Монголбанкны энэ оны II улирлын тайлан гарчээ. Тайланд Төвбанк 125.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурсан дүн гарсан байна. Энэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт голлон нөлөөлсөн гэж судлаачид үзжээ.
Манай улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч, үүнтэй холбоотойгоор Монголбанкны гадаад болон дотоодын өр төлбөрийн хэмжээ буурсан нь санхүүгийн тайланд эерэг өөрчлөлт бий болох нөхцөл бүрдүүлсэн байна.
Монголбанкны тухайн жилийн алдагдлын хэмжээ нь 2012 онд 181.395 сая, 2013 онд 251.071 сая, 2014 онд 535.475 сая, 2015 онд 357.394 сая, 2016 онд 1.648,026 сая төгрөгтэй тус тус тэнцэж байв.
Валютын арилжаа, ханшийн зөрүүний алдагдал, гадаадын байгууллагаас авсан зээлийн хүү, санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн алдагдал зэрэг нь Төвбанк ашиггүй ажиллах гол хүчин зүйл болж байсан аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 04, 2017 6:36:19 pm )
АН ын үед баттулга золжаргалтайгаа нийлж гаднаас бохир мөнгө босгоод гок ийг авсан. Монголбанк ийг дампууруулсан. Одоо золжаргал женкогийнхоо зөвлөмжийн дагуу хэдэн туслах шиг нь гадаадын иргэншил аваад зугтсан. Женко ерөнхийлөгч болвол монголыг нэг сүйрүүлж бутаргаж хуваагдуулж идэж ууж алж өгнө. САНАЛ ӨГӨХДӨӨ САЙН БОДОЛЦООРОЙ. ХҮМҮҮСЭЭ
-
Anonymous (July 04, 2017 6:37:51 pm )
МАН хэзээ ч л бсан улсаа аварч чаддаг чадалтай гишүүдтэй мундаг нам. Тэд АН болоод Женко шиг улсаа их хэмжээгээр идэж хохироож баллаж хаяхгүй. Идсэн ч хийж бүтээчээд хүртдэг нам. Женко айхтар мафи
-
Anonymous (July 04, 2017 6:39:26 pm )
Өмнөх засагт баттулга золжаргалтай хуйвалдаж эрдэнэт гокийг авсан юм чинь дампуурах нь энүүхэнд. Одоо МАН сайн ажиллаж бн. Энхболд гарч бж төр урагшилна. Тэхгүй бол женко түгжилдээд ажил урагшлуулахгүй
-
gana (July 04, 2017 9:25:53 pm )
dunguj say HAU-n tanhimiin darga Lhagvaa biluu nuguu utsan huuheldei Mongol bank 3 ih naydiin aldagdaltai bga, battulga bitgii uls turjsun medeelel hii gj, uuruu uls tur hiigeed bh yum 25 tv-geer malnuud yum aa
-
Зочин (July 04, 2017 9:47:44 pm )
НӨГӨӨ ДОЛЛАР ЧИНЬ БУЦААД ӨСӨӨД ЭХЭЛЛЭЭ.
5 Comments