antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2017 15 comments

Ерөнхийлөгчийн нэр дахин санал хураалтаар тодорно

нийтлэсэн Admin

Зуны дунд улаан морин сарын Балжинням давхцсан билэгт сайн энэ өдөр монголчууд төрийн тэргүүнээ сонгохоор саналаа өглөө. Энэ бол монголчууд бидний хамтаараа бичилцэж буй түүхийн маань нэгээхэн хэсэг байв. Эзэн Чингисийн үр сад түүхэндээ 5 дахь Ерөнхийлөгчөө сонгож байгаа нь энэ.

2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай гурван намын нэр дэвшигч өрсөлдсөн. Тодруулбал, МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар  нэр дэвшин өрсөлдлөө. Ерөнхийлөгчийн сонгуульд улсын хэмжээгээр 1984 сонгуулийн хэсэг ажилласаны 403 нь нийслэлд байв.  Түүнчлэн 1 978 298 үндсэн сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ.

Энэ жилийн тухайд сонгогчдын идэвх тийм ч муу байсангүй. Саналаа өгч иргэнийхээ үүргийг биелүүлэх гэсэн чиг хандлага идэвхтэй харагдаж байлаа. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 66,5 хувьтай байв.

Тав дахь Ерөнхийлөгчийн төлөөх сонгууль өрсөлдөөн ихтэй байж нэр дэвшигчдийн хувьд саналын тоо ойролцоо байсан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд өрсөлдөгчөөсөө саналын тоогоор илүүрхэж,  МАН-ын нэр дэвшигч М.Энхболд удаалсан дүн мэдээтэй байна. Тэрбээр Баян-Өлгий тэргүүтэй 11 аймагт ялалт байгуулжээ. Санал өгсөн байдлаас харахад С.Ганбаатар  орон нутагт саналын тоогоор илүүрхсэн бол харин АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын хувьд нийслэлийн дүүргүүдэд давуу санал авлаа. Түүнчлэн түүний нутаг Баянхонгорчууд илт давуугаар дэмжлээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль эн тэнцүү санал хуваагдсан байдалтай болж, өрсөлдөгчдийн хувьд тун ойролцоо  байлаа. Энэ бол бараг анх удаагийнх байх.  Одоогоор тодорхой болоод байгаа  нэр дэвшигчдэд өгсөн  саналын тооноос харахад сонгогч иргэдийн хувьд МАН, АН гэсэн улс төрийн голлох хоёр хүчний хил хязгаараас давж, гурав дахь хүчин хүчтэй өрсөлдөгчийн байр сууринд  анх удаа гарч ирснээрээ онцлог байв.

Нэр дэвшигчдийн хувьд 50+1 хувийн санал авч байж Монгол төрийн  тэргүүнээр сонгогдох учиртай. Харин энэ шалгуурыг хангах нэр дэвшигч гарч ирсэнгүй.  Саналын тоогоор тэргүүлж буй Х.Баттулгын хувьд 517478 гаруй мянган  хүний санал буюу 38,64 хувьтай байгаа нь дээрх  босгод хүрэхэд нэлээд зайтай байна. Харин МАН-ы нэр дэвшигч М.Энхболд 411748 хүний санал буюу сонгогчдын 30.75 хувийн саналаар удаалж  байна. МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар 409899 хүн буюу 30.61 хувийн санал авсан гэсэн мэдээг танилцуулаад байна. Эндээс харахад М.Энхболдын санал МАХН-ын нэр дэвшигч рүү нэлээд хуваагдсан байдал ажиглагдаж байгаа ч С.Ганбаатарын хувьд  “Босоо” байлаа. Одоогоор хэсгийн нэг хорооны санал ирээгүй байна. Тэндээс санал хураалтын дүн ирэхээр  энэ тоо ялимгүй өөрчлөлт гарах байх. Ер нь энэ дүн бан одоогоор хараахан эцсийнх биш, гэхдээ нэг их чанарын өөрчлөлт гарахгүй шахам байх.

Энэ нөхцөл байдлаас харахад дахин санал хураалт явагдах нь  тодорхой болчихлоо. Харин хамгийн цөөн санал авсан нэр дэвшигч сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдана. Дахин санал хураалт нэр дэвшигч М.Энхболд болон Х.Баттулга нарын хооронд болохоор урьдчилсан дүр зураг гараад байна.

Дахин санал хураалтыг хуулиар 14 хоногийн дотор зарлан явуулах учиртай. Хоёр дахь санал хураалтын үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхгүй.

Ингэж тооцвол наадмаас өмнө шинэ Ерөнхийлөгч тангарагаа өргөж баяр наадмаа нээх боломжтой. Дахин санал хураалт явуулахад ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг зарцуулна хэмээн СЕХ-ноос мэдээлсэн.

Түүнчлэн манай сонгууль гадаадын олон орны хэвлэл мэдээллийн байгууллагын анхааралд байсныг дурдах нь зүй байх. Тухайлбал БНХАУ, ОХУ, Япон, АНУ болон Ази Европын олон орны дэлхийд томоохонд тооцогдох мэдээллийн агентлагууд анхаарлаа хандуулав.Гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид сонгуулийг газар дээрээс нь сурвалжилж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг АНУ, ОХУ, БНХАУ, Англи, ХБНГУ, БНСУ, Швед, Канад, Киргиз, Австрали, Норвеги, Швейцар БНФУ зэрэг дэлхийн 30 гаруй улс, олон улсын байгууллагын 123 ажиглагч ажиглахаар Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авсан байна.  Энэ бүхнээс харвал Монгол дэлхийн нэр хүнд бүхий улс орны болсныг илэрхийлж байх шиг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Оргил (June 27, 2017 11:52:20 am )

    Офшорыг үзэн ядагч Монголчууд офшорчин ерөнхийлөгчтэй болохыг шахав

  • zochin (June 27, 2017 11:55:42 am )

    unendee mongolchuud teneg yumaa. orgiliin helseniig demjij bn. battulga yu hiij chadah ve. helgui, bolovsrolgui ,harin busdiig luivardahdaa sain. Mie ni ch yalgaagui . ter 60 terbum enee teree unen gd bgaa. AN-han boon boon mongoor zodood l . unendee songolt sonin bn

  • Ядам (June 27, 2017 12:02:17 pm )

    Элбэгдоржийн төлөвлөсөн ёсоор сонгууль явагдлаа. Одоо мөн хоёр дахь нь бас хүчингүй болно

    • зочин (June 27, 2017 7:17:17 pm )

      тэгнэ, яагаад Ганбаатрыг дэмжигчид сонгууль өгөхгүй болохоор сонгуулийн ирц хүрэлцэхгүй.

  • Баадай (June 27, 2017 12:05:46 pm )

    Монголчууд маань сонгуульдаа сайн оролцсон шүү.Энэ бол эх орноо гэсэн сайхан сэтгэл баярлалаа.Эх орондоо бүтээн байгуулалт хийсэн хүн хэн бэ? гэдгийг олон түмэн маань шударгаар үнэлсэн шүү.Баттулга минь ээжийнхээ итгэлийг алдалгүй эх орон ядуу ард олондоо үнэнчээр зүтгээрэй дээ.Одоогийн энэ дахилт их хэцүү шүү.Гэхдээ олон түмэндээ итгэ.Угаасаа “ядуу” байж дахин сонгууль ганцхан манайд б.гаа юм биш үү???

  • Доржээ (June 27, 2017 1:21:47 pm )

    Ганбаатарыг мие муухай дээрлэхлээдээ! Женког чадахгуй шvv!!!!

  • ззоззочинчинчининзочиночинзочинзозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (June 27, 2017 1:30:16 pm )

    Дахин санал өгөхөөс өмнө офшорт байгаа мөнгөө монголдоо оруулаад ирвэл Баттулгыг дэмжие тэгж чадахгүй бол дэмий шүү дээ

  • Enhbold (June 27, 2017 1:41:50 pm )

    Yagaad Battulgiig demjeed bgaa youm ve? Hulgaich horchin ofshorchin Battulgiig demjvel mongol suireed sununu

  • зочин (June 27, 2017 2:18:01 pm )

    баттулга ерөнхийлөгч болох ёстой.монгол хүн л монголоо гэнэ дээ.тэртэй тэргүй ерөнхийлөгч хэлтэй байлаа гээд өөрөө гадаад оронд гадаад хэлээр ямар ярих биш.монгол улсаа төлөөлж байгаа төрийн тэргүүн зөвхөн монголоор л ярина. миеэ ч дээ үнэндээ ганбаатарыг луйвардаж байж л арай чүү гэж хэдхэн саналаар л илүү гэрсэн. түүнээс биш унасан ш дээ.жинхэнэ монголчууд л баттулгадаа саналаа өгсөн.зарим нэг хольцтойчууд нь ч миеэгээ л гэсэн байх.гэхдээ цэвэр цусны монголчууд арай олон гэдэг нт ь харагдаж байна шүү залуусаа.

  • Зочин (June 27, 2017 2:45:24 pm )

    Баттулга ч бай Энхболд ч бай сонгогдохоор улс эх орон тэгтлээ хөгжлөө юу.Намын харьяалалгүй болж үг хэлэх эрхээ УИХ-аар хориулаад суух л болно.Хүн дурлаад байдаг албан тушаал биш. Эх орноо төлөөлж энд тэнд хэд гурван удаа яваад үнэгүй хоол, байранд сууж, эцэст нь толгой хорогдох еөрнхийлөгчийн байртай болоод явна даа.
    Бид шудрага хүнээ сонгох хэрэгтэй.

  • bayarsaikhan purevjav (June 27, 2017 5:47:01 pm )

    монгол ялна монгол орны хил бүтэн монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дэлхийн жишигтэй ойртуулах орос оронтой харилцаагаа сайжруулах цаг ирнэ эрхэм нэр дэвшигч Баттулга таньд амжилт хүсье та эрч хүчтэй дайчин цоглог эх орныхоо төлөө мятаршгүй тэмцэгч мөн та ялна нийт монголчуудаа урагшаа

  • ghkk (June 28, 2017 8:18:39 am )

    Mongol ylna

  • gds (June 28, 2017 8:19:52 am )

    Ylna

  • irgen (June 28, 2017 8:37:54 am )

    MAN-in nogoo ewtei ni haana bnaaa harinch bur ewgui uls bna dood namin vvreesee ehleedl darga ni hvrtl howoor ajlaa ywuulj humuusee hoorond ni hagaralduulj ewdreltsuulj ene tendhin handiw tuslamjin mongiig hulgailj ideed bvvr amtashsan awgai 38-r vvrt bna iim bhad yajch Enhbold garhaw de

  • ghsd (June 28, 2017 8:55:04 am )

    Ter 38-r vvriig hariutssan awgai irsnees hoish manai horoond irgedi dund how jiw ewdreltsl taltal ar araasaa howorch horoogooch aldaj 2016 oni MAN-n ih ylaltaar hvrtel ene horoo basl ylagdsan za tgeed ene tendees orj irsen handiw tuslamjiin mongiig yuman chineend bodolgui zvgeerl il daldaar idchihne iim bhad yajch manai horoo ylhaw de ene buzar awgaig vter tvrgen zailuul tgehgui bol ylahgui yum bna hzeech

antalya rent a car