antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2012 11 comments

Лу.Болд Христийг ”хувьчилж” авлаа

нийтлэсэн Admin

Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Лу.Болд МАНАН-гийн Засгийн газарт манантай үйл ажиллагаа явуулж байхдаа америкчуудтай сүжирч, алс холын халуун цэгүүд рүү армийнхаа сор болсон хөвгүүдийг илгээж яамныхаа төсвийг зузаатгахын сацуу ямба эрхийг нь ч эдлэв. Харин одоо түүний хувьд ёстой л нэг “бод идсэн боохой” шиг хээв нэг сэтгэл хангалуун явж байна. Өнөөдөр Лу.Болдод луу жил гарах нь сонин биш ч ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгууль туйлын ихээр анхаарлыг нь татаж, сэтгэлийг нь гижигдэнэ. Тэрбээр Батлан хамгаалахын сайд болсноосоо хойш христийн шашны мэдээ, мэдээллээр монголчуудын тархийг угааж байсан Eagle телевизийг хувьчилж авсан нь аргагүй л нэг америкчуудтай шашин нэгт ахан, дүүс болсон мэт санагдуулна.

Чингэснээр Лу сайдын халаасанд дөрөв дэх засаглал болох телевиз, сонин, сайт гээд бүхий л талын мэдээллийн хэрэгслүүд хөнгөхөн багтаж, улмаар түүнийг ирэх сонгуульд “байлдаан”-д ороход нь найдвартай хамгаалах зэр зэвсэг нь болжээ. Тэрбээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай нэг талаараа өрсөлдөөд байна уу гэх сэтгэгдэл төрнө. Учир нь, Дон Женко ч мөн телевиз, сайт, сонин гээд өвч зэвсэглэсэн нэгэн. Тиймээс нам нэгт нөхрөөсөө хуруу дутахгүй гэсэндээ Лу сайд байдгаараа мэрийх болжээ. Нөгөөтэйгүүр, Буддын шашныг будаа болгох гэсэн чин эрмэлзэлтэй бусдын шашныг Монголд нэвтрүүлэх томоохон үүргийг харийн холбоотнуудынхаа өмнө тэрбээр хүлээсэн байх талтай. “Телевиз мундсан биш очиж очиж муу Eagle-ийг аваад байхдаа яахав дээ?” гэх хүн ч бас таарч байна. Ингэхэд энэ олигархиудад хувьчилж авдаггүй юм гэж ер нь байна уу? Бурханыг хүртэл бусдаас харамлаж, өөрийн өмч мэт хандах нь холгүй цаг хаяанд биш аль хэдийнэ ирчихсэн байгаа нь энэ ажгуу.
Х.Балт (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (February 17, 2012 11:25:34 pm )

    Balai Baltaa chi udahgui ESUSiin umnu shuugdegdehdee tamruu yavah yum baina

  • Anonymous (February 18, 2012 9:11:33 am )

    chadaj bgaa yumand arga bhgui sh dee. gants yamar eagle Tv-g avsan bish. Bolovsrol tv, movie box, sport box, music box geed l zunduu tv bna sh d.

  • Anonymous (February 18, 2012 9:59:24 am )

    amjilt husii. esus bol jinhehene burhan

  • Anonymous (February 18, 2012 3:23:16 pm )

    lu bold ta batlan hamgaalahiin said bhdaa hiliin tsergiin huch buh tal der yu hiij oorchilov yu hiij buteev yu hiij zohiov tanii hiisne ymiig ard tumen medq l ym ban shu

  • Anonymous (February 18, 2012 3:26:58 pm )

    ta batlan hamgaalahin said baihda yu hiisen be ta hiliig changa hatuu bolgoson uu yu hiij buteev zohiov hiiv?ard tumen tand gomdoj bna ta ajlaa hiisnegui

  • Anonymous (February 18, 2012 3:38:12 pm )

    Ashigt maltmaliin naimaa ene hunees ehtei

  • Anonymous (February 18, 2012 4:17:13 pm )

    ENe muu buruu nomtong alaad uguh xun bna uu esus suntuguiee

  • Anonymous (February 18, 2012 7:34:38 pm )

    eagle tvgees xristchidn tusdaa gartsan shde xo erman gdg studio baiguulaad xexe zgr l gereeteigeer newtrvvlegee tsatsax bolson ternees yu gej enend xudaldagddag wmbe shal ineedtei wm bichxiin ene baltuu

  • Anonymous (February 18, 2012 10:49:24 pm )

    yun ih ym bodoj hun doromjildog bnaaa teneg teneg tor zasag luivarchidaaa zailj arilj tonilj ard tumniig taivan az jargaltai amidruul oor ym baihgui shuu malnuud mini

  • Anonymous (February 20, 2012 10:24:19 am )

    Зочин Исусийг сурталчдаг ч гэсэн үнэнийг байгаагаар нь гаргадгаараа энэ EAGLE телевиз Монголын бусад TV-нүүдээс хамгийн сайн нь. Би л лав тэр бурханы тухай сонсдоггүй, харин мэдээг нь тасралтгүй үздэг шүү БАЛТ гуай. Одоо Ху намын үзэл бодол хол явахгүй дээ, ойлгомоор юм.

  • Anonymous (February 21, 2012 9:24:09 am )

    Har luiwarchin chamaig ard tumen gargahgui blgui dee. Ashigt maltmalyin namaig ehluulsen hun gazar shoroog mini senduulsen hun shuu.Burhan tenger harj bgaa shuu

antalya rent a car