antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2017 40 comments

Ч.Содномцэрэнгийн дэглэж байгаа жүжиг

нийтлэсэн Admin

Эрх баригчдын гар хөл болдог хэмээн байнга адлагддаг Сонгуулийн ерөнхий хороог өмгөөлөх үе ч байсан боловч өмгөөлж хамгаалаад байх ариун гэгээн газар биш аж.  Сонгуулийн ерөнхий хороог хараан зүхээд байхаар нь  “ойчсон бөхөд шалтаг мундахгүй” гэгч л болж байгаа биз гээд огт тоодоггүй байв. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо үнэхээр будилааны газар гэдгээ удаа дараа харууллаа. Эрх баригчдын гар хөл болж, тэдний дохио зангаагаар хөдөлж байдаг нь ч нэгэнт ил боллоо. Хамгийн ойрын жишээ гэхэд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар МАН-аас нэр дэвшигчээс даруй 10 гаруй мянган хүний саналаар илүү явж байсан ч өглөө болоход МАН-аас нэр дэвшигч илүүрхэж С.Ганбаатар гуравт жагссан байв. Шөнийн 00 цаг өнгөрөхөд МАХН-аас нэр дэвшигч ялж явсан юм, гэтэл Баян-Өлгий аймгаас хэдэн хэсгийн хороодын санал ирээгүй гээд өглөө танилцуулахдаа ийм дүн танилцуусан. Бодоход Баян-Өлгий аймаг, тэр хэдэн хэсгийн хорооны дүнг эрх баригчдад тал засах үүднээс Сонгуулийн ерөнхий хороо танилцуулаагүй хоносон гэдэг нь илт болов.

Үүнээс өмнө энэ байгууллагатай маргаантай асуудал дурдаад байвал маш урт хугацаа орно. Хатуухнаар хэлэхэд 2008 оны сонгуулийн дараа болдог аймшигт үймээний галыг өрдөхөд Сонгуулийн ерөнхий хороо ч үүрэгтэй оролцсон гэхэд болно. Тус хорооны дэд даргаар ажиллаж байсан Ч.Содномцэрэн 2012 онд Ардчилсан нам төрийн эрх авахад даргаар дэвшин ажилласан хүн. Өөрөөр хэлбэл, АН-аас албан тушаал дэвшин ажилласан нөхөр хэдий ч МАН-ын засаглалын үед ч сууж л байна. Өнгөрөгч 2016 оны сонгуульд үнэмлэхүй яллат байгуулсан МАН-ынхан Сонгуулийн ерөнхий хороонд талархахдаа Ч.Содномцэрэнг ажлаас нь буулгаагүй гэдэг. Тэгэхдээ нийслэлийн тамгын газарт олон жил ажилласан Ч.Болдсайханыг хянагч маягаар тус хорооны нарийн бичгийн даргаар томилсон аж.

            Энэ бүгдээс харвал Ч.Содномцэрэн гэх нөхөр аль ч улстөрийн хүчинтэй тохиролцож чаддаг нэгэн бололтой. Одоо ч өрнөж буй сонгуулийн энэ маргаан нь эцэслэн шийдэгдээгүй байна, Баян-Өлгий аймгийн саналыг гар аргаар тоолно гэсэн МАН-ын саналыг СЕХ хүлээж аваагүй. Энэ бол жүжиг. Эрх баригч намын зүгээс Баян-Өлгий аймгийн саналыг гар аргаар тоолоод маргаанаа эцэслэе гэж жүжиглэж байна. Хариуд нь Сонгуулийн ерөнхий хороо ямар ч боломжгүй гэсэн хариу барин жүжиглэж байгааг юу гэж үзэх вэ.

            Удаа дараагийн сонгуулиар дэгдээд байгаа маргааны ар талд ихээхэн хэмжээний мөнгө ч байхыг үгүйсгэх арга алга. Түүнээс бус ард түмэндээ ил нээлттэй танилцуулаад явж болно шүү дээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээсээ л жүжиг байсан. Гэхдээ эрх баригч намтай хавсран найруулж байгаа жүжиг гэхэд болно. Нийт тойргуудын саналын ирц хувийг дэлгэцээр танилцуулж байгаад эрх баригч намын нэр дэвшигчийн санал суул мушгиад ирэхээр Баян-Өлгий аймгийн хэсгийн хороодын мэдээг авч чадахгүй байна гэх нэрээр өглөө нь зарлаж байх жишээтэй. Үүнд хэн итгэх юм бэ. Харилцаа холбооны хөгжил дээд шатандаа тулчихсан байна, манай оронд сүлжээ барьдаггүй газар гэж алга. Сансараас саналаа өгөөд дамжуулсан ч асуудал алга. Байдал ийм байхад өнгөрөгч зууны үеийн зүйл яриад зогсох нь зүйд нийцэхгүйгээс гадна хэн ч итгэхгүй.

Бидний харж байгаагаар бол ирэх долдугаар сарын 7-ны өдрийн дахин санал хураалтын ирц хүрэхгүй гэдгийг найруулагч Ч.Содномцэрэн мэдэж байгаа. Үүгээр ч зогсохгүй, бүр долдугаар сарын 9-ний өдөр дахин санал хураалтыг товлож байсан гэхээр аугаа их найруулагч ирэх сарын 9-ний өдөр Монгол Улсын бүх сумд наадамтай үе таарч байгааг тэр мэдэлгүй яахав. Ийм үеэр санал хураасан болж жүжиг тавиад дахин сонгууль зарлахаар бэлдсэнийг найруулга гэж харахаас өөр аргагүй. Гэтэл улстөрийн намууд, зарим байгууллага, хувь хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарахаар нь долдугаар сарын 7 болгон жүжиглэж байна. Үнэн хэрэгтээ долдугаар сарын 7 бол баяр цэнгэлийн уухай аль хэдийнээ орчихсон байна. Уяачид нь хээр хөдөө, бөхчүүд нь гал дээрээ цэц харваачид нь ч бэлтгэл дээрээ байна, Ерөөсөө монголчууд тэр чигтээ баярын уур амьсгалтай байхыг тэд мэдэж байгаа учраас ийнхүү дахин санал хураалтыг зарлан жүжиглэж байна. Ингэсний үр дүнд эрх баригч намд ахин сонгууль явуулах боломж нээгдэнэ. Мэдээжийн хэрэг дахин сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороог түшиглэсэн луйвар л явах замаа нэгэнт тавьчихлаа.

Х.Баатар

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

40 Comments

  • Mendee (June 30, 2017 11:13:09 am )

    Sha shaa ogshin bandiaa. Ta nar Enkhboldod iin vrchger jijeg Booviig hohdog bizdee!!!!

  • Anonymous (June 30, 2017 11:29:04 am )

    Содномцэрэндээ биш,түүний оронд хэн ч бсан дээшээ үйлчлэх тийм л систем бна даа.Нам бус хүнээр нэг ажиллуулаад үзэхэд яадаг бол?Шударга гайгүй хүн тавих нөхцөл нь бгүй харагдаад бгаа юм,харамсалтай нь.

  • tdf (June 30, 2017 11:35:20 am )

    uursduu ajil hiihgu hund itgehguii ajil hiisen huniig doromjilno yana daa yana

  • Бат (June 30, 2017 11:44:00 am )

    Одоо үүнийг тойрч шуугиад нэмэргүй одоохонд болох сонгуульд МАН-буюу Энхболдод саналаа өгцгөөе адаглаад дээд боловсоролтой ёрнхийлөгчтөй болцгоое

  • хуульч (June 30, 2017 11:51:18 am )

    СОДНОМЦЭРЭН ДЭЭ БИШ БОЛОВ УУ??? МОНГОЛЧУУДЫН МААНЬ СЭТГЭЛ ЗҮЙ.. АМЬДРАЛЫН БОДИТ БАЙДЛЫН ТҮВШИН….ТҮҮНИЙГ СЭРГЭГЭЭР МЭДЭРЧ ЧАДДАГ УЛС ТӨРЧДӨД БАЙНА УУ ДАА ??? ЕР НЬ ХЭН СОНГУУЛИЙН ДҮНГ ЗАСЧ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЯЛ ЭДЭЛЖ ҮР УДАМДАА МУУ НЭР НАСААР НЬ ЗҮҮЛГЭЖ ШИВШИГЭЭ ТАРЬЖ ЯВАХ ВЭ ДЭЭ ??? миний мэдэхийн ЧОЙВОН ДОРЖ ГУАЙ ХҮҮХДҮҮДЭЭ САЙН ХҮМҮЖҮҮЛСЭН ХҮН ДЭЭ???

  • зочин (June 30, 2017 11:52:14 am )

    Луйварчин Энхболд гарахгүй бүгд сонгууль өгөхгүйгээр тэмц сонгуулийн хороог огцруулж шинээр томилгоо хийгдсэний дараа дахин шударгаар сонгуулиа өгөх хэрэгтэй өөр гарц байхгүй яагаад заавал ЭНХБОЛД болох гээд улайраад байгаа юм бэ намдаа ч шинэчилэл хийцгээе

  • будлиан (June 30, 2017 12:08:48 pm )

    Дахин сонгуулд саналаа өгөхгүй. Хэрэг алга. Хэдэн эрх мэдэлтэн иргэдийн өмнөөс асуудлыг шийдэж байна.

  • zochin (June 30, 2017 12:11:32 pm )

    Ene harin neg iim huivaldaan l bolj baina , Nambariin Enhbayar, M.Enhboldiin hoorondiin. Uul ni ch M.Enbold gej Urag turliin bayaraa Hyatadad ochood temdegledeg hund yavch ugch bolohgui l baina. Ard ni Elbegdorj, S.Bayar geed l buun huivaldaanii ezed. OT goos tom ord dahiad neesniig bas zugeer tavij tuuchih geed l daraad baidag. MAN,MAXN 2 niileed tsagaandas geed demjeed irlee, ali ali namd oligtoi hun baihgui, dahiad songuuli gevel buur bantan bolohoor baina daa, Elbeg, Enhbold Enhbayar terguutenguud l gun suuh baih daa. Unuu Ganbaa ni suudliin chimeegeer tsagaan huudas zarlaad davhichih shig, sharvaach nuhur baina daa!

  • Зочин (June 30, 2017 12:34:04 pm )

    Энэ сонгуулийн үр дүн гол нь Батулгаас боллоо. Хар пиар, луйвардаад чадсангүй гайтай хүн байнаа

  • зочин (June 30, 2017 12:57:27 pm )

    Хэн луйвар хийсэнийг монголчууд биш дэлхий нийтээр харж үзэж доог тохуу хийж байна иргэд энэнд хуваагдаж талцах хэрэггүй хамгийн гол нь монгол цустай хүн гаргаж сонгох нь чухал сонгуулийн дараа даяаршил нэрээр баахан хятад ороод ирвэл энэ өмгөөлөөд бичээд байгаа хүмүүс хөөгөөд гаргах уу үгүйл байхгүй юу тийм учраас эх орон газар шороо минь гэсэн сэтгэлээр хандаж оролцох хэрэгтэй шүү нам дагаж навсайсан эрлийз нөхдүүд чудлаа мэдээлэл бичихээ боль монгол улсын үндэсний аюулгүй байдалын асуудалд гадныхан нөлөөлөх бодлого маш ихээр явагдаж ирсэн түүх бии шүү

  • Зочинбат (June 30, 2017 1:10:18 pm )

    Дээд боловсролтой хүнээ сонгохгүй бол Цэдэнбалын бүх хүнийг үнэ төлбөргүйгээр боловсролтой болгосон хөдөлмөр талаар болно. Дээд мэргэжилтэй, яаж ч элдвээр хэлүүлсэн даруухан зөв хүнээ сонгоё. Гэр бүлийн хүн нь ч улс эх орныхоо оюуны боловсролд дорвитой хувь нэмрээ оруулж байгаа хүнээ сонгоё.

  • zochin (June 30, 2017 1:33:08 pm )

    dahin songuuli oghgui eeee.

  • дахин санал өгөх есгүй (June 30, 2017 2:11:33 pm )

    содмонцэрэн естой бууны нохой шд эрх мэдэлтэй талд олон жил гар хөлөн болж явдаг хогийг гар хэзээч ийм хүн сех ажилах эрх байхгүй ард түмэн санал нэгтэй байгаа огцруулах естой 9 н хүнийг нэн даруй огцруулах естой ман ан -д сонголт байхгүй монголын нийт ард түмэн эх орноо өөрсдийгөө бодож дахин сонгууль явуулах естой 3 -н намаас 1,1,1, хүн тодорч дахин сонгууль хэрэгтэй тэртэй тэргүй мөнгө гаргахаас хойш энэ ман ан -д сонголт алга сех хуйвалдаж хэзээч шударга сонгууль болсонгүй энхболд л хасагдах естой байсан юм ийм сонгуулийг үргэлжлүүлээд байх шаардлага алга шинээр нэрс тодорох естой энхболд л биш байх естойг хатуу анхаар намууд

  • Anonymous (June 30, 2017 2:48:39 pm )

    Нам дагсан хүн энэ байгуулагд байж болохгүй юм байна гэдэг нь сонгууль бүрээр харагдаж байна СЕХ энэд нам бус хүмүүс ажилах хэрэгтэй

  • Anonymous (June 30, 2017 2:51:46 pm )

    ЗААВАЛ ШУВУУН ХӨЛӨТИЙН ХҮҮ ГЭЖ ҮҮ ХЯТАДЫН БООЛ БОЛОХ ГЭЭ ЮУ ИРГЭДЭЭ

  • H Delgertsogt (June 30, 2017 3:01:05 pm )

    Tegeed deed meregjiltei hujaa gargaj ulsaa aldasnaas meregjilgui mongol hun ni deeree hu ta nart myangan saihan deed meregjiltei baigaad hyatad tsustai dotor sanaatai ta nar t minii eh oron padliich baihgui medvuu ene saihan orond amidrah huvi zayasanda bayrlaad yumamd oroltsohgui duuhui baitsgaaj bai hoinoos ireed hot manaih hotond orood huts miniihee gej aa tanar

  • зочин (June 30, 2017 4:18:40 pm )

    Зураач мэрэгжилтэй хүн улс гүрний ерөнхийлөгч байж болохгүй гэж ямар салхи шивнэсэн юм бэ сонгосон дахиад ч саналаа өгнө дөөөө харин ч нарийн ухаантай наймаачин байх нь улс орны хөгжилд түлхүү хувь нэмэр болно доо

  • иргэн (June 30, 2017 5:13:04 pm )

    Тоо бодож сураач 2000 орчим хүнээр бага явж байсан Баянөлгий аймгийн санал олон ХХ-оос ирээгүй байсан Өлгийчүүд диилэнх нв Энхболдыг дэмжиж байсан. Ганбаатарыг гүйцээд түрүүлэх нь хэнд ч ойлгомжтой байсан МАХН- хан ч өөрсдөө тооцсон байсан шүүдээ

  • ззочин (June 30, 2017 5:23:09 pm )

    хар парыг ардын нам илүү их тавих шиг боллоо тэр Оюун гэрлийг дүүгээ алсан тэр ямар хамаа байна тэр БАТТУЛГИИГААЛ МУУЛДАГ БАЙГАА БИЗ бас Мөнхбаясглан энд нар ямар хамаа байна Баттулгаал муулдаг юм байгаа биз Баттулгын суртчилгаанд явсан олон олон хүмүүсийг муулсан байхыг хараад том дарга хүн ийм байдаг юмуу ёөрнхийлөгч болж чадхгүй ажилна байгаа шүү дээ хүныг тэгтэлнэ муу хэлэх ямар хэргэ байна амиа тавтал тэгэж хүнийг муулаж хэргүйл байсан юм эдын засаг маань бүх зүйл маань урд хөршөөс хамаарлтай болоод байгаа болхоор олон газар хамааралтай болхийн тулд бид Баттулгад санлаа өгсөн байхаа тэгээд татвар нэмэгдээд ард түмнээ бодохгүй зоригтой ажил явуулаад байсан бид тэр болгныг гарын аяийг даахгүй шүү дээ зөөлөн аядуу бодлго явуулах байсан байхаа арай ширүүн ихлсэн нөгөө намаа амаа мэдхгүй муулсан

  • zochin (June 30, 2017 6:13:59 pm )

    TA NAR ZAMIN-YYDED HEDEN TONN DARSAN NOGOO, YKSYSTAI ACHAA UNASNIG SONSSON YY? MONGOLIIN HURSUN DEER TARISAN NOGOOGOOR OGYRTSI, KOMPOT,UUR YU CH BILEE HIIGEED BNA GESEN CHINI YRDAAS ORJ IREED BGAA YUM BISHYY? ODOO TEGEED HEND ITGEH VE?? ODOO TER TARVAS ! HARIN TER JENGO CNINI MONGOLCHYYDAA TALH, GYRILAAR HOOLLOOD BAIGAA NI ILYY ITGEL TURYYLJ BNA. TYYNII YILDBERT MONGOL HYMYYS AJILDAG GEDEGT BI ITGTDEG UCHIR BID HEZEE CH ULSUJ YHEHGYI BHAA.

    • зочин (June 30, 2017 9:10:52 pm )

      Энэ латин юм уу юу юм бэ нэг хачин юмаар бичээд бичиж байгаа хүнл өөрөө ойлгох байх. Эсвэл өөртэй нь адилхан боловсрол муута й ганзагчин ойлгох байх. Хоорондоо л ойлголцоод суухаас

  • иргэн (June 30, 2017 6:26:04 pm )

    СЕХ-г намын харъяалалгүй болгох хэрэгтэй, яаралтай

  • зочин (June 30, 2017 6:42:14 pm )

    СОНГУУЛИЙН ХОРООГ СОЛИХООС НААШ САНАЛАА ӨГӨХГҮЙ ГЭЖ ЯРЬЦГААЖ БАЙНА ЯДАРСАН АРДУУД

  • зочин (June 30, 2017 6:45:47 pm )

    Санал авах байранд нэр дэвшигчийн ажиглагч гээд хэд хэдэн хүн сууцгааж байсан тэр хүмүүсийн чинь нүдийг боогоод тавьчихсан сохор ажиглагч байсан юм уу. Баян-Өлгийд хэсгүүд дээр тоолоод гаргасан тоонуудаа хараад хэн нь хэдээр илүү болсныг л харчихл даа. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг биздээ. Ардчилсан ерөнхийлөгч гэдэг Элбэгдоржийн шүүх засаглалыг унагааж хариуцлага тооцдог ерөнхийлөгчийг дэмжье

  • зочин (June 30, 2017 7:01:50 pm )

    Энхболд хариуцлага тооцдог байя гээд УИХ-д ажлын хэсэг гаргаж Эрдэнэтийн 49%, төрийн банкийг яаж самарсныг , хөгжлийн банкийг яаж дампууруулсныг шалгаад дүгнэлт гаргасан байхад ардчилсан гэх ерөнхийлөгч Элбэгдорж яаж хориг тавьж одоог хүртэл төрөөс төрсөн тэрбумтангуудаас хэн нь хариуцлага хүлээхгүй байна. Энэ Баттулга гарвал бүх төрийн булхай луйвар дарагдана.

  • зочин (June 30, 2017 7:12:52 pm )

    идсэн бут хувхайрч идүүлсэн дов ургана. Энхболд ялнаа. Эвтэй Монгол ялнаа.

  • Zochin (June 30, 2017 7:27:06 pm )

    Za yamar baisan ih surguuli duurgesen hun ni uhaantai ymaa zzmed hgui

  • Zochin (June 30, 2017 7:29:56 pm )

    Yugaa cb medehgui erguu elii. Balai nobsh songochood buhimdaj haramch suultAi bish hamgiin ih muuluulj gutguulse
    D ni sanalaa egnee

  • Zochin (June 30, 2017 7:34:12 pm )

    Turiin ajil gatsaah ulsin ajil ungaah gesen setgel setgehui gui.humuus. Haanaas irsen ym bol harias ursen ymuu hachin balai ymaa

  • Зочин (June 30, 2017 10:03:46 pm )

    Харин энэ ч үнэн шүү.

  • боко (June 30, 2017 10:20:10 pm )

    -Дахин сонгуулийн зардал 15 тэрбум төг/ төгрөг шүү/
    – нэр дэвшигч яллагдагч женкогийн шамшигдуулж , луйвардан оффшорт нуусан мөнгө 780 сая $ / доллар шүү/ дураа хүрэх юм бол хэдэн зуун саяаар нь луйварддаг манангийн мөнгөний дэргэд дахин сонгуулийн зардал мөнгө бол сохор зоос. Гол нь ирээдүйгээ бодож зөв цэвэр хүнээ сонгоод гаргаад ирэх нь төсвийн мөнгө үрэн таран хийсэн хэрэг биш хулгайчаар луйвардуулснаас л дээр. Босоогын уриалгыг дэмжиж бна.

  • баагий (July 01, 2017 12:01:31 am )

    ДАХИН СОНГУУЛЬ БОЛНО. Тэнэгүүд дахиад дэвшинэ. ТЭГЭХЭЭР СОНГУУЛЬ НЬ хүчингүй болно. ДАХИАД ШИНЭ НЭР ДЭВШИГЧИД гарна сонгогдоно.

  • жасмин (July 01, 2017 11:03:46 pm )

    Хэтэрхий мэргэн жараахайнууддаа баярлалаа.Цаг сайхан нөхцөөлөө баяртай.

  • д (July 02, 2017 9:07:34 am )

    Баттулга гэрээ төвхнүүлээгүй хүн төр төвхнүүлнэ гэдэг шиг үлгэр байхгүй шүү дээ Ерөнхийлөгч болчихоод хүүхнүүдийг уралдуулж байж залуу авгай авах гэж байгаа байхдаа Сонгуулийг дахилт үгүй явуулдаг хуультай болох хэрэгтэй Үүний тулд сонгогчдийн 50 аас дээш хувь нь санал өгөөд хэдэн ч нэр дэвшигч байсан тэдний аль олон санал авсаныг нь ерөнхийлөгч болгох хэрэгтэй Тэгэхгүй бол монголчууд саяны сонголтоос харахад хэдэнч удаа унагах боломж харагдахж байна Тэгээд ч нэр дэвших ёсгүй хүмүүс өрсөлдсөн учраас ийм байдалд хүрлэ шүү дээ

  • Yaduu ard (July 03, 2017 11:31:49 am )

    Hen ni hyatadiin erliiz yum be hen haana hezee shilj uzsen yum bol. harin ch battulgiin hajuud ard ni geluu Li … gej hujaa baidag gee bizdee.

  • го (July 03, 2017 1:52:47 pm )

    хөрөнгө үрж байхаар хаашдаа гарах Энхболдод өгьеээээ

  • 888 (July 03, 2017 3:44:17 pm )

    Манайхан бүгд Х.Баттулгад өгнө гэсэн

  • Бурхи (July 03, 2017 4:43:58 pm )

    Ч.Содномцэрэн маш будлиу, дээр нь тоо уншиж чадахгүй, муу зальтай, харах царайны хөгийн нөхөр л харагдаад байгаа юм даа. Сонгуулий чөлөөт цагт юу хийж байдаг юм бол. Энэ нөхрөөс өөдтэйхөн амьтан байсан бол сонгуулийн хуулинд заавал оруулж шийдвэрлэх хамгийн жижигээс авахуулаад томоохон асуудлуудыг судалж боловсруулж санал бэлтгээд холбогдох байгууллага, хүмүүсээр дамжуулаад УИХ-д оруулах ёстой шүүдээ? Иймэрхүү хоолны савнуудаасаа салахгүй бол бид яаж дэвжиж дээшлэх билээдээ. ЧААВААС …………………….

  • Tungaa (July 03, 2017 7:33:43 pm )

    Songuullaa boluod neg moson namar khiikh kheregtei shuu dee

  • Зочин (July 04, 2017 9:04:42 pm )

    ЭНЭ 2 НӨХРИЙН ХЭН НЬ Ч МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛЖ БОЛОХГҮЙ. СОНГОГЧ ИРГЭДЭД СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖ БАЙГАА. СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР САНАЛЫН ХУУДСЫГ БӨГЛӨХГҮЙ МАШИНД ХИЙЖ БОЛНО. САНАЛЫН ХУУДАС ХҮЧИНТЭЙ БӨГӨӨД ХЭНИЙГ НЬ Ч ДЭМЖЭЭГҮЙД ТООЦОГДОНО.

antalya rent a car