antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2017 26 comments

Х.БАТТУЛГА: ЗАЛУУЧУУДЫГ ЭХ ОРОНЧ, ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭР ХҮМҮҮЖҮҮЛЭХЭД АНХААРНА

нийтлэсэн Admin
Х.Баттулга: Залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэхэд анхаарна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад  төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ,

“Улс, эх  орныхоо   тусгаар  тогтнол,   бүрэн   эрхт байдал,  нутаг дэвсгэрийн  бүрэн  бүтэн байдал, улсын хилийн  халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их  түүхэн   замнал, ололт  амжилтыг  улбаалан авч ирсэн Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхэнд баяр хүргэе.

Монгол   төрийн   тусгаар   тогтнолын   тулгуур   нь   төрийн   цэргийн   байгууллагууд  байж, төр, ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай  албаа итгэл төгс биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад   та   бүгдийн   мэдлэг,   мэргэжлийн   ур   чадвар,   хичээл зүтгэлээс  ихээхэн хамаарах болно гэдгийг   тэмдэглэж байна.

“Монгол   Улсын   батлан   хамгаалах   бодлогын   үндэс”   баримт бичгээр улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах үндсэн чиглэлийг тодорхойлсон тул Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн  хувьд  батлан хамгаалах хүчин  чадлыг  бэхжүүлж,    төрийн   цэргийн   байгууллагын   эрх   зүйн   шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход нэн тэргүүнд анхаарч, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагт хамтран үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд  дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэрэг-улс төрийн өндөр мэргэжлийн стратегич офицеруудыг бэлтгэх,  агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх гээд олон асуудлыг Та бид хамтран шийдвэрлэх шаардлага гарч байна.

Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай   техникээр   хангах,   улмаар   цэргийн   алба   хаагчдыг   бүтээн   байгуулалтын ажилд оролцуулан  ажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба   хаах   хугацаандаа   орлого   олж,   хуримтлалтай   болоход   чиглэсэн “Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэг  хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.

Монгол Улсын зэвсэгт хүчин  залуучуудыг   эх   оронч,   үндэсний   үзлээр   хүмүүжүүлэх,   эх   орноо   батлан хамгаалах   мэдлэг   боловсрол,   бие   бялдар,   сэтгэл   зүйн   хувьд   төлөвшүүлэхэд идэвхитэй, санаачилгатай оролцдог, хамтран ажилладаг  эв нэгдэлтэй, нэг зорилгод төвлөрч чаддаг  болоход анхаарч, Та бүхнийг олон талаар шахан шаардаж, сайн үйл хэрэг, сайн цэргийн мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно.

Монгол Улсын зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна.

Хоёр хөрш орон болон бусад гадаад орны төрийн цэргийн байгууллагатай байгуулсан цэргийн,  цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Олон улсын хамтарсан   сургалт   дадлагыг   үр   өгөөжийг   нэмэгдүүлж, урт   хугацааны   хөтөлбөрөөр  мэргэжлийн   өндөр   бэлтгэлжилт   бүхий   бие бүрэлдэхүүн, орчин   үеийн зэвсэглэл, техник бүхий чадварлаг  Зэвсэгт хүчнийг бүрдүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг  Та бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт   Би итгэл төгс байна.

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн,   төрийн   цэргийн   бодлогыг   хэрэгжүүлэхийн   төлөө   тууштай   зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын   албанд   тань   их   амжилт,   амьдралд   тань   аз   жаргал,   эрүүл  энх,   сайн сайхан  бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байх болтугай” гэлээ.

Ёслолын жагсаалыг нийслэлийн ард иргэд зочид төлөөлөгчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, генералууд үзэж сонирхсон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Хүүхдүүд минь (July 21, 2017 6:29:30 pm )

    аливаад сэтгэл, хөдөлмөр шингээж урлаг болтол хийж бай. Наад хөлөө хар!!!

  • дунд сургуульд заа (July 21, 2017 11:03:15 pm )

    цэцэрлэгээс нь монголын зан заншил ёс суртахууныг заах программ боловсруулах ёстөй. чингисийн сургаалыг гудамжины яриагаар биш судлагааны үүднээс тайлж ном болгож дунд сургуульд заах хэрэгтэй. манай дэлхийд гаргах ганц арга энэ шүү. бидэнд хүнээс асуухгүй цойлох ганц онол шүү

    • Anonymous (July 22, 2017 8:47:01 pm )

      Яг үнэн…100% дэмжиж бн

  • zovhon (July 21, 2017 11:49:22 pm )

    Baterdene saidtai tsereguud iim boitog garagdahaas yahav Tsergiin sur jagsaaldaa gedegdee huluuch olohgui horhoi idsen shud shig Battulga erunhiilugch buh tsergiin komandlagch ehleed saidiig n tsergiin alhaa meddeg huneer daraa n bie buteldrhuuniig beltgeh tushsal uguh hereg garch dee

  • Anonymous (July 22, 2017 9:55:40 am )

    Ерөнхийлөгч юмаа хараад олигтойхон уншиж сурмаар юм. Нэг л жулдаад бнаа төрийн тэргүүн гэхэд. АН ыхан ядаж биеийн өндөр нь 1.50 юмаа кк

  • Anonymous (July 22, 2017 9:57:08 am )

    МАНАЙ ЦЭРЭГ ЦАГДААГИЙНХАН ХӨЛӨӨ ОЛООД АЛХАЖ ЧАДАХГҮЙ ЯАНА ДА. ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ХЭЛЖ БГАА ҮГ БАС ОНЦГҮЙ БНЛЭ. ХАР ҮГ ХЭРЭГЛЭХ НЬ ХОЛГҮЙ Л БХЫН

  • Anonymous (July 22, 2017 9:57:34 am )

    Боловсрол хүнд илүүдэхгүй их сурах хэрэгтэй бндаа хөөрхий

  • зочин (July 22, 2017 12:51:11 pm )

    Үгэн дотор утга гэж их чамбай үг байна. Харин хэрэгжүүлэх нь чухал юм даа. Энэ хэдэн генералыг зөв ёсолдог, жагсаалд хөлөө олоод 50 метр алхдаг, рапортоо зөв өгдөг болгож сургахгүй бол цэргүүд нь дооглоод ккк

  • зочин (July 22, 2017 12:52:15 pm )

    Тэр хурц нарын өөдөөс цагаан цаасан дээр бичсэн юм унших хэцүү шүү гэрэл ойгооод бүрэлзээд байдаг юм

  • Zochin (July 22, 2017 3:50:32 pm )

    Said ni iim yum chin tsereg ni argagvi yum bishv

  • zochin (July 22, 2017 4:58:08 pm )

    mash zov surgalt uavuulj eh oron setgeleer humuujuleh heregtei

  • зи (July 22, 2017 5:16:34 pm )

    муу лалрууд минь хурц гэж пязда яг эбий муу емхийг баривчилна шуу

  • Өдзийсайхан ч (July 23, 2017 9:51:57 am )

    Пионер шиг үнэн ч эвлэлийн гишүүн шиг зоригтой малчин тариаланчид шиг ажилсаг хүмүүс л одоо монголд хэрэгтэй байна даа

  • УКА (July 23, 2017 7:42:03 pm )

    бидний хэдэн монголчууд энгийн цагт ч эвлэлдэн нэгдэж байж, харийн зүсээ нуусан инээдэг дайснаас ” ЭХ ОРНОО” хамгаалах хэрэгтэй болно. Гэтэл хайран сайхан цагаа хийж бүтээсэн зүйлгүй шахам энэ мэт хэрүүлээр цэнэглэж өнгөрөөх хүн олширвол хэзээ нэгэн цагт сайхан “Эх орон” оо алдах эрсдэл байгаа гэдгийг хаана хаанаа бодох нь зөв шүү түмэн олон минь ээ. Халдан түрэмгийлэгчид дайн байлдаан хийж эзэлж авдаг байсан бол харин одоо эдийн засгийн дайн хийж байгаа. Бидний эх оронд тэд өөрийн эрх дураар шийдвэр гаргах хэмжээнд нөлөөлж байгааг анзаараач дээ элэг нэгт монголчуудаа. Эмс охид задгайрвал үндэстэн ястаны аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа нь тэр. Гэтэл өнөөдөр байдал ямар байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Зээлгүй өрх айл байна уу. Зээлээ төлөх гэж дороо эргэлдэж байхад цаана чинь бидний эх орон харийн мэдэлд эхнээсээ очоод эхэлчихсэн байна.

  • УКА (July 23, 2017 7:57:49 pm )

    Олны хүсэл тэмүүлэлийг дааж гарч ирсэн “Төрийн тэргүүн” маань ард олондоо амалсан амлалтуудаа эхнээс нь биелүүлж эхлэх хэрэгтэй шүү. Яг амлаж байхдаа амнаас нь урсаж байсан хүсэл сэтгэл, тэмүүлэл, бүхнийг тооцож байсан тооцоо судалгаа, гадаадын болон дотоодын сөрөг хүчнээс ирэх хаалт боолт бүгдийг багтаасан аилалт байсан гэж итгэхээр байсан тул олон түмэн таныг сонгосон гэдгийг санах хэрэгтэй.

  • УКА (July 23, 2017 8:27:18 pm )

    Улсын хүчирхэг байхын нэгэн гол нөлөө нь эв найрамдал. Эв найрамдалд дан ганц амлалт багтахгүй шүү шинэхэн сонгогдсон ерөнхийлөгч өө. Та олон түмнийхээ итгэлийг даагаарай. Түүхийн хугацаанд “Эх орноо мандуулах үйлсэд Хаан хүн голлох үүрэгтэй байсан. Одоо цагийн хаан нь “Төрийн маань тэргүүн. Яагаад өнгөрсөн сайхан түүх өнөөдөр бүдгэрэх ёстой гэж. Дэлхийг донсолгож явсан их зүрх зориг, эрэлхэг хүч чадал, ер бусын ухаан энэ бүхэн маань хаана явна аа. Төрийн маань “Тэргүүн” та энэ бүгдийг зангидаж өгөөрэй дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд ихээхэн хэцүү гэдгийг мэдэлгүй яахав. Гэхдээ эцэг өвгөд маань үеийн үед чадсан зүйлийг манай үеийнхэн яагаад чадахгүй гэж

  • zochin (July 23, 2017 8:27:53 pm )

    яг зөв

  • УКА (July 23, 2017 8:29:22 pm )

    bid hezeed belen

  • Зочин (July 24, 2017 12:47:17 pm )

    Х.БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН СУРГААР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛООС ЯВСАН. ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХЭЭРГҮЙ БОЛЛОО. НОЁН ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨЖ ЭХЭЛЛЭЭ. МОНГОЛ ТӨГРӨГ ЦААС БОЛЛОО.

  • ззочин (July 24, 2017 1:48:06 pm )

    гадаадыхан ардын намийг шунлуудыг ашиглаад сурсан олон юман дээр харгдаж байна өөр нам гарангуут гадаадад гаргдаг бүтээгтхүүны үнийг унгадаг өөрснөөсөө хамаарах бүх зүйлйг доош хийдэг юм шиг байна өөрсныхөө ашигалдаг намаа гараад ирхэд хилээр гаргдаг бараагаа өсөгсөн дүр эсгэж өрийн болгдог юм шиг зураг харгдаж байна ингэжил монгол гадны хамаарлтай болж байгаа юм байна даа хүмүүс минь

  • Anonymous (July 24, 2017 5:07:41 pm )

    Энэ ерөнхийлөгчид сайн, ойлгомжтой уншиж сурах дасгал сургууль маш хэрэгтэй. Сөөнгө хоолойг нь эмчлэх хэрэгтэй.

  • ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГИЕ (July 24, 2017 9:06:24 pm )

    ТА ИРГЭДИЙН ӨР ЗЭЭЛИЙГ ҮГҮЙ БОЛГОНО ГЭЖ БҮЛТ ҮСРЭЭД ЯАХ ВЭ, ТЭРНИЙ ОРОНД БҮХ ЗАЛУУСАА ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖИЛТЭЙ, ЭХ ОРНОО ХАЙРЛАХ ҮЗЛЭЭР ХҮМҮҮЖҮҮЛИЕ ГЭВЭЛ БҮХ ЭРЧҮҮДИЙГ ЗААВАЛ ЦЭРГИЙН АЛБА ХААЛГАДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЗА ЮУ. ТЭГЖ БАЙЖ НААД ЖУЛДРАЙ ЗАЛУУЧУУД ЧИНЬ ХАЛ ҮЗЭЖ ХАШИР СУУЖ, ХАТУУЖИН ЧАНГАРЧ ТЭСВЭР ТЭВЧЭЭРТЭЙ, ЭР ЗОРИГТОЙ САЙХАН ЭРЧҮҮД БОЛЖ ХҮМҮҮЖНЭ.

  • Anonymous (July 25, 2017 10:26:46 am )

    Хүлээн авч байгаа нь ч,за тэр цэргүүдийн хөл хаана явнаа.Хөл гар нь салж саваад. Ичиж үхмээр хоолны савнууд,хайран төсөв хөрөнгө.Эдний оронд 50 тай 60 тай 3 жил алба хаасан мань мэт нь арай илүү шугаманд жагсах байх.

  • Anonymous (July 25, 2017 6:26:06 pm )

    Цэргүүдийн өмнө цэрэгчиг хөлөө зөв тавь л даа ядаж

  • ккккккккккккккккк (July 26, 2017 1:33:45 pm )

    Энэ Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон болохоор одоо янз бүрээр хэлэх хэрэггүй биз дээ……………харин энэ цэргүүдийн сүр жавхаа нэг л биш ээ

  • zochin (July 31, 2017 10:25:21 am )

    hujaagiin munguur zodoj turiin tolgoid suusan ene manuuhainuud mongoliin tsereg armiig uud tatah uu

antalya rent a car