antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2017 24 comments

Ардчилсан намын халуурал арай хэтэрлээ

нийтлэсэн Admin

Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар цөөнхийн суудал авсан Ардчилсан намынхны сонгуулийн халуурал эргээсээ хальж, улс орон бүү хэл дэлхийн хэмжээнд шившгээ хутгаж байна. Өрсөлдөгчдөө гүтгэх доромжлох, бичлэг эвлүүлэг хийх бол захын асуудал боллоо. Хууль тогтоох дээд байгууллагын даргаар ажиллаж байсан З.Энхболд хүртэл Монгол Улсын Засгийн газрын албан бланк, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэрээ танилцуулж байхад хэнд итгэх вэ. Өрсөлдөөн байж болох ч Төрийн өндөр дээд албан тушаал, тэр тусмаа Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж байсан хүнээс гарамгүй үйлдэл бол энэ. Төрд өндөр дээд алба хашиж байсан хүний ёс зүй, Монгол үндэсний гадаад ертөнцөд харагдах нөхцөл, үндэсний аюулгүй байдал гээд олон зүйл байдаг сан. Дотооддоо ийн дайсагнаж байгаа нөхрийг дэлхийн хаанаас ч гэсэн худалдаад авчихаж болно хэмээн ажиглаж суугаа биз ээ.

Сонгуульд санал цуглуулахын тулд аргаа барсан бас нэг хэлбэр нь Монгол Улсын бүх иргэдийн өрийг тэглэнэ гэсэн тэнэгдүү мэдэгдэл нь монголчуудын бүү хэл дэлхийн хэмжээнд доог тохуу боллоо. 2012-2016 онд төрийн эрх барьж байсан Ардчилсан нам эдийн засгийг хасах цэнэгтэй дараагийн улстөрийн хүчинд хүлээлгэн өгсөн гэдгийг иргэд бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, данс нь улайссан засаг орхиод явсан улстөрийн хүчин бол Ардчилсан нам. Харин 2016 оноос Төрийн зөв зохистой бодлого шийдвэр хэрэгжиж, тусгай хөтөлбөр гаргасны хүчинд эдийн засаг таван хувьд өгсөж ирээд буй. Ийм өсч өндийхөөр тэмцэж буй эмзэг эдийн засагтай орны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө сойсон Ардчилсан нам нь бүх иргэдийнхээ өрийг тэглэнэ хэмээн халуурч суудаг нь даанч зохисгүй. Энэ улстөрийн хүчний үзэл баримтлал, бодлого гэж хаана байна вэ. Ёс зүй ч дүүрсэн хэрэг. Биднийг өнгөлзсөн дэлхийн улс орнууд, хамтран ажиллахаар сонирхож буй хоёрдогч, гуравдагч орнуудын доог тохуу болж байна. Хэрвээ ийм Ерөнхийлөгчтэй болвол тохуурхан суугаа улс орнууд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийн, хамтарч ажиллахгүй нь ойлгомжтой. Монгол Улсын бүтэн жилийн төсөв зургаан их наяд гаруй төгрөг байдаг. Харин Х.Баттулгын тэглэнэ гээд халуурч байгаа бүх иргэдийн өр нийлээд таван их наяд 800 гаруй тэрбум төгрөг гээд бод. Манай хөрсөн дээр ямар ч боломжгүй зүйл гэдгийг захын нэг иргэн ойлгох болсон цаг шүү дээ. Мулгуу л биш бол үүнийг хэн ч ойлгоно. Харин ч АН үүгээрээ иргэдээ доромжилсон хэрэгт давхар унаж байна.

Нөгөө талаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр гурван зүйл ангиар ял тулгуулчихсан сэжигтэн хүн. Төрөөс, төсвөөс их хэмжээний мөнгийг бусадтай бүлэглэн гулгуулчихаад түүндээ ял авах гэж байгаа гэмт хэрэгтнийг сонгоод зогсож байдаг ард түмэн бол монголчууд биш ээ. Бид итгэж байна. Өнөөдөр Ардчилсан намаас сайд асан А.Гансүх нарын, гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын, ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарын олон хүмүүс нэр дэвшигч Х.Баттулгынхаа адил мөрдөгдөн шалгагдаж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурь нарын олон хүмүүст ял өгөөд байна. Энэ л гэмт бүлэглэлдээ өршөөл үзүүлэхийн тулд улайран өрсөлддөг суудал нь Ерөнхийлөгчийн сэнтий биш. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, хангагч байх ёстой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч Х.Баттулга маань өөрөө жинхэнэ утгаараа хагалган бутаргах ажиллагаа өрнүүлж байгааг энэ сонгуулийн явцад өрнүүлсэн тэдний акц, будилаантай хар пиарууд нь хэлээд өгнө.

Өнгөрөгч зургадугаар сарын 26-ны санал хураах өмнөх өдрүүдэд Говь-Алтай аймагт АН-аас нэг тэрбум 80 сая төгрөг ачиж явсан машин баригдаж, тэр мөнгө улсын орлого болсон. Харин иргэдийн санал худалдан авах зорилго бүхий их хэмжээний мөнгөө хураалгасан Х.Баттулга нь цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтныг харааж, “би Ерөнхийлөгч болохоороо наад мөнгийг чинь та нараас гурав дахин нугалж авна,аа” хэмээн занаж байх жишээтэй. Энэ бол баттай эх сурвалжийн мэдээлэл бөгөөд Ардчилсан нам өөрөө ийм л хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэндээ харамсаж байна гэдгийг тус намын эгэл жирийн олон гишүүд халаглан өгүүлэх болжээ.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (July 07, 2017 12:27:30 am )

    Энэ АН ыхан бүр солиотой болцон бха. Яаж ирээдүйд энэ намд итгэж улсаа даатганаа?!!! Одоо энэ женког хар, өөрийгөө мафи ийн нэр өгч бүр итгэцэн, төрийн ажлыг мафи үыл ажиллагаатайгаа холиод түүндээ эргүүтээд яанаа яана. Өрөвдмөөр.!!!

  • Anonymous (July 07, 2017 12:29:36 am )

    Женко төрийн тэргүүн болвол олон улсынхны хөх инээдийг хүргэж монголын сэргэж ядаж бга нэр төр шалдаа бууна. Монгол хэдэн хэсэг болж ажил урагшлахгүй нэгнийгээ бааж шээхийг тагнаж нууц дуран ажиллуулж орондоо орохоос ч айдаг болно ха ха ха

  • Anonymous (July 07, 2017 12:31:18 am )

    Баттулга хулгайлсан мөнгөө хүн хөлсөлж өндөр үнэ өгч бусдыг тагнуулдуулж бичлэг хийлгэж санаснаараа хөдөлдөг аймшгийн хүн. Женко гарвал МОНГОЛ ТӨРИЙН БОСГО МАШ ХЯМД БОЛЖ гн. Би ч ерөнхийлөгчид дэвшихэд бэлэн бн ккк

  • зочин (July 07, 2017 12:47:27 am )

    Хөнжлийнхөө хирээр хөлөө жийнэ гэгчээр Баттулга боловсролынхоо хирээр л сэтгэж байгаа байхгүй юу? Боловсрол ямар хамаатай юм гэж хамгаалаад байсан хүмүүс одоо харж байгаа биз? Ерөнхийлөгч болоогүй байж монголыг дэлхийн шившиг болгож байгаа юм чинь ерөнхийлагч болбол…

  • Кореа (July 07, 2017 2:21:21 am )

    Солонгосын эмэгтэй ерөнхийлөгч найз авгайдаа хэлэх үгээ хянуулсны төлөө хоёулаа төрийн хэрэгт оролцсон нууц задруулсан хэргээр одоо шоронд бн хөөрхий. Энэ женко тэр ууганбаатарыг хөлсөлж хамгаалалтанд бдаг УИХ ын дарга болоод төриын өндөрлөг хүнийг өөрийнхөө өрсөлдөгчийг нууц камераар тагнуулдсан бн. Маш том гэмт хэрэг. Женког ер нь улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Маш аюултай хүн гэж со сонин дээр гарсан бнлээ.

  • Uragshaa (July 07, 2017 2:15:22 pm )

    Ineed hureed ineechlee

  • СОНГОГЧ (July 07, 2017 5:06:41 pm )

    БАТТУЛГАД ӨГСӨН САНАЛАА БАТАЛГААЖУУЛЦГААЖ ОЛИГАРХИУДАД ХЯНАЛТ ТОГТООЁ.
    517,478 + ГАНБАД ӨГСНӨӨС 200,000 ИРНЭ+ МАН-С ЗАЛХАЖ ЦӨХӨРСӨН 150,000 ИРНЭ…………….. МОНГОЛ ЯЛНА ……

  • зочин (July 08, 2017 12:52:20 am )

    Би зөв сонголт хийсэн байна. Би одоо өргүй боллоо.Еэ гялай, еэ гялай. Би банканд 20-иодхон саяын өртэй, нойр хүрэхгүй байсан юм. Олон хүнийг өрнөөс нь салгасан яасан сайн хүү вэ, буян нь дэлгэрэг. Маргаашаас эхлэн Монголчуудын банкны бүх өр хүчингүй боллоо.

  • Anonymous (July 08, 2017 4:36:10 pm )

    АРДЧИЛАЛИЙНХАН СҮРТ ЖАГСААЛ ХИЙЕ

  • zochin (July 08, 2017 7:25:18 pm )

    huuhdud mani 300 -aad myangan tugrugiin oron suutsnii zeeltei. ashgui urgui bolohnee.

  • даш (July 08, 2017 10:36:06 pm )

    Эрдэний гаргасн санал ч байж мэднэ.

  • зочин (July 09, 2017 11:24:15 am )

    Одоо энэ мэт муухай юм бичих ээ энэ сайт больсон нь дээр биш үү. Түмэн олныг минь битгий хагаралдуул л даа

  • Anonymous (July 09, 2017 4:42:04 pm )

    Battulga zone songolt hereb MAN yalsan bol ted jinhene utgaar. n enhbold sundui bar yostoi hen Namath heleheb gej but galzyyrah bailaa yadaj corog Hutchins’s baisan deer

  • Иргэн (July 10, 2017 8:29:13 pm )

    Бас л гэмт хэрэгтэн ерөнхийоөгч, тамгын дарга гээд явж өгөхнээ?!

  • Иргэн (July 13, 2017 5:38:59 pm )

    Энэ бол эзэнгүй гүтгэлэг байна даа!!!

  • Монголын иргэн (July 16, 2017 1:04:31 am )

    Монголд “нормал” ерөнхийлөгч сонгох хууль алга,УИХ-д суудалтай “нам” МУЕ-д нэр дэвшүүлдэг “гаж” хуультай. 1. П.Очирбат “Бар улс” биш “Баар улс” болгосон. 2. Н.Багабанди “Загас барих арга” зааж өгч чадаагүй. 3. Н.Энхбаяр “ялтан болсон”. 4. Ц.Элбэгдорж “Төрөөс тэрбумтан” болсон. 5. Баттулга “Өр тэглэнэ” гэж “төрийн эдийн засаг”-ийг дампууруулах нь. Улс төрийн бодлого, эх орны эдийн засаг, ард түмний бодит амьдралыг “бодитой” харах “удирдагч” олдоогүй гэж үү? Ядах даа “эдийн засагч” Жаргалсайханыг МУЕ-өөр сонгосон бол энэ “дуракууд”-аас арай дээр дээ…

  • Zochin (July 16, 2017 2:23:38 am )

    Ynada yn. Mongol ulsiin maani erunxiilugchid ner devshx BOSGO unxeer uruvdliin tarchig ydru yuma. Bidch martamxai ard tumen shuude. Tsus ni oirttsn. Gui2 gd bvl tiim2 blchxdg yostoi baritsgui ard tumn .

  • иргэн (July 16, 2017 12:50:56 pm )

    өр, зээл хоёроо ялга хүмүүсээ,

  • зочин (July 16, 2017 3:28:24 pm )

    Өр төлнө гэхээр чинь л саналаа өгсөн ш дээ, одоо энэ өрийг маань төлж өгнө биз дээ, хурдлаарай, Х.Баттулга аа,

  • Emee (July 16, 2017 9:34:43 pm )

    мах импекс.мелл хаус.г.м уйлдвэруудийг хувьчилж авсан байтлаа мах импекс руу явсан замаа засдаг ч болоосой доо Баттулга минь

  • Anonymous (July 17, 2017 7:08:52 pm )

    Тэтгэдрийн хэдэн хөгшдөөс бусдийн өрийг ямар гавяа байгуулсан гэж төлөх юм шудраг ёсонд нийцэхгүй Харин Эрх мэдэл бүхий хулгайч нарын хулгайж гадагш ньгараж нуусан мөнгийг эргүүлэн авчирчМонгол улсын өрийн дарах амлалтаа заавал хэрэгжүүр хулгайч нарын бариж хориж байгаад мөнгөө Монголд оруулаж ирсэн цагт гарга Авилагч нарын хөрөнгийг хураа

  • Буруу Цоломон (July 17, 2017 7:17:48 pm )

    Монгол улсын өрийг төлнө гэсэн болхоос иргэний зээлийг төлнө гээгүй
    Овот шааруудын хулгайлсан мөнгийг заавал иргүүлэн авах хэрэгтэй Ясыг нь цайтал шоронд суулаж хулгайлсан мөнгөө өөрөө төлсөн цагт өршөө Төлөхгүй бол бүх хөрөнгийг нь хурааж насаар нь шоронд суулаг

  • uvuu (July 18, 2017 3:04:07 pm )

    Yadarsan adgiin archaagui site bnadoo oligtoi sonirholtoi yuuuuch bhgui helchii tanai ter demjeed ovdog sogdood palidaga Miye chini bas dahin yalagdsan shuu sanaj av

  • мөөги (July 19, 2017 10:23:33 pm )

    хөдөлмөрлөж баяжсан женко одоо , хөх монголын төлөө зүтгэх гэж бна муусайн луйварчид юун д гайхаад бна , м онголоо гэсэн хүү бдаг юм эрлийзүүд ээ

antalya rent a car