antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2017 2 comments

Үйлдвэрлэл, технологийн гурван парк байгуулна

нийтлэсэн Admin

Засгийн газрын  2017 оны  06 дугаар сарын 20 өдрийн хуралдааны 178 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналын дагуу үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  олголоо. Тодруулбал “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ болон “Эрдэнэ хүнс-САМО” ХХК-д тус тус 4 жилийн хугацаагаар олголоо. Уг тогтоолоор Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх, паркийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд зохих дэмжлэг үзүүлж  ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (June 22, 2017 1:21:56 am )

    Омнох паркууд юу болсон бэ? Шинээр баригдах нь ч яамай даа.

  • зочин (June 22, 2017 9:42:32 am )

    Дархан, Эрдэнэт, Сайншанд, Багануурт байгуулсан ҮТП чинь одоо болтол ажиллаагүй байгааг мэдэж байгаа болов уу?

antalya rent a car