antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2012 Comments are off

“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй өгнө

нийтлэсэн admin

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг гишүүдийн 76.1 хувийн саналаар баталлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг иргэд үнэ төлбөргүй эзэмшиж, 10 хувийг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаалахаар болж байна.

Иргэдийн хувьд 1072 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлнэ гэж үзвэл Засгийн газар түүнийг нь нэг сая төгрөгөөр үнэлэн худалдан авах юм. Өөрөөр хэлбэл нэг сая төгрөг, 1072 ширхэг хувьцаа хоёрынхоо аль нэгийг авах сонголт ард иргэдэд үлдэж байна.Тогтоолын төслийг хэлэлцэх явцад дээрх асуудал зарим асуудлыг гишүүд тодрууллаа. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” компани хэр чадамжтай байна вэ гэдэг асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хөндөж, “Эрдэнэс Тавантолгой компани нь 250 сая ам.долларыг урьдчилж зээлэн түүнийгээ иргэддээ тараагаад өгчихсөн. Ийм нөхцөлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад үнэ цэнийг нь бууруулах юм биш биз» гэж байлаа. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажил явдаггүй, харин хувийн хэвшлийнх гялтагнаад байдаг. Үүний тод жишээг том Тавантолгой компанийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс”, жижиг Тавантолгой, “Дайцүкц” зэрэг компанийн ажлаас харж болно. Энэ нь Засгийн газрын зүгээс төрийн өмчит компанийн ажлыг хэргээр явуулахгүй байсаар унагах чиглэл рүү явуулж байгаа юм биш биз гэсэн хардлага байгааг нуусангүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд “Эрдэнэс Тавантолгой” ком­пани таван лиценз эзэмшдэг. Дээр нь иргэдийн 50 хувь шахам нь хувьцааныхаа оронд бэлэн мөнгө авах сонирхолтой байгаа. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаад зах зээлд гаргахад асуудалгүй. Компанийнх нь өөрийн үнэ цэнэ 6.1 тэрбум ам.долларт үнэлэгдэж байгаа тухай холбогдох албаныхан мэдээлэл өгсөн» гэж хариуллаа.

Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car