antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2017 64 comments

Сэжигтэн Х.Баттулгын өдүүлсэн санаанд оромгүй хэрэг

нийтлэсэн Admin

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эрүүгийн хуулийн олон зүйл ангиар ял тулгуулан татагдсан сэжигтэн Х.Баттулга нэр дэвшиж байгаад олон хүн халаглаж байна. Халаглахын зэрэгцээ тус нөхрийг нэр дэвшүүлсэн намын ёс суртахуун, боловсон хүчний бодлого гэж хаа байна вэ хэмээн дуун алдаж байна.Тэр ч бүү хэл нэр дэвшигч Х.Баттулга нь өөрийнхөө ийнхүү сэжигтнээр татагдан мөрдөгдөж байгааг машид нууцлан бусдад ямар ч ял зэмгүй мэт ойлголт төрүүлэхийг эрмэлзэн явна. Тиймээс түүний өдүүлсэн хэрэг, улсад учруулсан хохирлын талаар тодорхой баримт түшин өгүүлэхийг зорилоо.

            Гэтэл Нийслэлийн прокурорын газраас гаргасан албан тоотод дурдахдаа “Иргэн Х.Баттулга нь ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Батзаяатай бүлэглэн албан тушаалаа урвуулан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ажлыг батлагдсан төсөв зураггүйгээр хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлсэн” гэх мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 37, 38, 39 дүгээр зүйлд заасан “зөвлөх сонгох журам”-ыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргахдаа БНХАУ-д төвтэй  “McKinsey Company“ нь 4.000.000 ам.доллараар “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ-ийг хийхээр Монголын төмөр зам ТӨХК-д саналаа ирүүлсэн байтал “McKinsey Company“ компанийг МТЗ ТӨХК-тай 5.600.000 ам.доллараар ажил гүйцэтгэх гэрээ хийлгэж Зам тээврийн сайдын зөвлөх Ч.Ганбатын “Либерти бартнерс” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оруулан 800.000 ам.долларыг тус компанийн дансанд шилжүүлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан. Түүнчлэн “МТЗ” ТӨХК-иас Даланзадгад, Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 километр төмөр замын суурь бүтэц барих төсөлд Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр багаар шалгарсан Франц улсын “BNP Paribas” болон   “Guggenhim internatioal” компаниудлын хамтарсан түншлэлтэй хийсэн гэрээнд “Шинээр зөвлөх гишүүн авах” гэсэн заалтыг оруулан улмаар “Либерти бартнерс” ХХК-д санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн хэмээн Хөгжлийн банкнаас санхүүгийн төлбөрт 722,381 ам.доллар шилжүүлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлүүдээр Х.Баттулгыг эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263,2 дахь хэсэгт зааснаар яллагчаар татжээ.

            Үүнээс харвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь сэжигтнээр татагдах нь бүү хэл улсад ийм их хэмжээний хохирол учруулсан хэрэгтээ ял авах ёстой нэгэн гэдгийг зөвхөн дээр дурдсан баримтаас харж болно. Х.Баттулгын учруулсан мөнгөний хохирол ингээд дуусахгүй, Сайншандын Хүнд аж үйлдвэрийн паркийн төсөл орж ирнэ. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Түүнд дурдахдаа Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан Сайншанд Хүнд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн үзүүлэлт үнэлгээг хийлгээгүй, хяналт тавиагүйн улмаас улсад 4.439,779,079,26 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263,2 273 дугаар зүйлийн 273,2 дахь хэсэгт зааснаар яллагчаар татан хэргийг мөрдөж, Нийслэлийн прокуророос хяналт тавин ажиллаж байгаа аж. Иймээс Х.Баттулгын энэхүү өдүүлсэн хэргээс Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын хэргийг тусгаарлан шалгаж байгааг албаны эх сурвалж хэлж байна.

Өнгөрөгч 2016 оны долдугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Баттулгад эрүү үүсгэн “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан” хэрэгт ял тулган хилээр гарах хориг тавьсан ч түүнийг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан гэдгийг бид мэднэ. Ийнхүү гэмт хэрэг өдүүлчихээд гадаадад гарч зугтдаг, тэгээд улстөрийн нөхцөл байдалд өөрийнх нь талд эерэг хүн гарч ирэхээр ямар ч гэмгүй юм шиг хүрээд ирдэг жаягийг аанай л Х.Баттулга тогтоосон. Тэрбээр өдгөөгөөс олон жилийн өмнө буюу 1997 онд Монгол Улсын хилээр, төмөр замаар 17 чингэлэг ачаа орж ирсэн нь гаалийн шалгалтаар хуурамч бүрдүүлэлтээр 340 тонн спирт болох нь тогтоогдож байсныг өдгөөзарим хүн сайн санах байх.

Тиймээс Төмөр замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн “Blade” компанийн захирал түүний дүү Халтмаагийн Баттуул, “Black Morgan” компаний захирал Доньдын Бадамдорж, Бямбажавын Баярсайхан, олон жил шоронгоор явсан эрүүгийн элемент “Тонтого” гэх Жамбалсүрэнгийн Бат-Эрдэнэ нарыг  шалгаж эхэлсэн юм. Энэ хэргийн гол эзнээр Х.Баттулга, Д.Мөнх-Эрдэнэ арслан нар тодорч, улмаар Х.Баттулга энэ хэргийг намдаж, багийнхаа хүмүүсийг хариуцлагаа үүртэл хилийн чанад байсныг өдгөө бүх хүн мэднэ.

          Тухайн үед хэвлэлүүд онцлохдоо тэдгээр 17 чингэлэг спиртийг жижиглэн, архи болгож шилжүүлэн тооцвол нэг сая 300 мянган шил болох байсан гэдэг. Энэ нь монголчуудын хэдэн жилийн архины хэрэгцээг хангаж чадна гэсэн үг.Хилээр орж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис хэмээн гаалийн бүртгэлд хуурамчаар оруулсан баримтыг Монголын үндэсний телевизийн сэтгүүлчид тухайн үед хальсандаа буулгасан байсан боловч харамсалтай нь тэр бичлэг мөн ижил цаг хугацаанд хулгайлагдсан. Тухайн үед хэрэг шалгаж байсан хуулийнхан “17 чингэлэг спиртийн хэргийн жинхэнэ эзэн нь Х.Баттулга, хэргээ төрсөн дүү Х.Баттуулаар даалгуулж мултарсан, мөн авилгалдсан хуулийнханаар хамгаалуулан 17 чингэлэг спиртээ нэг шөнийн дотор ус болгоод зогсохгүй спиртийг өөр бараа гэж хуурамчаар гаалийн бүрдүүлэлт хийсэн баримтыг бичсэн бичлэгийг хэн нэгэн хулгайлж үгүй хийсэн хэмээдэг. Бид өнөөдөр ийм л нөхрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн дэмжиж сууна гэвэл дэндүү харамсалтай.

         Ямартай энэ хэргийг эцэст нь хэний ч үл таних хоёр залуу үүрэн 17 чингэлэг спиртийн дуулиан намжсан билээ.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

64 Comments

  • Бид (July 06, 2017 11:38:01 am )

    Манай байгаа царай энэ. Арчаагуй эх орон гэдгээ мартсан луйварчин тер дагаад мал шигээ болчихсон ард олон Зовлон узээгуй ухаантан гэж угуй ээ.

    • ЗОЧИН (July 06, 2017 4:37:41 pm )

      Бүтэхгүй, засрахгүй хулгайч юм аа. Тэгээд шүүгээч, бариач ээ.

    • Zochin (July 10, 2017 6:19:17 pm )

      Hutso chi uuruu mal

  • Anonymous (July 06, 2017 11:41:33 am )

    65 суудалтай ман- яагаад нэр дэвших эрхийг нь өгсөн юм, засгийн эрх аваад 1 жил болоход энэ хүнийг шалгаад ялыг нь өгөхгүй одоо гонгинох хэрэг бна уу? төргүй бгын шинж…. хов хэрүүл хийгээд бхаар хуулиа хэрэгжүүл.

  • зочин (July 06, 2017 12:34:37 pm )

    Юун ёронхийлөгч вэ??? Наад хүн чинь гэмт хэрэгтэн байна шүү дээ

  • Anonymous (July 06, 2017 12:38:42 pm )

    Yamar ch surguuil togsoogui yamar ch meregjilgui bolovsorlogui haranhui buduuleg muu arga zalitai ug yariaatai zarim neg uher Mongolchuudan yugiin ch medehgui medsen ch har amia huviaa bodood hudlaa demjeed jaahan uhaantai bsildaa manaihan

  • jiriin irgediin bodol mon (July 06, 2017 12:43:12 pm )

    Залуу саа тавихан мянган төгрөгөнд хууртаж гэмт хэрэгтнийг ерөнхийлагч болгох уу!!!!

  • jiriin irgediin bodol mon (July 06, 2017 12:45:59 pm )

    Баттулга маргаашийн саналыг хэдээр худалдаж авах гэнэ. Чимээ сураг дуулдана уу Энэ удаад арай өндөр ханштай байх болов уу гээд л горьдоод л сураг чимээ чагнаад л сууж байна даа

    • irgen (July 07, 2017 12:27:49 am )

      mongol yalnaa. MAN bolimoor yumaa icheecheee

  • Anonymous (July 06, 2017 1:01:57 pm )

    17 чингэлэг спирт дараа нь Хан-Уул дүүргийн хуучнаар 3-р хорооны нутаг дэвсгэрээс нэгэн компаний агуулахаас олдсон шүү дээ. Баттулга бол зүгээр л самбо бөхийн дэлхийн аваргыг 1 л удаа хийсэн шүү дээ. Хамгийн гол нь энэ хүн Путин шиг болж харагдах гээд байгаа юм байна лээ тэр хэзээ ч тэр агуу хүн шиг байж чадахгүй. Хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөв гэгчээр Түвшинбаяр, Дагвадорж нарт сануулахад та хоёрыг онгироож хэрэгтэй үедээ ашиглаж байгаад бөгс арчдаг цаас шиг хаяна тэр үед та хоёр хэн ч биш болно. 17 чингэлэг спиртийг дээрх 2 хүн даасан одоо тэд нарыг хаясан. Тэр 2 ч хурдхан Баттулгаас холдсон. Мөнхбаясгалан та үнэнийг эрэлхийлдэг гэсэн 17 чингэлэг спиртийг эхэлж хүлээх гээд чадаагүй Яармагийн залууг олоод тухайн үед юу болж байсаныг сурвалжилвал нэр хүнд чинь өснө гэж хэлэх байна.

  • зочин (July 06, 2017 1:07:21 pm )

    Шоронд нь хий шүүх цагдаа яма муу ажилддагийн ингээд улс үндлэстэнээр нь талцуулж бужигнуулаад дэлхийн шившиг боллоошдээ нэг ганц луйварчнаа дийлэхгүй

  • ard irgediin omnoos (July 06, 2017 1:15:04 pm )

    Залуу саа тавихан мянган төгрөгөнд хууртаж гэмт хэрэгтнийг ерөнхийлагч болгох уу!!!!

  • зочин (July 06, 2017 1:24:51 pm )

    Ийм хүнийг мөрдөн шалгаж байгаа шүүх, прокурорын байгууллага яагаад сонгуульд өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлдэг байнаа. Хэрэв өөр хэн нэгэн жишээлбэл Энхбаярыг бол шууд л хуулиар болохгүй гэдэг шигээ хуулийг алгачилахгүй мөрдүүлэхгүй байгаа хүмүүстэй тооцоо хийх цаг ойрхон болгохыг маргаашийн сонгууль шийднэ. Монголын ард түмний саруул ухаанд итгэж байна.

  • цэрмаа (July 06, 2017 1:37:30 pm )

    худал зүйлийг 1000 дахин ярьвал үнэн болдог гэдэгшиг одоо хичнээн харлуулж доромжиллооч монголын ард түмэн үнэмшихээ нэгэнт өнгөрчээ.Харав уу цаана чинь гадаадад суугаа монголчууд Баттулгын төлөө 90 хувийн санал өгчээ монгол ялнаа

  • зочин (July 06, 2017 1:42:28 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • зочин (July 06, 2017 1:42:53 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • зочин (July 06, 2017 1:43:27 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • зочин (July 06, 2017 1:43:51 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (July 06, 2017 1:44:07 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    • Мөөгий (July 08, 2017 12:56:05 am )

      Чи тэр коммунизмтэйгээ зайлаач

  • зочин (July 06, 2017 1:44:39 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (July 06, 2017 1:44:59 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • зочин (July 06, 2017 1:45:17 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд, Х.Баттулга нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • зочин (July 06, 2017 1:45:46 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах нийгмийн бодит баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) өөрийн улаан гараар, хөлс хүчээр шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа АН-ын хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг хулгайлсан хулгайчид юм.

  • зочин (July 06, 2017 1:46:22 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • зочин (July 06, 2017 1:46:40 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

    • jiriin irgediin bodol mon (July 10, 2017 5:44:53 pm )

      Үнэн шүү. Далан жилд монголын 600000 -700000 хүний хүч хөдөлмөр,хөлсөөр бий болсон, Монголын хүн ам 1990 он гэхэд хоё сая хүрэхтэй үгүйтэй бүр далаад онд бол сая таван зуу хавьцаа байсан юм,

  • зочин (July 06, 2017 1:47:05 pm )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд Монголын 3 сая ард түмний 70 жил улаан гар, хөлс хүчээрээ бүтээсэн өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид, оффшортонгууд дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, оффшортонгууд, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе.

  • зочин (July 06, 2017 1:47:25 pm )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчид, дээрэмчдэд өгдөг дээрэмчдийн бүлэглэл юм, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.

  • зочин (July 06, 2017 1:47:42 pm )

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

  • Зочин (July 06, 2017 2:08:18 pm )

    БАТТУЛГАА гэдэг хүн хэд наслана гэж ийм юм хийж явдаг юм болдоо хүн ганц амьдрах хорвоод мөрөөрөө явж болдоггүй яасан их шунал вэ мөнгөнд хар тамхинд орсон хүн шиг болжээ энэ хүнд хойд нас байхгүй байхаа

  • irgen (July 06, 2017 2:15:36 pm )

    Ulsiin ikh hural bish, zasgiin gazar bish zuvhun shuuh zasaglaliig unuudur gartaa barij baigaa shudarga ERunhiilugch avilgaliin esreg temtsegch , offshoriin esreg temtsegch Erunhiilugch ELBEGDORJIIN l hariutslagagui eh oronch bish uil ajillagaanaas bolj baigaag mongoliin hun ard medej bgaa sh dee . iim huniig ner devshuulsen NAM ni bolon SONGUULIIN HOROOG odoo yaltai ch bilee dee ..

  • П (July 06, 2017 2:16:40 pm )

    ЖЭНКОГИЙН СУРГААР ДОЛЛАР ӨСЛӨӨ ОЛОН УЛС НҮҮР БУРУУЛААД ЭХЭЛЛЭЭ МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙ ЯАЖ ЭРГЭХЭЭРЭЭ ОЧИЖ ОЧИЖ ЖЭНКОД САНАЛ ӨГДӨГ БАЙНА ЖЭНКОД 50000 ТАРААЖ БНА ГЭСЭН ТЭРИЙГ НЬ АВААД ЭНХБОЛДОДОО САНАЛАА ӨГХӨД ХЭН Ч МЭДЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ ОЮУТАН ЗАЛУУС СЭХЭЭТНҮҮД ТА БҮГД МИНЬ ЯАГААД Л БОЛОВСРОЛРУУГАА НУЛИМААД БАЙНА ДАА

  • YoYO (July 06, 2017 4:00:00 pm )

    Buh TV, saituud ni neg namiin hariyalald orchihsiimuu??? Bi yamar niigemd irchihev ee???

  • Anonymous (July 06, 2017 4:02:05 pm )

    Баянхонгорынхон энэ хүнийг андахгүй ямар нүгэлтэй муу хүн гэдгийг ам уралдуулан ярьцгаадаг, асуугаад үзээрэй. Мөнгө өгч нийслэлд санал авч бн. Маргааш дэлхиыд байгаагүй гэмт хэрэгтэн мафийн толгой хутгууш ерөнхийлөгчтэй болж алахын биш бга еэ бүү үзэгд Бурхаан!!!

  • Anonymous (July 06, 2017 6:54:40 pm )

    Хүмүүс минь энэ баттулга гдг луйварчинг биднээс илүү дэлхий мэдээд хамаг нүүрээ буруулж бн. Яагаад хэдхэн төгрөгнөөс болж энэ хүнийг дэмжээд баыгаам бэ МАШ АЮУЛТАЙ ХҮН. Эрдэнэ баттулга баярцогт эбэ нтр шиг аймшгийн хүн арай МАН д байхгүй шүү. Тэд ухамсартай боловсролтой дотоод ардчилалтай чадалтай намынхан. Женког ямар гдг мэдкү болохоор тархиа бүү угаалгаачээ. Энэ хүний ганц чаддаг юм нь гүтгэлэг луйвар эвлүүлэг тагнах нтр шүү

  • Anonymous (July 06, 2017 7:01:14 pm )

    Хулгач нар хулгай луйвираа ил гараж хэн хэнийхээ хулгайг баримтаар нотлож байна Хулгайч луйвирчин нар Эрх мэдэлд улайрч Нам дагсан бөхс долоогч бууны нохой нараа туу хэмээн турхарч тэднийхээ санлаар Ерөнхийлөгчийн суудалд суухыг санаархаж байна Үүнийг ард түмэний тэвчээр барагдаж байна Ардтүмэнд алдах зүүль байхгүй алдадгаа алдсан /

  • ззочин (July 06, 2017 8:51:55 pm )

    Баттулга сайн залуу шудрга ажилаж чадна тэр төмөр зам чинь мөнгийн гйэд өгөөгүйгээс болж зогссон гээд байсан алдаа байсан бол нэр дэвшхээс ньцагдаагийн байгуулга арга хэмжээ авхал байсан шүү худлаа битгий яриж байгаач худлаа доош хийдгыг мэднэ сонгуул болхоорол тэгдэг шүү дээ тэр сони яриаг үнэмшихгүй

  • ЗОРИГТ (July 06, 2017 8:57:20 pm )

    ГАЗАР , АЛБАН ТУШААЛ ЗАРАХ ГЭМТ ХЭРЭГ БИШ ЮМ БАЙХ ДАА

  • Anonymous (July 06, 2017 10:04:45 pm )

    Энхболд гарлаа гээд долларын ханш буурах уу. Жилийн жилд наадамын өмнө өсдөг бичигдээгүй хуультай. Хүүхэдийнмөнгө өгөх сургаар 5 наас эхэллээд өсчихлөө 7.04 нд 2365 .7.05 үдээс хойш ХХБ 2399 өөр зараад эхэлсэн

  • sss (July 06, 2017 11:01:57 pm )

    AN-g ug undseer ni ustgaval ene uls taivan amgalan bolj hogjil devshiliinhee zamd orno.

  • Anonymous (July 06, 2017 11:09:51 pm )

    МЕЭ МЭТГЭЛЦЭЭНД БЭЛДЭЖ БАЙХДАА САРАНДАВААД ИТЭГДЭГ АРД ТҮМЭНД ЮУ Ч ГЭСЭН ЯАДИЙН СОНГОГЧИД БОЛ ЦАГААН ЦААС ГЭЖ ДОРОМЖИЛСОН НЬ ЭВЛҮҮЛЭГ БИШ БИЛЭЭ

  • Zochin (July 06, 2017 11:16:35 pm )

    Mongolchuudaa bidniig bie biervvgee ingej eldveer vg hayaltsaj taltsaj baih hoiguur chine mongoloor dvvren hujaa orj irj bna odoo ch gesen orj ireh geed hvleej baina. Mongoloo mongoloor ni bvten vldeesen uvug deedsiinhee yasiig bvv undulzvvleech guiya. burhan urshuuh boltugai

  • Anonymous (July 06, 2017 11:28:17 pm )

    Энхболдын дэргэд үнэхээр нэр цэвэр хүн шүү. Насаараа төрийн алба хаасан Энхболд хичнээн тэрбум төгрөг дансандаа хадгалж байхад насаараа бизнес хийсэн Баттулга энэ зэргийн юм байлгүй яахав. Ямар компаний захирал энийг бол юу ч биш гэх байлгүй. МАН-ын аргаа барсан гүтгэлэг их явж байна даа.

  • Anonymous (July 06, 2017 11:31:01 pm )

    Энийг уншаад Энхболдод биш Баттулгад саналаа өгөх нь зөв юм байна гэж шийдлээ. Энхболд ичихгүй, аргаа барсандаа тэнэг тэнэг юм хийж байна даа. Ингэснээрээ өөртөө тус болох биш усл болж байгаа байх.

  • Гал (July 07, 2017 12:25:31 am )

    Яаж ч хөгийн юм зохиолоо гээд ард түмэн өөрийнхөөрөө гэдгийг эрхэм бичигч та сайн ойлго мал минь

  • АРД ОЛООН УНШ. 11111 (July 07, 2017 12:50:04 am )

    Баттулга сөрөг жиргээчдийг олноор бэлдсэн байна л даа. тэд лзай өгөхгүй хараал зүхэлээр зарим хүмүүсийг татахыг санаархаж бн. сонгогчид ухаалаг гэдгийг маргааш орой хараарай

  • Зочин1111 (July 07, 2017 1:01:23 am )

    Дээрх комментууд бүгд кирилл үсгээр нэг хүний гараар бүтээгдсэн бна даа. Хөлсний бичээч бөгс долоогч маш сайн бас уйгагүй ажиллажээ ккк.

  • Зочин (July 07, 2017 11:06:56 am )

    Хууль хүн бүрт тэгш үйлчилдэггүй нь тод жишээ байна. Энэ хэргийг жирийн иргэн үйлдсэн бол аль хэдийн олон жилийн ял аваад явсан.

  • SHAR TOHOI (July 07, 2017 5:31:08 pm )

    Ene dalduur uivaagyi hyn bna .Eh ornoo zolmoj duusadgyi yasan idejj uuj zaddagyi tygchil ve /Mongolchuud ene hyniig yalalah boljee ynen hetseed yalna .Hulgcihtai tor boloh ni dee .

  • ЗОЧИН (July 07, 2017 5:57:26 pm )

    ТӨРД СУУГАА ТӨР БАРЬЖ БАЙГАА НӨХДҮҮД ЦӨМ ХУЛГАЙЧ ГЭДГЭЭ ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУДИАР ТОВ ТОДОРХОЙ ХАРУУЛАВ. УУЛ НЬ ХУУЛИНДАА ЯМАР БОЛЗОЛ ХАНГАСАН ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД СОНГОГДОХ ЭРХТЭЙГ ЦАГААН ЦААСАН ДЭЭР ХАРААР БИЧСЭН БАЙГАА. ЭНЭ ХУУЛЬ НЬ ЗӨВХӨН Н. ЭНХБАЯРТ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА. ХАРИН ХИЙСЭН ХЭРЭГ НЬ ХУЛГАЙ НЬ ИЛ БОЛЧИХСОН МӨРДӨГДӨЖ БАЙГАА БАТТУЛГАД ЕР ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ. ЯАГААД АСУУЛТ? ТӨР БАРЬЖ БАЙГАА, ХУУЛЬ САХИУЛЖ БАЙГАА НӨХДҮҮД ЦӨМӨӨРӨӨ БАТТУЛГАТАЙ НИЙЛЭЭД АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨНӨӨС НИЛЭЭД ЮМ ЦОХИЧИХСОН ТУЛ ТЭД ЯМАРЧ ШУДРАГА ЗАРЧМЫН ЮМ ЯРИХ ЭРХГҮЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЧИХООД ӨНӨӨДРИЙН ЭНЭ БАЙДАЛ НЬ ЭДНИЙГ ӨӨРСДИЙГ НЬ ИЛЧЛЭЭД, ҮҮНИЙГ АРД ТҮМЭН МЭДСЭЭР БАЙЖ БАТТУЛГЫГ ДАГААД НАМИРААД БАЙХ ЮМ.

    • Anonymous (July 10, 2017 2:44:55 am )

      Ардчилал сайн сайхан гэдэг чинь тархи угаалт угаасаа чадсан нь баяжих чадахгүй нь турж үхэх нийгэм. Баяжихдаа хулгайлах дээрэмдэх хувьчлах тендэрлэх эрдэнэс баялгаа нууцаар авах зарах хэдүүлхэнээ хувааж залгих арга замууд бүгд орно. Энэ бол ардчилал гэсэн. Монголизм . Ийм муухай нийгмийг хэн бүтээсэн бэ монголчууд. Дуугүй өнгөрсөн бүх монгол буруутай. Заавал баян болохгүйгээр зүгээр л мөрөөрөө ажиллаад мөнгө нь сайхан амьдрахад хүрэлцдэг тийм л нийгэмд амьдармаар хүн зөндөө л байгаашд. Ямар амьдрал гэж уралдаан тэмцээнд орж байгаа юм шиг баяжихын төлөөх дайн биш. Тэгээд бүгдээрээ үрхүүхэддээ ийм муухай нийгэм өвлүүлж үлдээлээшдээ.

  • Anonymous (July 08, 2017 1:51:28 am )

    Hulsnii site baijee huurhii, shuurhai medee ne yagad nam bna we

  • ззочин (July 08, 2017 1:45:13 pm )

    ийм хүн ерөнхийлөгч болвол хууль,шүүх байх хэрэг бна уу?

  • Баяр (July 08, 2017 2:45:32 pm )

    МАНгарууд М.Энхболд нар Баттулгыг нэр дэвшихэд нь хориглох ёстой байсан ч тэгээгүй. Харин ч хямдхан хоол гэж санаад өрсөлдөөд ялагдчихлаа. Ай, хөөрхий Монголын улс төр гэж……

  • зочин (July 09, 2017 12:14:40 am )

    Гэмт хэрэгтнийг Төрийн тэргүүнээр сонголоо. Сайн нам, сайн ард түмэн, сайн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх л үлдлээ. Ард түмний Зээлийг тэглэнэ, Монголыг өргүй болгоно гэж үлгэр ярьж эхлэв. АН 4 жил өр тавьсан, идэж уусан мөнгөө, одоо МАН засаг барих үед цайруулах нь. Монгол банкны Золжаргал мэт гадаадад зугатсан нөхдөө дуудаж хариуцлага тооцох чадваргүй байж, үлгэр яриад хэрэггүй.

  • ззочин (July 09, 2017 3:19:31 pm )

    Энхболд цэвэр хүн гэж бичсэн байхад гайхаж байлаа хамгийн бохир хүн юм бишүү арай өөр хүнийг сонгохгүй яасан юм бэ яаж бодоод ч Энхболд гархгүй шүү дээ тэр Төваймгийнхан сонгдог байгаа юм биз бид тэнэг биш шүү дээ харах хоёр нүд байна сонсох хоёр чих байна яагаад ч гархгүй байсан юм магтаад байгаа хүмүүс бол долдойнууд долдогноод юуч долоохгүй уламал доош орно та нараа магтуулцхаад араар чинь ажилаа амжуулдаг байхгүй юу

    • Batkhuu (July 10, 2017 3:04:32 pm )

      Enkhbold darga yag yamar bohir bilee. Chi neg hachiin facebookiin hachig bn lda. Todorhoi barimttai um hel de

  • ззочин (July 09, 2017 3:19:31 pm )

    Энхболд цэвэр хүн гэж бичсэн байхад гайхаж байлаа хамгийн бохир хүн юм бишүү арай өөр хүнийг сонгохгүй яасан юм бэ яаж бодоод ч Энхболд гархгүй шүү дээ тэр Төваймгийнхан сонгдог байгаа юм биз бид тэнэг биш шүү дээ харах хоёр нүд байна сонсох хоёр чих байна яагаад ч гархгүй байсан юм магтаад байгаа хүмүүс бол долдойнууд долдогноод юуч долоохгүй уламал доош орно та нараа магтуулцхаад араар чинь ажилаа амжуулдаг байхгүй юу

  • irgen (July 10, 2017 4:41:54 pm )

    Tord baahan asuudaltai hymyys henegch ugui suuj baigaag shuurhai yagaad medeelehgui baina,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,Ug ni shuurhai sait anh garch baihdaa gaigui sain sait baisan, odoo byr oligtoi um olj harahaa bailaa, medeegeech zag tuhaid ni bichihee bolison baina lee, hogiin sait boljee

  • MONGOL (July 15, 2017 11:06:02 am )

    Yamar huniig muu hun geh be hench medehgui zubhun mungund amaa tagluuldag mongoliin archaagui shuugch nar l medeh estoi

  • ззочин (July 16, 2017 2:15:28 pm )

    одоо хархал үлдэждээ зөв хүнээ сонгсон бол аз

  • Иргэн (July 16, 2017 2:32:37 pm )

    Ийм хүнийг сонгочихоод хэнээс шудрага ёс нэхэх гээд байнааа?!

  • Anonymous (July 18, 2017 9:54:31 am )

    БАТТУЛГА ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭН ШАЛГАГДАЖ СЭЖИГ НЬ НОТЛОГДСОН УЧИР ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАЖ ОДОО ХЭРЭГ НЬ ШҮҮХ БАЙГАА БОЛХООР СЭЖИГТЭН БИШ ШҮҮДЭГЧ БАТТУЛГЫН ҮЙЛДСЭН ХЭРГИЙГ ЦАГДАА ШАЛГАЖ НОТЛООД ПРОКУРОР НЬ ХЯНААД НОТЛОГДСОН ГЭЖ ҮЗЭЭД ШИЙДВЭР ГАРГУУЛАХААР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ИЙМ ХҮНИЙГ Л СОНГУУЛЬ ӨГӨХ ИРГЭДИЙН 30 ХУВЬ СОНГОЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГООД БАЙНА ТҮҮНИЙГ ШҮҮХ ДУУДАЖ ХЭРГИЙГ НЬ ШИЙДВЭРЛЭХГҮЙ БАЙГААГ АРД ТҮМЭН ЭГДҮҮЦЭЖ БАЙГАА МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД АНХ УДАА ГЭМТ ХЭРГИЙН СЭЖИГТЭНД СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛСЭН СОНГОГЧ ОЛНЫ 30 ХУВИЙН САНАЛ АВСАН ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР БАТЛАМЖИЛСАН, БАТЛАМЖИЛСАН ХҮН НЬ АНХ УДАА ШҮҮХЭД ДУУДАГДСАН ГЭЭД ОЛОН ЗҮЙЛИЙН АНХДАГЧ БОЛХООС ГАДНА СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ БАЙХДАА СОНГУЛИЙН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭН ИРГЭДИЙГ ДОРОМЖИЛСОНЫГ СОНГУУЛИЙН ХОРО ХУУЛИЙН ДАГУУ НЭРИЙГ ТАТАЖ ЧАДААГҮЙ ГЭХ МЭТ

antalya rent a car