antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2017 3 comments

Мөнгө тараасан иргэнийг илчилбэл мөнгөн урамшуулал олгоно

нийтлэсэн Admin

Сонгуулийн үеэр бэлэн мөнгө, эд зүйл тараасан тохиолдлыг илчилсэн иргэнд мөнгөн урамшуулал олгодог талаар Сонгуулийн тухай хуульд заажээ.

Иймд иргэд хууль бус үйлдлийг мэдсэн даруйдаа гэрэл зураг, видеогоор баталгаажуулж цагдаад хандах хэрэгтэй юм.

Харин уг үйлдлийн үнэн тогтоогдож, гэм буруутай иргэн хуулийн хариуцлага хүлээвэл тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр шагнуулах юм.

Энэ талаар Сонгуулийн тухай хуульд дараах байдлаар заажээ.

71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочинбат (June 27, 2017 11:26:13 am )

    Хулгай хийдэг хүмүүс наадахад худлаа яриад л мөнгө авах юм байна л даа. Ард түмнээ буруу зүйлд уруу татагч

  • Anonymous (June 27, 2017 3:27:30 pm )

    ЦАГДААГИЙН АЛБА ХААЧГИЙН ИЛҮҮРЧИХЭЭД БАЙГАА МӨНГИЙГ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХОРЬ ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ ОЛГОХ УУ ?? ЯАГААД ГЭВЭЛ СОНГУУЛИЙН ХУУЛЬД СОНГУУЛИЙН ШТАБТ АЖИЛЛАЖ БАЙГАА МЕНЕЖИР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ, АЖИГЛАГЧ НАР САЙН ДУРЫН ҮНДЭССЭН ДЭЭР АЖИЛЛАХ БӨГӨӨД ЦАЛИН УРАМШУУЛАЛЫН АСУУЛДЫГ СОНГУУЛЫН ЕРӨНХИЙ ХОРОО БАТЛНА ГЭЖ ЗААСАН СОНГУУЛИЙН ХОРООГООР БАТЛАГДААГҮЙ УРАМШУУЛАЛ ЦАЛИНГ ГЭХ МӨНГИЙГ ӨӨР ЗОРИЛГООР АВЧ ЯВСАН МӨНГӨ МӨН ҮҮ?

  • Anonymous (June 27, 2017 3:30:43 pm )

    УЛААНБААТАР ХОТОД СОНГУУЛИЙН ҮЕЭР АРДЧИЛСАН НАМЫХАН МӨНГӨ ТАРААХ ЖИРИЙН ҮЗЭГДЭЛ БОЛСОН ШҮҮ ДЭЭ САНАЛ ӨГӨӨД ГАРЧ ИРХЭД САНЛЫН ХУУДАСНЫ БАРИМТЫН НЭГ БАРМТЫГ ХОРИН МЯНГААР АВААД БАЙСАН ШҮҮДЭЭ АРДЧ

antalya rent a car