“Тэрбумтан өмгөөлөгч” гэж мундаг хүн. Яг үнэндээ Г.Батбаяр өөрийгөө амрагийнхаа сайтаар дамжуулан ингэж бичүүлдэг. Татварт 100 гаруй сая төгрөг аваачаад тушаачихсан болохоор тэрбумтан гэж нэрлүүлэх учиртай гэж санасан байх. Гэвч тэрээр ямар замаар тэрбумтан болов гэдэг нь анхаарал татаж байна. Түүний өмгөөлж буй хэргүүд тэрбумтан болгож чадахааргүй. Тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн багш нар түүнд тэрбум төгрөгийн хөлс төлж өмгөөлөл хийлгээгүй л ойлгомжтой. Дуучин С.Амармандахыг өөрийн дураар өмгөөлж байгаа гэсэн. Ял сонссон Г.Сарангэрэл охинд ч ийм их мөнгө байхгүй.
Тэгэхээр Г.Батбаяр өмгөөлөгч хаанаас тэрбум төгрөгийн ашиг олж, гэнэт татвар төлж, өөрийгөө сурталчилж яваа нь анхаарал татахгүй байна гэж үү? Тэгээд ч олсон гээд байгаа тэрбум төгрөгийн ашиг нь зөвхөн 2016 оных гэж харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Г.Батбаяр 2016 онд гэнэтийн их ашиг олохоор ажил хийжээ. Гэвч яг ямар ажил хийв. Мэргэжил, мэдлэгээрээ ийм хэмжээний мөнгө олох чадвартай юу гэдэг асуудал анхаарал татдаг.
Уг нь их л шударга хүн гэж бусдаар өмгөөлүүлдэг. Түүний төлөө хоолойгоо хэрчихэд ч бэлэн гэж хэвлэлийнхурал зарлан ярьж байсан хүмүүс бий гээд боддоо. Даанч тэдгээр хүмүүсийнх нь нэг төлбөртэйгээр хүн гүтгэдэг гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн болохоос биш. Ер нь тэгээд ч шударга хүн юм бол хаанаас тэрбум төгрөгийн ашиг олов гэдгээ л мэдэгдчихмээр байгаа юм л даа. Би л шилдэг татвар төлөгч гэж өөрийгөө магтаж яриад байгаа болохоос олсон ашгийнхаа төлөө ганц үг ч ган хийгээгүй юмдаг. Тэгээд хаанаас ийм ашиг олов гээд асуухаар жуумалзаад л, хэлсэн ярьснаа үгүйсгээд л, хүмүүс намайг тэрбумтан гэж доромжиллоо гээд л…
Г.Батбаярын талаар “Шударга ёс ярьж байгаа боловч, эд хөрөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хүн” гэж Модернист яруу найрагч Б.Галсансүх нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тухайн ярилцлага дээр өөр нэг зүйл ажиглагдсан нь Г.Батбаярын дээр дурдаад буй хөрөнгө санхүүгийн эх үүсвэр юм.
Яруу найрагч Б.Галсансүх юу ярив
Тэрээр “Шинэхэн байгуулагдсан Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын сайтад миний 20-оод жил хэвлэлийн салбарт ажлаад олж хараагүй тийм их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэхүйц орлого хэд хэдэн удаа орсныг нотлох баримт надад бий…” гэж ярьсан нь анхаарал татлаа. Эндээс Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын харилцаа өмнө хэвлэлээр гараад байсан янаг амрагийн холбооноос хальж, эдийн засгийн холбогдолтой болчихжээ гэж хардмаар.
Тэд нийлээд нэг өмгөөлж, нөгөө нь мэдээлж байгаа нэртэй ашиг олдог бололтой юм. Гэхдээ бүр маш ихийг шүү дээ. Тэгээд ашиг олсон учраас л татвар төлж. Үүнийг нь “шилдэг татвар төлөгч өмгөөлөгч”, “тэрбумтан өмгөөлөгч” гээд туг.мн сайтаар бичээд байдаг байх.
Тэгэхээр Г.Батбаяр, Б.Ариунтуул нар мессежээр хайртай, дуртайгаа бичээд явдаг амрагуудаас ч илүү харилцаа холбоотой болж таарч байх шиг. Яруу найрагч Б.Галсансүхэд тэр ашиг орлогынх нь гүйлгээний баримтууд бий гэсэн шүү дээ.
Харин энэ хүмүүс хаанаас ийм их хөрөнгө олоод байна вэ. Жирийн иргэдийн битгий хэл улс төрчдийг өмгөөлөөд ч тэрбумын ашиг олохгүй. Тэгвэл үүний гаргалгаа болсон нэгэн бичлэг туг.мн сайтад гарчээ. Тодруулбал, нэгэн гадны компанийн гүйцэтгэх захирал гэх нөхөр Монголын шүүхийн байгууллагыг буруутгаж мэдэгдэл хийж байгаа бичлэг туг.мн сайтад нийтлэгдсэн байна.
Энэ бичлэгийн дараах нь Б.Ариунтуулын хувийн данс руу их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай яруу найрагч Б.Галсансүх ярьдаг. Тэгэхлээр Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын татварт тушаагаад ч багтаж шингэхгүй болчихоод байгаа тэр их хөрөнгийн эх үүсвэр нь гадны компаниуд болж таарч байна уу. Нэг нь өмгөөлөөд, нөгөөх нь мэдээлдэг байх нь нэрээр бид хөрөнгөждөг бололтой. Тэгээд л тэрбум төгрөгтэй болж, түүнийг үрж яддаг болж таарч байна уу. Ямар учиртай компани гэхээрээ өмгөөллийн үйлчилгээнд тэрбумыг өгч, нэг бичлэгийг хэдэн арван саяар үнэлж, хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулаад явна вэ.
Г.Батбаяртай хамтран ажлаад байгаа гадны компани Монголд юу хийх гэж ингэтлээ улайрч, Монголын шүүхийн тавьсан хоригийг эсэргүүцэж, мэдэгдэл хийнэ вэ.
Өмгөөлөгч, сэтгүүлч хоёрын эдийн засгийн харилцааны цаана юу нуугдана вэ.
А.Аюуш
Эх сурвалж: Ugluu.mn
Холбоотой мэдээ
-
zochin (June 28, 2017 2:45:59 pm )
шударга биш хуульч. зөвхөн мөнгө харсан балай амьтан. бусдыг үймүүлэн сүйтгэгч
-
Anonymous (June 29, 2017 1:59:43 am )
Ene er ni yaadag pzd aaa ve? Yaasan mundag yaasan olon ugtei yasan zaljin hulgaich vee er ni taraldah bhaa muu baas
-
Uner (June 29, 2017 2:03:49 am )
Huchiiniihentei niilj hunii zovlon deer mungu hiideg novshiin hulgaichda, umguulul hiisen buh um ni shalgah heregtei tend mash notstoi umnuud garch irne shu
-
Anonymous (June 29, 2017 12:14:03 pm )
Женкогийн бас нэг утсан хүүхэлдэй ш дэ. Энэний сайн өмгөөлөгч гэж юу байхав энд тэнд доог болоол явж бдаг
-
Бүгд хөлсний янкууд, (June 29, 2017 1:11:23 pm )
Баттулга гарвал 5 толгой болон бусад стратегийн онгой том ордуудыг Элбэгдоржоос гуйснаараа авах гэж л үзнэ. Авчаад шууд мөнгөтэй Хятуудад зарчихна. Бүх шүүгч нарыг өөрийн хүнээрээ тавьж Өнгөрсөн 4 жилд АН-н хийсэн бүх гэмт хэргүүд, санхүүгийн гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулж шанд нь хувь авна. Ард түмнийг нэгээхэн ч бодохгүй. Монгол улсыг шууд цөлмөнө. Шоронгоос олон жилийн ялтай алуурчин хоригдлуудыг өршөөлөөр суллаж бүх муу үйлээ үйлдүүлэх болно.
-
Салхич шувуу (July 04, 2017 9:25:51 am )
Ийм л юм хийнэ. Өөр юу ч хийж чадахгүй.Төмөр зам тавих ажлыг гацаасны төлөө хариуцлага хүлээх ёстой хүн.
-
-
Зочинбат (June 29, 2017 1:27:44 pm )
Yostoi nugel ni nudeeree garsan amitan.
-
Anonymous (June 29, 2017 1:31:52 pm )
Хуульчийн ёс зүй байхгүй. Бүх шатанд цагдаа, прокурор, өмгөөлөгч гээд нийлж байгаад хөрөнгөтэй хүнийг яаж агнах, хувийн харьцаа үүсгэхийг л мэргэжил болгосон. Бусад оронд хатуу хориотой, үйлчилгээ үзүүлснээс хойш ч ийм хандлага гаргавал эрхийг нь хасдаг. Завхрал=завхайрал хуульчлагдсан анчдын ганц орон
-
Anonymous (June 30, 2017 4:02:05 am )
Женкогийн захиалгат гүтгэлгийг гүйцэтгэгч бас нэгэн эргүү. Мөнхбаясгалан цэрэн энэ батбаяр херогийн баатар нтр гсн эргүүнүүдээр өөрийгөө тойрон хүрээлүүлцэн. Цэрэн эднээсээ арай илүү боловсролтой ухамсартай нь. Ямарихүмүүсээр хүрээлүүлснээс нь харвал их л балай нөхөр бгааз женко
-
sainaa (June 30, 2017 11:04:57 pm )
nobshiin gazariin naimaachnaas jenko1000 dahin iluu
-
иргэн (July 03, 2017 2:02:17 pm )
олны үг ортой гэж шалгаачээ та нар
-
дэндэр (July 07, 2017 1:27:45 am )
сэтгүүл ч гэгдэх Мөнхбаясгалан энэ 2 нэг тэрэгний 2 дугуй.Мөнгө олж л байвал юу ч хийхээс буцахгүй 2 доо
-
БурууЦолмон (July 08, 2017 9:12:22 pm )
Энэ хүн зөвхөн мөнгөөр ажилдаг хүн юм Ажилын хөлсөө авах нь буруу биш болов ч Хуулч хүнд шудраг шулуун зөвхөн хуулийн хүрээнд ажилах Хүний мөс мөн чанар хэрэгтэй Мөнгө цагаан нуд улаан болсон хүн даварсаар даварсаар хулгайч луйварчин болдог жамтай
13 Comments