Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл зургадугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 12 хувь болгох, бодлогын хүүний корридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнөөр тэгш хэмтэйгээр шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа. билээ. Энэ алхам эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Б.Мөнхзаяагаас тодрууллаа.
-Төвбанк бодлогын хүүг хоёр хувиар буурууллаа. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Бодлогын хүү бол зах зээл дээрх хүүгийн түвшнийг тодорхойлох нэг хүчин зүйл юм. Өнгөрсөн оноос эхлээд зээлийн хүү тасралтгүй нэмэгдсэн. Буурах чиг хандлага ажиглагдахгүй байсан. Энэ нь бодлогын хүү өндөр байсантай холбоотой юм. Нөгөө талаар мөнгөний нийлүүлэлт нэг их биш байсан учраас зээлийн хүү нэмэгдсэн. Тэгэхээр бодлогын хүү буурсан нь зээлийн хүүнд нөлөөлнө. Ингэснээр бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ. Бодлогын хүүнээс гадна мөнгөний нийлүүлэлт бага ч гэсэн өсөх хандлагатай байгаа. Тэгэхээр хүүгийн зах зээл харьцангуй тогтвортой байх, буурах эерэг талтай.
-Тэгвэл бодлогын хүүгийн өөрчлөлт эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Бодлогын хүүгийн тогтвортой байдал гэдэг талаасаа харж болох юм. Түүнээс бол эерэг тал нь давамгай байх гэж харж байна.
-Одоо арилжааны банкууд хэдий хугацаанд зээлийн хүүгээ өөрчлөх боломжтой вэ?
-Судалгааны дүгнэлтээс харж байхад бодлогын хүү өөрчилснөөс хагас жилээс хойш мэдрэгддэг. Өнөөдөр бодлогын хүү буурлаа ч шууд зээлийн хүү буурахгүй. Аажимдаа мэдрэгдэж эхэлнэ гэсэн бусад хүмүүсийн хийсэн судалгаа бий. Гэхдээ хадгаламжийн хүү буурахгүй бол зээлийн хүүнд нөлөөлж чадахгүй. Эхлээд хадгаламжийн хүү буурсны дараа зээлийн хүү буурах боломжтой. Гэхдээ зээлийн хүү буурах таатай нөхцөл үүслээ. Арилжааны банк сүүлийн жилүүдэд алдагдал ихтэй байгаа. Тэгэхээр бодлогын хүү буурснаар арилжааны банкуудын зардал ч гэсэн буурна. Одоогоор арилжааны банкууд зээл олгох биш Төвбанкинд үнэт цаас байршуулж байна. Энэ нь Засгийн газар, Төвбанкинд байршуулсан үнэт цаасны хөрөнгийн 14,15 хувийг эзэлж байгаа юм. Уг нь Төвбанкинд байрших биш зээл болоод гарах ёстой. Одоо бодлогын хүү буураад ирэхээр банкууд зээлээ нэмж олгох сонирхол өсч магадгүй.
-Зээлийн хүүг буулгахын тулд хадгаламжийн хүүнд өөрчлөлт орох шаардлагатай гэж байна. Ийм нөхцөлд иргэд хадгаламжаа татаж, арилжааны банк эрсдэл үүрэх үү?
-Айхтар савлагаа үүсэхгүй гэж харж байна. Одоохондоо хадгаламжийн хүү харьцангуй өндөр байна. Тиймээс хүү буурлаа ч хадгаламжаа татаж авахгүй байх гэж харж байна. Яагаад гэхээр мөнгөтэй хүмүүсийн хувьд өөр тийш хөрөнгөө хийх сонголт алга. Хадгаламжийн жилийн хүү 15 хувь байна гэхэд ямар ч ашигтай бизнес жилийн 16 хувийн ашиг олохгүй. Иргэд хадгаламжийн хүүгээс илүү банкны нөхцөл байдал, чадамжийг харж сонголтоо хийдэг. Хадгаламжийн хүү, зээлийн хүү жигд буурч байж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Төв банк хүүг яаж бууруулах вэ гэдэг Мөнгөний бодлогын зорилт дэвшүүлчихсэн. Тэр хүрээндээ идэвхтэй сайн ажиллах байх гэж бодож байна.
News.mn
Холбоотой мэдээ
-
Сайхнаа (June 29, 2017 3:21:52 pm )
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
-
Сайхнаа (June 29, 2017 10:03:26 pm )
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
-
Батцэцэг (June 30, 2017 2:23:41 am )
Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.
-
Чимдээ (June 30, 2017 4:39:46 am )
Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
-
Anonymous (June 30, 2017 6:05:35 pm )
ГАДНЫ Э\З н алуурчин рио тинто ийн баялгыг чөлөөтэй үнэгүй шахам сорох бодлого,зохиомол өсөлтөөр дарамталж бна….
-
zochin (July 04, 2017 1:01:56 pm )
Ene bol albaar zohiomloor Mongoliin huvitsaanii une unagaj baigaa hereg, Ingej Mongoliig muuhai haragduulj baij,Hyataduudad hamag bayalgaa uneguiduulj egeed eersdee bayjij baikh gesen negee 30 gariu ger bul, berduudiin sanaa.
Odoo mongold uil ajillagaa yavuulj baigaa gadaad dotoodiin companied ashgaasaa todorhoi hesgiig ard tumendee huvaarilah tsag bolson, yagaad ne zalitai hedhen humuus mOngoliin bayalgiig duraaraa urej ard tumen yaduu hooson, edrees edert gesen amdralaaramdrah estoi,Bukh ardtumnii baylag yum bol company bur ashgiin 34%-iig Mongoliin baylag, hegjliin sand oruulah estoi. Bugdiig huvitsaat public companiud bolgo, Tegej baij ard tumen er shirneesee salna
6 Comments