Өдгөөгөөс 20 жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын Лас Вегаст Майк Тайсон – Эвандер Холифилдын чихийг “Идэж” байжээ. 1997 оны энэ өдөр хүнд жингийн хоёр шилдэг боксчины тулаан болж, Майк Тайсон Э.Холифилдын чихийг хазсан дуулианаар өндөрлөж байсан юм.
1962.10.19-нд АНУ-ын Алабама мужийн Этмор хотод мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Эвандер Холифилд төржээ. Түүнээс өөр боксчин хоёр өөр жинд дэлхийн үнэмлэхүй аварга болж байгаагүй юм. Харин Майк Тайсон түүнээс дөрөв дүү ба Нью-Йоркын Брууклинд 1966 оны зургаадугаар сарын 30.нд мэндэлсэн юм. Эвандер Холифилд “Төмөр” хочит домогт Майк Тайсоныг зогсоож чадсанаараа алдаршсан нэгэн. 1996 онд хоёр боксчны тулааны өмнө 100 хүний тав нь л Эвандер Холифилдыг хожно гэж мөрий тавьсан ч тэрээр Майк Тайсоныг буулган авч чадсан юм. 1997 онд болсон даагаа нэхэх тулаанд Майк Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг шүдээрээ хазан дуулиан тарьж дахин хожигдсон нь өнөөг хүртэл бокс сонирхогчдын дурсан ярьдаг гол сэдвийн нэг. Эвандер Холифилд 53 нас хүрч байгаа ч өнөөг хүртэл зодог тайлалгүй рингэнд гарсаар байгаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.