antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2017 12 comments

“АПУ” Г.Батхүү монголчуудаа хордуулсаар явна уу, эсвэл

нийтлэсэн Admin

             УИХ дахь хөрөнгөтнүүдийн нэг байсан “АПУ” Г.Батхүү хаана явна вэ. Өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон цагаасаа хойш сураг тасарлаа. 2016 онд ч гэж дээ, 2012 онд л өвдөг шороодсон ч их мөнгөөр ялалтыг гуядаад авчихсан нөхөр гэдэг биз дээ. Энэ тухайд МАН-аас УИХ-д суугаа С.Чинзориг болон нэр дэвшиж асан Н.Төмөрхүү нар хэвлэл мэдээллээр хэдэн жил ярьсан болохоор бидний ой тойнд сайтар үлджээ.

Тэрбээр 2012 оны сонгууль угтаж буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн өөрийн бие төлөөлөгч Махбариад, Төмөрням, Пунсалмаа, Доржпалам нараар дамжуулан Өвөрхангай аймгийн 19 суманд хууль бусаар нийт 560 иргэнд мөнгө тараасан. Энэ нь нийтдээ 168.000.000 орчим төгрөг болно гэсэн мэдээлэл бий. Нөгөө талаар тухайн цагт МАН-аас нэр дэвшигч Д.Чинзориг, Н.Төмөрхүү нар Г.Батхүү Д.Зоригт нараас 1500-3000 хүний санал илүү авчихсан байхад шүүхээр зарга хийж, их мөнгөний аргаар тэднийг буруутгаж чадснаар тэр УИХ-д ороод ирсэн. Тэр УИХ-д орж ирлээ гээд ямар ч гавьяа байгуулаагүй. Өөрийнхөө бизнесийг л хамгаалсан байх. Ерөөсөө өнгөрөгч хугацаанд тэрбээр Монгол Улсад юу хийсэн бэ гэж асуух хүн гарч таарна. Тэгвэл архи үйлдвэрлэж монголчуудаа хордуулсан л гэх байх.

Ямартай ч “АПУ”-гийн шошготой архи дэлгүүр бар ресторан гээд бүхий л газраар дүүрэн байгаагаас гадна үйлчлүүлэгч олонтойг харвал түүний бизнес сайн байгаа бололтой. Тэрбээр ганц мөнгөнийх нь эх үүсвэр болсон “АПУ” компаниараа цоллуулах тун дургүй. Тиймээс өөрийнхөө нэр дээрээс зайлуулж өөр хүний нэр дээр компаниа бүртгүүлсэн гэдэг. Гэсэн хэдий ч Г.Батхүүгийн юм л бол Г.Батхүүгийн л юм шүү дээ. Тиймээс тэр өдгөө хийх ажилгүй болохоор монголчуудаа хордуулах үйлсэдээ хүчин зүтгэж явна уу, эсвэл өөр нэгэн ажил хийж явна уу гэдэг нь хэний ч сонирхлыг татаж таарна.

Х.Баатар

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (June 23, 2017 3:07:50 pm )

    Батхүү юу хийх нь ямар хамаа бнаа, шуурхай,мн одоо боль, бодвол нөгөө женко нь л бичүүлж байгаа байлгүй, ингэж хүн муулах гэж явахаар сонгуулиа бодоосой

    • ЖЕНКО (June 23, 2017 3:52:17 pm )

      Батхүү бол сайн найз эр хүн Х.БААТАР бичих хар пи ар олдоогүй юм байгаа биздээ

  • Жумдаан (June 24, 2017 12:16:55 am )

    Баттулга л ийм юм бичүүлээд байгаа шүү дээ.Батхүү сайхан эр хүн шүү.Хүнтэй сайхан найзлаж чадна.

  • Зочин (June 24, 2017 1:05:45 pm )

    Монголын улс төрийн сонгуулийн “царцааны нүүдэл”-ийн загалмайлсан эцэг нь Г.Батхүү шүү дээ. Энэ хүн Өвөрхангайд ялангуяа Хархоринлуу мөнч олон мянган царцааг анх илгээж байж билээ. Одоо ч түүний царцааны нүүдлийн зам нь балраагүй байгааг олон түмэн мэдэж л байгаа байх. Энэ бол түүний улс төрд байгуулсан цорын ганц “гавьяа” нь байх шүү.

  • улс төрч (June 24, 2017 8:32:44 pm )

    Батхүү Оджаргал Элдэвочир нар олон айлд гай тарьсан хүмүүс дээ харж л байя даа

  • 0000 (June 25, 2017 1:30:53 pm )

    Батхүү чинь эр хүн шиг эр хүн бэлээ бусийг нь мэдэхгүй юм даа

  • Зочин (June 25, 2017 3:57:21 pm )

    MCS оджаргалын архи харин маш ихээр зарагдаж байгаа байх шүү. Улсад төлөх онцгой татвараа төлөөд төсөвт хувь нэмрээ оруулаад явж байгаа төсөв бүрдүүлдэг хэдхэн үйлдвэрүүдийн нэг.

  • ИРГЭН (June 25, 2017 4:23:38 pm )

    батхүүгийн боовыг долоогч нар хуцалгүй дуугай бай батхүү бясаа одоо дэлбэрэх дохөж бгаашүү?

  • Зочин (June 26, 2017 4:40:15 am )

    Ард түмнээ хар архиар хордуулж алж байгаа биз дээ!!!!! Ядарсан ардаа хороор угжиж байгаа ,ханаж цадахаа мэдэхээ байчихсан эдгээр нөхдүүдийг тэнгэр ниргээсэй билээ!!!!!!!!!

  • зочин (June 26, 2017 11:11:50 am )

    Мөнгөөр санал авахаас эхлээд өөрт хэрэгтэй бүхнийг хууль зөрчиж шийддэг Батхүүг түмэн олон мэддэг болсон. Залууст л энэ хичээлээ бүү заагаасай.

  • тоогий (June 27, 2017 1:52:57 am )

    архиар л амьдарч байгаа штээ энэ хүн, энэ хүнйи эргэн тойрныхон

  • Zochin unuree (June 27, 2017 10:40:10 am )

    Arhigui amidarbal yasiim be bathuu guau

antalya rent a car