Ардчилагчид хэмээн цээжээ дэлдэгсэдийн мөнгөний эх үүсвэр гэж болох “Голомт” банкийг өдгөө мэдэхгүй тун ховор бөгөөд өдгөө нийтдээ 80 салбар 1600 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй. УИХ-ын гишүүн Лу.Болдын “Бодь” групптэй шууд холбогдох энэ банкны явуургүй үйл ажиллагааны тухайд үйлчлүүлэгчид байнга л гомдол гаргаж байдаг. Дансны мөнгөнөөс бага хэмжээгээр алга хэмжээгээр алга болохоос эхлээд “Дун өргөө” ХХК-ийн данснаас 17 сая төгрөг авсан гээд энэ айлтай холбоотой сөрөг мэдээлэл сөхөөд байна гэвэл маш урт цаг хугацаа орж таарна. Тэгвэл бид энэ мэт аар саархан зүйлийг түр орхин өөр асуудал руу оръё.
“Голомт”-той холбоотой олон шуугиан гарч байсны нэг нь 2013 оны 10-р сарын 4-нд “Credit Suisse” Голомт банкнаас 10 сая ам.долларын зээлийг хүүгийн хамтаар төлүүлэхээр арбитрт хандахаа мэдэгдэж байсан. “Credit Suisse”–ээс 2013 оны 9-р сарын 11-нд “Бодь” групп болон “Голомт” банкинд илгээсэн захидалдаа, Голомт банк нь тохиролцсон хугацаандаа хувьцааны арилжааг гүйцэтгэж чадаагүйн улмаас Швейцарийн банкинд нийтдээ 22 сая гаруй ам.долларын өртэй болохыг дурдсан байсан юм.
Мөнхүү 2013 оны 11-р сарын 11-нд “Абу Даби”-гийн Хөрөнгө оруулалтын сан нь “Голомт” банкнаас гэрээгээ зөрчсөн тул хувьцааны анхдагч арилжааг хийж чадаагүйн нөхөн төлбөр багтаад нийтдээ 36.2 сая ам.долларыг нэхэмжилж байгаагаа мэдэгдсэн. Энэ үеэр “Голомт” банкны хуульч хэлэхдээ, “Абу Даби”-гийн маргааны хувьд тус сантай банкны зээлийн гэрээний заалтад байгаа зарим нөхцөлийн утга санаа болон үр дүн дээр санал зөрөлдөж байгаагаас цаашгүй асуудал” гэж няцаах замаар тайлбар хийсэн. Харин энэ үеэр гадаадын хөрөнгө оруулагчид нийтдээ 90 сая ам.долларыг “Бодь” групп болон “Голомт” банкнаас нэхэмжилж байгаа талаар ТУЗ – тэй ойрхон албаны хүмүүс хэлж байсныг хүмүүс өдгөө мартаагүй болов уу.
Энэхүү мэдээллээс харвал “Голомт” банк гаднаас мөнгө авчихаад өгөөгүй олон улсын шүүхэд тулсан бололтой. Нөгөө талд эл асуудал нь Арбитрын шүхэд нэлээд удаан хугацаанд маргаантай байсан, өдгөө чухам юу болсон бол. Өдгөөгөөс хэдэн жилйин өмнө улстөрийн маргаан дундуур яваад “Сэргээн босголт”-ын банкийг өөртөө нэгтгэхээс эхлээд улстөрчдийн далд үйл ажиллагаанд байнга оролцдог “Голомт”-д дээрх иргэдийн бага сага асуудал бол юу ч биш.
Х.Баатар
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (June 23, 2017 3:00:21 pm )
Baatar aa hun gutgeh huulitai shuu. Lu.Bold yamar ch hamaagui shuu. Junhene ezniig ni Bayasgalan geed bicheech aigaad bgaa yum uu. Unen zuv medeelel tugeene shuu hoo. Huuramch medeelel taraasan hun bas huulitai shuu hoo.
-
Оргил (June 25, 2017 5:17:58 pm )
Голомт бол анхнаасаа луйврын аргаар байгуулагдсан луйварчдын банк
-
зочин (June 26, 2017 10:33:33 am )
“Голомт банк”-ийг удирдаж буй нөхөд “Монгол банк”-ийг хоослоод зугатсан Золжаргалын араас орох бололтой. Аливаа луйвар, муу үйл хэзээ нэг цагт заавал илэрдэг, үйлийн үрээ эдэлдэг бичигдээгүй хуультайг “шуналт”-нууд амсах цаг ирнэ
-
иргэн (July 03, 2017 1:30:39 pm )
голомт яахавээ Капитал гэж маш их хоцрогдсон үйл ажиллагаатай , хүнд суртал их үйлчилгээ гэж 00 газар бна шүү.
-
зочин 135 (July 06, 2017 7:00:52 pm )
голомт банк : үйлчилгээ / теллерүүдийн үйлчилгээ / хангалтгүй байнаа. баян зүрх дүүргийн баруун талын салбарын үйлчилгээ үнэхээр удаан иргэд их бухимддаг шүү
5 Comments