antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2017 Comments are off

Дэлхийн дуранд МОНГОЛЫН СОНГУУЛЬ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн даваа гаригт болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль та бидэнд төдийгүй дэлхий дахинд сонирхолтой, үр дүн нь таамаглахын аргагүй байсан бололтой. Олон улсын мэдээнд онцолж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар гадны хэвлэлүүд юу гэв?

NEW YORK TIMES: ЭНЭ УДААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ХУВЬД РЕФЕРЕНДУМ БУЮУ ОДОН  НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ САНАЛ АСУУЛГЫН УТГЫГ ДАВХАР ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

Өнгөрсөн даваа гаригт болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялагч тодроогүй бөгөөд хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч хоердугаар шатанд өрсөлдөхөөр боллоо хэмээн тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Популист, тулааны урлагийн од Халтмаагийн Баттулга сөрөг хүчин болох Ардчилсан намаас нэр дэвшиж хамгийн өндөр хувийн санал авсан ч олонхийн саналд хараахан хүрээгүй аж.

Тэрбээр Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдтой долдугаар сарын 9-нд өрсөлдөнө хэмээн СЕХ-ны дарга Чойнзонгийн Содномцэрэн мягмар гаригийн өглөө хийсэн мэдэгдэлдээ дурдсан юм. Сонгуулийн өдөр “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа Х.Баттулга “Би ялагдаж байсан удаагүй учраас заавал ялах ёстой. Би амьдралынхаа туршид ялсаар ирсэн” хэмээн тун итгэлтэй хэлж байсан.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын хувьд референдум буюу олон нийтийн нээлттэй санал асуулгын утгыг давхар илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл Монголын Засгийн газрын эдийн засгийн сэргэлтийн хөтөлбөрт Хятад Улсын гүйцэтгэх үүргийг тодорхойлж буй бөгөөд ард түмний сонголт энэ асуултын хариулт болно. Нэр дэвшигч Х.Баттулга урд хөршөөсөө үргэлж сэжиглэдэг үндэсний үзэлтэн. Ярилцлагын үеэр тэрбээр “Би гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж байгаагүй. Ард түмэндээ ашигтай байлгахыг л хүсч байна” гэсэн юм. Монгол Улс бол Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны төрсөн нутаг. Харин одоо байгалийн баялгаараа алдартай. Саналын дүнг нэгтгэхэд Х.Баттулга нийт сонгогчдын 38.1 хувийн санал буюу 517,478 санал, харин засгийн эрхийг барьж буй Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд 30.3 хувийн санал авч 411,748 иргэний сонголт гэдэг нь ил болсон.

Энхболд бол туршлагатай, тогтвортой улс төрч агаад одоогоор УИХ-ын даргын албан тушаалыг хашдаг юм. Түүнийг намынхаа хатуу бодлогоос болж хохирсон гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Хэрвээ Монгол Ардын Намын Засгийн газар Монголын мөнгөн тэмдэгт төгрөгийн огцом уналт, эдийн засгийн хямрал, гадаад өрийн асуудлыг шийдэхийн тулд татвар нэмж, эдийн засгийн хатуу бодлого баримтлаагүй бол Энхболд сонгуульд илүү сайн үр дүн үзүүлэх байсан. Сонгуулийн өмнө ялагч болох хамгийн өндөр магадлалтай байсан тэрбээр санал хураах явцад Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын ард явж багагүй гайхал төрүүлсэн билээ. Гуравдагч хүчнээс өрсөлдсөн Ганбаатар 30.2 хувийн саналыг авч хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадсан харамсалтай нь дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй болж байна.

Гурван нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө улс орноо өнөөгийн хямралаас гаргана хэмээн амлаж, мөрийн хөтөлбөртөө тусгасан ч тэдний сонгуулийн кампанит ажил авлига, хээл хахууль, шударга бус ажиллагааг илчлэх төдий л явагдсан юм. Нийт сонгогчдын 68.27 хувь нь саналаа өгсөн бөгөөд 18 мянга орчим сонгогч нэр дэвшигчдийг эсэргүүцэн сонгох хуудсаа хоосон бөглөсөн ажээ. Монгол Улс парламентын засаглалтай, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Ерөнхий сайд. Гэхдээ тус улсын Ерөнхийлөгч хууль тогтоох, хориглох эрх мэдэлтэйгээс гадна шүүх засаглалын томилгоог хийдэг байна.

ASIARUSSIA: ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭД БОЛОН ХЯТАДЫН МЭРГЭЖИЛТНҮҮД МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨНГӨ АЯСЫН ТУХАЙ

“The Global Times China” сонины мэдээлснээр, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль засгийн эрх баригч Монгол Ардын Намын нэр дэвшигч Миеэгомбын Энхболд, сөрөг хүчин Ардчилсан намын Халтмаагийн Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн явагдахаар боллоо. Уг сонгуульд хамгийн чухал нөлөө үзүүлж буй асуудал синофобиа буюу Хятадаас, Хятадын нөлөөллөөс айх айдас болоод буй учир мэргзжилтнүүд тайлбар өгчээ. Хятадын Зүүн хойд Ази судлалын институтын захирал Еэ Жиган “Хятадын аюул заналын тухай онол, таамаглал Монголд шинэ зүйл биш ээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар хөндөгдөх нь зайлшгүй” гэсэн бол мэргэжилтэн Ян Шэн “Синофобиаг бууруулахын тулд манай улс Монголтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулж, хоёр талын харилцаа, итгэлцлийг хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Хятад Улсыг аюул заналын онолоор дураараа тайлбарлаж байна” хэмээн сонгуулийн кампанит ажлын талаар ерөнхий байр сууриа илэрхийлсэн юм.

Сонгогчид хөрөнгө оруулалтыг дэмжиж буй нэр дэвшигч, “байгалийн баялгийг улсдаа” гэсэн популист хандлагатай нэр дэвшигчээс гол сонголтоо хийнэ. М.Энхболд, Х.Баттулга нарыг сонгох биш, улс орныхоо эдийн засгийн бодлогыг сонгож буй хэрэг гэж Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхийн хэвлэл мэдээллийн тэргүүлэгчид харж байна. Монголчуудын дунд Хятадын нэмэгдэж буй нөлөөллийг эсэргүүцэх хандлага илт ажиглагдаж байгаа, ялангуяа сонгуулийн үеэр бүр ч тод ажиглагдсан талаар “Reuters” дурдсаныг анхаарууштай. Еэ Жиганы хэлснээр, Монгол Улс хоёр их гүрэнд хавчигдсан улс биш, түүнчлэн ЗХУ-ыг залгамжилж авсан гайхалтай хүчирхэг ОХУ-ын нөлөөлөл тус улсын аюулгүй байдал, улс төрийн орчинд одоо ч нөлөөтэй хэвээр ажээ. Тэрбээр Хятадын эдийн засгийн нүсэр цар хүрээ, нөлөөлөл ямар ч улсад Хятадын талаар сөрөг төсөөлөлтэй байхад хүргэдэг талаар дурдаад синофобиаг хөөргөдөж санал цуглуулах бол улстөрчдийн хувьд маш амархан ажил. Монгол Улс гуравдагч хөршийн бодлого баримталж, АНУ юм уу Японтой улс төр, дипломат, аюулгүй байдал болон эдийн засгийн салбарт хамтарч ажилласан ч Хятадаас эдийн засгийн хувьд хараат байддласаа ангижирч чадахгүй. Тиймээс Монголын элитүүд ялагч бүхнийг авна гэсэн тоглоомоо болиод асуудлыг бодитоор харах шаардлагатай гэлээ.

2016 онд Хятадын Монголтой хийсэн гадаад худалдаа 60 хувьд хүрсэн үзүүлэлттэй байсан бөгөөд Монгол Улсын экспортын 82.26 хувийг Хягад Улс дангаараа бүрдүүлдэг байна. Хягадын Монголоос авдаг гол бүтээгдэхүүнд нүүрс, зэс, төмрийн хүдэр ордог ажээ.

YAHOO NEWS: ДОЛДУГААР САРЫН 9-НД МОНГОЛ ДАХЬ АНХНЫ ДАХИН САНАЛ ХУРААЛТ БОЛНО

Сонгуулийн албан ёсны зохион байгуулагчдын мэдээлснээр, Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч болохын тулд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн саналыг авч чадаагүй байна. Улмаар хуулийн дагуу дахин санал хураалт болохоор товлогдсон нь энэ сарын 9-ний өдөр юм. Даваа гаригт болсон сонгууль олон цагийн хүлээлт, ялагдсан нэр дэвшигчийн ууртай дэмжигчдийн жагсаалаар өндөрлөсөн. Хээл хахуультай холбоогой дуулиан тасраагүй сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд гурван нэр дэвшигчийн хэн нь ч нэр цэвэр үлдээгүй агаад Орос, Хятадад хавчуулагдсан Монголын ажилгүйдэлдээ дарагдсан сонгогчид чухам хэнийг сонгох тал дээр олон хуваагдаад байна. Сөрөг хүчнээс нэр дэвшиж буй Ардчилсан намын Халтмаагийн Баттупга нийг сонгогчдын 38 хувийн саналыг авсан ч дор хаяж 51 хувийн саналаар ялалт байгуулна хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн. УИХ-ын дарга, Монгол Ардын Намын нэр дэвшигч түүний араас 34 хувийн саналтайгаар удаалжээ. Түүнд гуравдагч хүчний төлөөлөл Сайнхүүгийн Ганбаатар багагүй дарамт үзүүлсэн бөгөөд ердөө 0.1 хувийн саналаар хоцорч, улмаар сонгуулийн дараагийн шатанд оролцох эрхгүй болсон.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Чойнзонгийн Содномцэрэн санал цуглуулах явц доголдсон асуудалд тайлбар өгөхдөө Говь-Алтай аймагт цахилгааны шугамыг тасалснаас болсон гээд санаахай хорлон сүйтгэх ажиллагаа гэж нэрлэсэн. Уг хэргийг зохих шатны байгууллагууд эрэн сурвалжилж байгаа бөгөөд нэр дэвшигч Ганбаатарын дэмжигчид ихээхэн бухимдалтай байгаа юм. Гуравдагч хүчин Монгол Ардын Хувьсгалт Намын удирдах гишүүн Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъян сэтгүүлчдэд мэдээлэхдээ, СЕХ санаатайгаар санал хураах явцыг доголдуулсан учраас үр дүнг өөрчилсөн гэдэгт итгэлтэй байна гэсэн. Улс төрийн хүчнүүдээс гадна иргэд энэ удаагийн сонгуульд сэтгэл хангалуун бус байна.

Иргэдээс сонгуулийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг асуухад 24 настай Б.Нямжаргал “Сонгуулийн сурталчилгаа үнэхээр таалагдсангүй. Санал өгөх хүн алга. Шийдвэрээ гаргах гэж нэлээн удаан бодсон ч одоо өөрийгөө зөв сонголт хийсэн эсэхэд эргэлзэж эхэлсэн. Гурвуулаа л асуудалтай хүмүүс байна” гэж хариулсан юм. Монголын дараагийн ЕрөнхийлөгчОлон улсын валютын сангаас авсан 5.5 тэрбум ам.долларыг эдийн засгаа тогтворжуулж, Хятадаас хамааралтай байдлыг бууруулахад ашиглахад зарцуулах, чиглүүлэх боломжтой болно. Хятад Улс Монголын экспортын 80 орчим хувийг худалдан авдаг юм байна.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ажилгүйдлийг бууруулж, ажлын байр бий болгох талаар тусгахаасаа илүүтэй өрсөлдөгчдийнхөө сул талыг ухаж хөндөхөд чиглэж кампанит ажлаа явуулсан нь харамсалтай. Нэр дэвшигч бүрт авлига, хээл хахууль, хууль бус ажиллагаатай холбоотой асуудал тулгарсан ч бүгд үгүйсгэсэн юм. Бүр гэр бүлийн байдал, угсаа гарвалын асуудал сөхөгдөж эхэлсэн учир энэ удаагийн сонгуулийн кампанит ажлыг “хар” гэж дотоодын хэвлэлүүд онцолж байна.

ЛИГА НОВОСТИ: МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЯЛАГЧИЙГ ТОДРУУЛСАНГҮЙ

Тус улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар шатанд явагдах гэж байна. Харин энэ тулаан улс төрийн голлох хоёр намын хооронд болно. Өнгөрсөн онд явагдсан Парламентын сонгуулийн дүнд сөрөг хүчнээр тодорсон Ардчилсан намаас өмнө нь тулааны урлагийн од тамирчин асан, экс Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулга эхний шатанд хамгийн олон хүний санал авсан боловч Монголын хуульд зааснаар 50+1 хувийн санал авч чадаагүй учир хараахан ялалт байгуулж чадаагүй байна. Тэрбээр Монголын хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг бөгөөд одоогийн УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдтой Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө долдугаар сарын 9-нд өрсөлдөнө.

Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car