antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2017 21 comments

С.Эрдэнэ даргаа Д.Пүрэвдаваагаа татаач !!!!!

нийтлэсэн Admin

            Өдгөө ч маргаантайгаар дүүрэг удирдаж байгаа Д.Пүрэвдаваа гэгч нөхрийн дураар дургих асуудал газар авлаа. Өрсөлдөгчиддөө бүү хэл Ардчилсан нам дотроо нэр нүүргүй болсон энэ нөхөр Баянзүрх дүүргээр тоглож байгааг иргэд олон нийт мэднэ. Энэ тухайд дурдах гэвэл маш их цаг хугацаа орно. Тиймээс хамгийн сүүлд болсон ганцхан жишээ дурдая. Тус дүүргийн Боловсролын хэлтсийн ажилтнууд нэг өглөө ажилдаа ирэхэд нь албан өрөөг нь лацдаж, түгжээг нь солин битүүмжилсэн байна. Монгол Улсын ирээдүй болсон боловсролын байгууллагыг ийнхүү дарамталж байгаа Д.Пүрэвдаваагийн энэ мэт араншингаас болж удаа дараагийн сонгуульд АН ялагдал хүлээсэн гэдгийг ч дүүргийн АН-ын гишүүд хэлсэн юм. Өнгөрөгч Орон нутгийн сонгуулиар ялчихаад дүүргийн эрх бариад сууж байгаа юм биш шүү дээ. Шүүх хүчний эрх мэдлийг атгаж байгаа Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр л захиран зарцуулах эрх барин сууж байгаа. Түүнээс тэр эрийнхээ сайнд тэнд очоод суучихсан юм биш. Хэдийгээр нөлөөллийн, хууль бус аргаар дүүргийн эрх атган сууж байгаа ч ирээдүй хойч болсон хүүхэд багачуудынхаа эсрэг ийм зүйл хийж болохгүй гэдгийг АН-ынхан шүүмжлэлтэй хандаж байна. Тэр тусмаа босоо тогтолцоотой боловсролын байгууллага нь Д.Пүрэвдаваа мэтийн сандал ширээтэй зууралдсан ирээдүйгүй нөхөрт ямар гай удав гэж. Яагаад ч улстөржүүлэх нөхцөл харагдахгүй байна.

          Тус дүүргийн 200 гаруй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг боловсролын хэлтэсээ ийнхүү гудамжинд хөөгөөд гаргачихдаг Засаг ноён байгаад хэн хүнгүй л гайхаж байгаа байх.  Шууд утгаараа бол Монгол Улсын ирээдүй хойчийг хорлож, тус дүүргийн хүүхдүүдийн сурах эрхэд ноцтой халдсан явдал юм. Учир нь сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, боловсрролын яамны үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй боловсролын хэлтсийн албан хаагчид улс төрийн дарамтаар суух байргүй, орох газаргүй болжээ. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байрны гурван давхарын 302, 306 гэсэн хоёр жижиг өрөөнд тус хэлтсийн таван ажилтан үйл ажиллагаа явуулдаг аж.

            Намын нэр хүндэд удаа дараа ноцтой халдсан Д.Пүрэвдаваагийн тухайд намынх нь гишүүд ноцтой баримтууд дэлгэхээр бэлдэж байгааг ч бидэнд дуулгасан. Ямартай ч намын тань рейтэнгийг доош татаж байгаа Д.Пүрэвдаваагаа татахгүй бол С.Эрдэнэ даргын хувьд ч ирээдүй тань бүрхэг харагдаж байна шүү. Баянгол дүүрэг шиг жигд ажиллаж чадахгүй юм гэхэд босоо тогтолцоотой боловсролынхоо байгууллагыг улстөржүүлэхгүй, ирээдүй хойчийнхээ эрхэнд халдахгүй суудаг Засаг дарга томилох хэрэгтэй биз дээ.

Х.Баатар

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • pkxny (July 06, 2017 9:33:02 pm )

    яахав яахав тэгж л байг ингэх тусмаа өөрийхөө болоод намыхаа нэр төр нэр хүндийгунагадаг байхгүй юу ингэж байгаад ардын намын аманд амархан хоол болно өөр яахав эрдэнэ минь байлгаад байгаарай битгий татаарай

    • хүн (July 09, 2017 2:56:44 am )

      энэ дандаа асуудал үүсгэж байдаг нөхрөөс өөр хүн олдохгүй бол шудрага хэлэлдээ тусалж болох байлгүй эрдэнэд хэлээд нэмэргүй дээ цаадах чинь ийм хүмүүсээр хүрээлүүлж яваа санаатай юм шүү харин ч мод бариулаад явуулж мэдэх тэнэг нөхөр шүү улс төрийн нам улс орныг хэд хуваачих гээд байгаа юм чинь наад дүүргийг чинь ная хуваах байлгүй

  • Anonymous (July 06, 2017 11:03:15 pm )

    Sain darga

  • оршин суугч (July 07, 2017 12:35:32 am )

    Өмнөх засгийн үед БЗД-ийн 5-р хорооны даргаар гайгүй ажилладаг байсан хүнээ тэтгэвэртээ гарсан нэг нөхрөөр сольсон. Энэ хүн хороон дарга болсноос хойш хорооны ахмадын байрыг байхгүй болгоод ахмадын дарга ч үгүй болгосон. Тэгэхэд бусад дүүрэг хороодод ахмадын хороо нь ахмадуудда хандсан их ажил хийдэг юм байна лээ. Дуугарч ядсан, хүнд сурталтай хуучны кадр.

  • 4 (July 07, 2017 1:50:35 pm )

    үнэн шүү, хорооны ажлыг бас ингэж унгаж байгаа

  • Голова посла станет Главой послов. (July 07, 2017 9:01:01 pm )

    Энэ Дүрэвдаваа гэгч ёс зүйгүй бүдүүлэг этгээдийг хэн байлгаад байдаг юм бол. Ямарч нэр хүндгүй дураараа дургигч л харагддаг шүү дээ. Олон түмэн энэ этгээдийг мэднэ дээ.

    • Пүрэвдавааг үтэр түргэн зайлуул. (July 07, 2017 9:02:51 pm )

      Пүрэвдавааг Дүрэвпаваа гээд алдаад биччмхжээ уучлаарай

  • irgen (July 09, 2017 9:29:15 am )

    энэ хэдэн гомдогсод дандаа хүнийг худлаа гүтгэж байх юм өөрсдөө гудамжинд ажилгүй явж байхад нь ажилтай болгосон өгсөн ажилыг нь хийж чадахгүй муусайн МАН-н бууны нохойнууд та хэдийг хэнч тоохгүй , урваг ч дүлзэнгүүд ээ, та нар хүнийг гүтгэж хоолоо олж иддэг новшнууд шүү, энэ мэтийн хүн хогнууд энэ хорвоод цөөн байдаг нь яамайдаа хөөрхий амьтад,

  • ззочин (July 09, 2017 4:57:08 pm )

    ийм хүмүүс АНын жинхэнэ “боловсон хүчнүүд” шүү

  • хундаа (July 09, 2017 6:06:57 pm )

    БЗД-н ажлыг бүтэн 9 сараар саатуулаад байга Пүрэвдаваа мэтийн нөхөд АН-н жинхэнэ ” боловсон хүчнүүд ” юм бол тус дүүргийн нэгэн хорооны хорооны АН-н дарга нь Бүрэн бус боловсролтой Ууганаа байх нь зөв юм уу даа .

  • zochin (July 10, 2017 10:35:35 am )

    ene balai zaluu naminhaa ner hundiig uuriin muu zangaaraa dandaa unagaj bdag hooj yavuulaachee odoo boloo doo

  • БАЯН ЗҮРХ ИРГЭН (July 10, 2017 4:23:43 pm )

    САЙН МЕНЕЖЕР, САЙН УДИРДАГЧ………АМЖИЛТ ХҮСЬЕ………..
    МАН ЛУВАР ЧИНЬ БҮТЭХГҮЙ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ…………

  • ЗОЧИН (July 12, 2017 11:00:09 am )

    Пүрэвдаваа зоримог,шударга , сайн ажиллаж байгаа болохоор МАН нэр хүнд нь өсөхөөс их айж байна даа,АН-г хийх тусам харлуулж явахаар МАН өөрсдөө гарсан газартаа ард иргэдийнхээ төлөө юм хийж сайн ажилла, төрийн албан хаагчдыг хомроглон халж мөнгө босгохоо зогсоо

  • Anonymous (July 13, 2017 4:18:32 pm )

    ОЛИГТОЙХОН АВИЛГА НАМДАА ӨГСӨН УЧИР ТЭГЖ ДАРВАЛЗАЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ. ТЭРНЭЭС ТЭР МУУ НУСАН БУУГ НЯЦ ДАРАХ ЁСТОЙ. АН Ч ТЭГЭЭД ИЙМЭРХҮҮ ХУРГАН БАНДИ НАРЫНХАА ХАНДЫГ ДАРЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨГИЙН ЮМ ДАА

  • нараа (July 15, 2017 1:07:12 pm )

    БЗД-иййн засаг дарга Пүрэвдаваа нь сайн удирдагч үнэнч шударга хэлэх үгээ шууд нүүрэндээр нь хэлдэг болохоор зарим хүний дургүйг хүргэдэг байхаа ,юм хийж байгаа хүнийг дандаа буруутгаж болохгүй алдах онох зүйл байлгүйл яахав. Ажлын амжилт хүсье

  • АРАЙ Ч ДЭЭ (July 15, 2017 7:01:14 pm )

    ТЭР ТОМ БАЙРАНД НЬ БОЛОВСРОЛЫН ГАЗАР НЬ ЯАХААРАА БАГТАХАА БОЛЬЧИХДОГ БАЙНАА. АЯГҮЙ БОЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛД НЬ ӨӨР НАМЫН ХҮН БАЙДАГ ХЭРЭГ Л ДЭЭ. мОНГОЛОО, мОНГОЛ ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙГ БОДДОГГҮЙ ИЙМ ДАРГАД ТЭР ТОМ БАЙРЫГ НЬ ХУВИЙН ӨМЧ ГЭЭД БОДЧИХДОГ ЮМ БОЛОВ УУ? БҮХ ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХ БОЛОВСРОЛД ЯМАР НЭГ ТАЛААРАА ХОЛБООТОЙ БАЙНГА ҮЙЛЧИЛГЭЭГ НЬ АВЧ БАЙДАГ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ?

  • Томоор харж сэтгэ.... (July 16, 2017 11:48:57 am )

    МАН ынхан ажлаа л хий. Эрх барьж байгаа намынхан иймэрхүү жаахан юмаар хэрүүл хийгээд яана. Томоор харж, даацтайхан л бай л даа. Чадахгүй бол Монголын төрөөс зайлах хэрэгтэй…. Хайран НАМЫН нэр хүнд.

  • Anonymous (July 17, 2017 12:35:28 am )

    Purewdavaa ajilaa uguuch ee

  • зочин (July 17, 2017 10:55:12 am )

    Ардчилсан намын үнэн нүүр царай нь энэ Пүрэвдаваа байхгүй юу.Жирэмсэн эмэгтэйг зодно.ажлаа хийж буй төрийн албан хаагчийг бол бүр яаж ч мэднэ.Гэхдээ зүгээрээ нөгөө зул жаргахаа дөхөхөөр бадамладаг шиг Пүрэвдаваа үхэхээ дөхөхөөр ааш нь улам илүү болж өөртөө унах нүхээ бэлтгэж байгаа царай нь тэр

  • Anonymous (July 18, 2017 4:43:26 pm )

    Муу бузар хүүүүррийг буудчихиймсан

  • irgen (July 18, 2017 5:21:57 pm )

    Ene bolowsorliin heltsiin darga odoo bolimoor yumaa. Batzorigiin yrunhii meneger hiij ywsan hvn bn le. argagvi zvgeer neg asuudliig uls turjvvleed bhiin surchihsan hvn yumaa. bolowsorliin heltsiig uur gazar oruullaa geed ireedvi hiichoo demjeegvi gesen vg bish shd. harin ch ene heltestei heltesgvi hvvhed zaluusiig demjeed ajilaad udii hvrsen. umnu ni zvgeer ajilaa hiij bsan dargiig ni hudlaa shaltag zohioj halaad Batzorig hvnee awchirch tawisan sh de. uruu bairnii huwid zaawal dvvreg deer suuwal ajillana. uur gazar suuwal ajillahgvi geed bgaa ene heltsiinheniig harin zailuulj hvvhdvvdiin tuluu gesen setgeltei hvniig awchirch tawiach

antalya rent a car