antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 21, 2017 53 comments

Цоодолын Хуланд хүргүүлэх захидал: Би шүлэг уншмаар байна

нийтлэсэн Admin

Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг

Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?

Дун цагаан шүдээ яралзуулсхийн инээчихээд

Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?

Нэр зүс мэдэх ч нүүр тулж үзээгүй найрагч эгч танаа.  Эр хүний “гуниггүй цэвэрхэн”-ийг магтан дуулсан ардын дуу Юндэн Гөөгөөгөөс хойш “дуу шиг сайхан” эр хүнийг дүрсэлж чадсан нэгэн шадыг таталж чадсан эгчмэд уран бүтээлч билээ, Та.

Эр хүнийг ийн харах нүдтэйдээ юм уу, нээрээ л дун цагаан шүд яралзуулан инээж духаараа харж хөмсгөө зангидсан шинэ цагийн “Юндэн Гөөгөө”, дуу шиг биш юм гэхэд мафийн толгойлогч шиг царайтай бакь залууг Ерөнхийлөгчид дэмжсэн ил захидлыг чинь уншаад хувь хүний бус цаг үеийн тухай хэдэн үг сольё уу хэмээн санаж үзэг цаас нийлүүллээ. Өнөөдөр эдний хэн ялахаас илүүтэй нөлөөллийн үг ямар жинтэй, хариуцлагатай байх ёстойг, мэргэжлийн бус урлаг спортын хүмүүс мэдэх мэдэхгүй бүхэн рүүгээ орж монголчуудын хүндлэлд тархи угаалтаар хариу барьдаг трэнд зогсох ёстойг хөндөхөд тохиромжтой жишээ гэж үзэж байна.  Ингээд би Тантай уралдаж шүлэг бичихгүйтэй адил, Таныг надтай арсаж бодлого ярихгүй байгаасай гэсэн хүслээр хэдэн үг дайх нь:

Үүрэг

Нэг найз маань өөрт тохиосон инээдтэй түүхээсээ хуваалцсан нь: Мань хүн  нэг удаа -Би ердөө нүүрээ буддаггүй гэж онгирч л дээ. Сонсож суусан найз нь -Юун ч өөртөө итгэлтэй юм билээ дээ гэсэн гэдэг.  Бас нэг ийм эшлэл байдаг, их алдартай.

“Энэ ертөнцийн гол асуудал: ухаантнууд эргэлзээгээр дүүрэн байхад тэнэгүүд нь итгэлээр дүүрэн байдагт оршдог.” Ч.Буковски

Таны царай хэчнээн хөөрхнийг, шүлэг хэчнээн ярууг мэдэх тул хувь хүнийг чинь царай муутай, тэнэг гэх санаагүй. Гэхдээ та бидэнд дор бүрнээ өөртөө эргэлзэж, итгэлээ татаж амьдрах ёстой талбарууд байдаг. Би шүлэг бичвэл нүүрээ будаагүй царай муутын үлгэр буюу, та онол яривал эргэлзэхийг мэдэхгүй мунхагт тооцогдъюу.

Зөвийг гүйцэд мэдэлгүй магтах ч, бурууг мэдсээр байж үл дугарах ч аль аль нь үзгээр үйлдэх, эс үйлдэх нүгэл буйзаа.  Нөгөө хоёрыг нь өмөөрөх, магтах шаардлага надад алга, мэдээлэл ч алга.  Харин гурван нэр дэвшигчийн нэгнийх нь тарьж ирсэн асуудал, үнэн байдлыг мэддэгүйдээ юм уу мэдсээр байж уншигчдын тархийг угаах сэдлээр магтан дуулсан байгааг бичиг цаас нийлүүлдэг хэн нэг нь залруулж тэнцвэржүүлэх үүрэгтэй гэж үзээд бичиж байна.

Та МЭДЭХ үү?

Та өөртөө ямар итгэлтэй юм бэ? Тэнэж төөрсөн Монголын ард түмний өмнө бодлогын манлайлал, тогтолцооны дэвшил, гадаад харилцааны төлөөлөл хийх учиртай төрийн дээд эрх мэдэл, Ерөнхийлөгчийн суудалд хэн суухыг санал болгоход хүрэлцэх мэдлэг мэдээлэл танд байна уу? Байхгүйг чинь барагцаалахад ядах юм алга, бичсэн захидал нэртэй баахан хэрүүлийг гүйлгэж харвал андашгүй, хайран найрагч минь гэж.  Энэ улсад урлаг нь улстөрөөс ангид үлдэх боломж хүртэл дууссан нь харамсалтай. Эшлэхээс халшрам явган хэрүүл маягийн хэсгээс тойрсхийгээд зарим нэг зарчмын асуудал хөндвөл:

“Хөдөлмөрийн баатар”

Женко Баттулга гэх мэт бизнесмэнүүд тендер зардаг цагаан гартай сэхээтнүүдийн дэргэд  хөдөлмөрийн баатар гэнэ.  Тэр хөдөлмөрийн баатрууд чинь таны болоод бидний хөрөнгөнөөс ямар нөхцөлөөр тендер авч ирснийг та МЭДЭХГҮЙ бололтой. Мэдсээр байж ингэж ярих учиргүй гэж итгэж байгаа учраас мэдэхгүй байна гэж үзэв.  Эгэл ард, жирийн бизнесмэнүүдэд хэзээ ч олдохгүй хямд хүү, давуу нөхцөлөөр төрийн, төрийн ч гэж бидний өмч болон мөнгөнөөс цуслаж, тэндээс хийсэн ашгаа Баатарын авьяастай холиод баатар болж тодорсон улаан корруптыг хөдөлмөрийн баатар гэж цоллох чинь хийх бизнесгүй барих мөрөөдөлгүй болж ягтсан ард түмний  итгэл хүндлэлийг уландаа гишгэсэн увайгүй доромжлол байна. Онол судалгааны ертөнцөд тендерийн улстөр ба бизнесмэн лоббистууд төр барихын хор уршгийг судлах, тайлах ажил дуусаагүй. Энэ мэт шалтгаан үр дагавар, улстөр эдийн засгийн ярвигтай сэдэв таны шүлэг бичдэгээс арай өөр юм. Түүхий эмоц, тал татсан долдой үзлээр гэнэн цагаан ард түмний тархийг угаах хэчнээн уршигтайг тогтож тунгаагаасай гэж ганц танаас ч биш бусдаас нь ч хүсмээр байна.  Хөргөөр нь биш хийсэн бүтээснээр нь үнэлж хайрладаг гэж.  Дэлхий ертөнц бол төрийн хүнийг өөрөө овойж оцойсноор биш түмэн олноороо овойж оцойх боломж буюу хөгжлийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээр нь үнэлдэгюм. Монголын ард түмэн хүний барьсан хөшөө, бусдын авчирсан медальд баясаж суух амьгүй албат мэт ард түмэн болж хувирсан нь Женко Баттулгын ганцаараа сайн хүн болж тодрох, түүндээ та мэтийн поп уран бүтээлчийг ашиглах улстөрд л хамгийн хэрэгтэй.  Дээр нь айл айлын хоймор дэлгэцээр өвөл зун өглөө оройгүй “хөрөг”-өө харуулахад хамгийн их мөнгө хийдэг нь наад Баттулга чинь гэдгийг найрагчийн үзэг чинь мартсан бололтой.

“Төрсөн нутгаа хөгжүүлэгч” 

Хоёр хуудас захидал чинь хөх Монголын хөгжлийн тээг бүхнийг эмоорон магтахад зарцуулагджээ. Төрсөн нутаг, сумаа хөгжүүлсэн Баттулгын хажууд тэр муу ер нь хэн юм бэ гэнэ. Сумыг хөгжүүл гэж сумын засаг дарга байдаг, аймгийг гэж аймгийн засаг дарга, харин улсыг хөгжүүл гэж төрийн түшээдийг, улсын тэргүүнийг сонгодог юм.  Монголын түшээд буцаж сонгогдох, хаяагаа манах адын хүслээр бүтэн улсын хөгжлийн боломжийг гаргууд гаргахаа болих цаг одоо болсон.  Баттулгын нэг л сумд цутгаж дуусгасан хөрөнгөөр бусад улсад нэг хөгжсөн бүс нутаг, нэг үйлдвэрлэлийн кластер хийдэг.  Баттулга сайд хийж, нам нь эрх барьсан хэдэн жилд Баянхонгорын хоёр сум башийсан ч бүхэл улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, олон улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл юу болж дэлбэрснийг найрагч та МЭДЭХГҮЙ байгаа бололтой, эндээс мэдэж аваарай. Түүнчлэн таны хэлэх муу үгээ олж ядаад байгаа нам чинь азаар засгийн эрх авснаас хойш энэ үзүүлэлтүүд олон улс, хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрөх хэмжээнд сэхэж, доллар бууж, экспорт өсч,  зээлжих зэрэглэл эргээд нэг хоёр шатаар ахиж байгааг зөвхөн өөрөө юм хийх мөрөөдөлгүй, өрөөлд алга ташиж амьдардаг, орчны сайн муу хамаагүй, төгрөг хэд болж байгааг ч анзаарахааргүй хүн л МЭДЭХГҮЙ байгаа болов уу.

“Эх оронч үйлдвэрлэгч”

Таны бичиглэснээр Монголын үйлдвэрлэлийн салбарыг Баттулга ганцаараа бакь цээжээрээ хамгаалж яваа аж.  Үйлдвэрлэлд хямд өртөгтэй хөрөнгө нийлүүлэх учиртай үнэт цаасны зах зээл яагаад Монголд хөгжихгүй байгааг та МЭДЭХ үү? Үүнийг хийнэ гэж анх толгойлсон Золжаргал ямар аргаар Баянголыг Баттулгад хувьчилсан болохоор би биш, та биш Баттулгын сингапур найз ба түүний хүүхдүүд Баянголыг эзэмшдэгийг МЭДЭХ үү?  Эцэг өвгөд, ээж аавын минь хөдөлмөрлөж бүтээсэн энэ мэт баялаг бүх ард түмэнд зах зээлийн тогтолцоо дамжин хувьчлагдахгүй цөөн хэдэн хүний гарт яагаад төвлөрч ирснийг мэдэх үү?  Эгэл монгол хүмүүс өмчлөх эрхээ алдаж,  энхрий хэдэн хүүхэд нь улаан чулуут дээр хог түүж идэж байхад, шүтээн Баттулгын чинь найзын хүүхдүүд Баянголоос хүртсэн ашгаараа баар хэсэн баярхаж, энэ улсын эзэн нь байх учиртай эгэл монгол хүмүүст ихэрхэж тохуурхаж явдгийг МЭДЭХ үү?  Таны халагласанчлан Монгол орон Африкын араас байтугай дор нь явж,  монголчууд гадагшилж байгаа цаад учир нь Женко Баттулга, түүний жолооч асан Худалдаа Хөгжлийн банкны сахал Эрдэнэбилэг, түүний амин найз, төрийн индрээс түмэнд биш тэдэнд үйлчилж байгаагаа улайм цайм зарлан доромжлогч Элбэгдорж, эртний анд Золжаргал, Сайханбилэг тэргүүтэй хүмүүсийн 90-өөд онд Баянгол, Мах Импекс, Талх Чихэрээс авахуулаад 21-р зуунд Хөтөл, Дархан, ГОК 49 хувийн давуу эрх хүртэл Монголын ард түмний бүтээсэн, өвлөсөн бүхнийг шударга бус, ил тод бус, өрсөлдөөнгүй өмч хувьчлал, концесс, төсөв зарцуулалтад ашигладгаас, түүнээс үүдэлтэй тэгш бус боломж, бүтээмжгүй эдийн засгаас үүдэж байгааг МЭДЭХ үү?  МЭДЭХГҮЙ бол гадуурхагдсан хүүхдүүд, ядуурсан эцэг эхийг нь бодоод бүрэн мэдлэггүй дурлалаа бидний толгойд залахаар улайрахаа зогсоож хайрла. Мэдсээр байж ингэж байгаа бол муулаад байгаа хүмүүсээсээ ялгарах ялгаа танд огт алга.

“Хөлсөө дуслуулж үзсэн хөх захтай тамирчин”

Оёдлын машинаар өмд оёдог, хөлсөө дуслуулдаг тамирчин Баттулгыг магтан дуулахдаа намын түүх заадаг эцгийн гэрт сууж, дунд сургуулиасаа эхлээд дарга хийсэн улстөрчийг миалан шүүмжилсэн байгаа чинь хөгжлийн бодлого хийж, хүн удирдах сэхээтнүүдээ дулаан сургуульд “гар цагаан” боловсруулж, хөх захтай ажилтнууд нь тэдний бодлогоос төрсөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж , оюун ба хөдөлмөр тийн хуваарилагддаг болохоор өрх гэр бүрэн бүтэн өөдөлж явдаг дэлхийн чиг хандлагын эсрэг зүтгэсэн, хүн бүрийг хог түү хандив өг хар ажил хий хэмээн хүний түүхэнд луужингийн үүрэг гүйцэтгэж ирсэн цэвэр оюуны боловсрол мэдлэгийн  үнэ цэнийг үгүйсгэх хоцрогдсон мунхралт сэтгэлгээ мөн. Ард түмний хайртай найрагч, аавын охин Ц.Хулан та ямар муйхар хоцрогдсон сэтгэлгээгээр төрийн тэргүүний сонголтод хандаж, түүнийгээ ард түмэнд орон даяар нялзааж зүрхэлж байгаа нь Хятадын төрийн тэргүүнийг ирэхэд  Баттулгын зам дагуу явган гүйж сөрөг урсгал үүсгэж дуулиан дэгдээснийг магтан өөгшүүлж байгаагаас чинь илэрхий. Харилцаа нэг муудахад, хил нэг хаагдахад тан шиг хүүхдээ гадагш нь явуулчих боломж олдоогүй эгэл жирийн иргэдийн амьдрал ямар цохилт амсахыг, “Монгол ялах” байтугай балчир үрсийнх нь бантан байхгүй болох эрсдэлийг та МЭДЭХ үү, Баттулга та хоёр тооцож чадах уу?

“Сэтгэлтэй”

Их хэлмэгдүүлэлтээс хойш өнөөг хүртэл монголчуудын зүрхэнд хурсан хамгийн том айдсууд мүүн, танктай хужаа, гаднын түрэмгийлэл, үл итгэл, үл хүлцлийг өөрийн мөнгөний медиагаар тасралтгүй явуулж,  энэ цагийн аль өнгөтэй, сэхээтэй улстөрчдийн эсрэг хар пиар хийж, засаг төр хутгаж, ялгаварлал, айдас, хүчирхийлэл, зөрчил, талцал, үл хүлцлийн үзэл тарааж ирсэн улстөрчийг  ард олноо хайрлах сэтгэлийн өндөр дээд боловсролтой хэмээн “согтуурсан”  байхыг чинь үзвэл уран бүтээлч, яруу найрагчийн өнгөт линзээр харж бичдэг ардын дууны шүлэгтэй андуураа юу гэлтэй. Ер нь тийм бололтой агаад Женко Баттулгыг дурлаж чаддаг халуун сэтгэлт, бие сэтгэлийн булчингаар та муу муусайнууд яаж гүйцэх юм бэ гэхчлэн эмоорчээ.  За тэгээд түүнийг тойрсон баг, тагнуул, станцчин, туршуул, сайн эр, иргэний дайн гэх мэтийг тайлбарласан байдал нь 200 толгой тасдах ёстой иргэний дайн хийж байгаадаа үзтэл итгэж мансуурсан үлгэрийн зохиол л гэсэн үг. Дээр эшлэснээ дахин нэг давтъя, хүйтэн мэдлэггүй халуун сэтгэлээ татаж өгөөч, дархлаагүй цайлган олныг түлж алах гээгүй бол.

 “Манж ба МАН” 

Түүнчлэн таныхаар Манжийн дарлалаас гарсан ард түмэн Баттулгыг сонговол МАН-ын дарлалаас бас  гарах аж.  МАНАН-гийн дарлал гэвэл илүү зохилтой. Гэхдээ Манжийн дарлалаас хэн гаргасныг та бас МЭДЭХ үү? Ард түмэн үү? Цаг үеийн нүргээнээр Түвд угсааны Богд хаан, түүнийг тойрсон буриад гаралтай хэдэн сэхээтний дипломат бодлого гаргасныг цэвэр цусны халх ард түмэн нэг их талархан дурсахгүй.  Тэр үеийн тэдний манлайлал байгаагүйсэн бол “цэвэр цус”-ны ард түмэн тэнд эндээс шидсэн хэрүүлийн яс булаалдаж, тэр түвд, энэ буриад гэлцэн талцаж суусаар тусгаар тогтнол дашийн шог болох байсан болов уу, яах байсан бол?  Үндэсний үзэл гээч нь махан биеэр эргэх мянга мянган дамнан холилдсон цусаар биш Баттулга та нарын үгүйсгэдэг боловсрол, оюун сэтгэлээр олддогийг Монголын түүх өөрөө батлана.

Эцэст нь,

Цаг үе, соёл иргэншлийн нүүдэлд цуцсан ард түмэн бөхийн барилдаанаа үзэн баясаж, найрагчийн дуугаа сонсон илааршил эрсэн гурван арван өнгөрөх гэж байна. Харин тэр хүндэлтгэл, хайрынх нь хариуд  та нар ямар их оодордог юм бэ? Онолгүй эмоц, судлаагүй сэтгэл, нягтлаагүй хилэн, шүүлтүүргүй нөхөрлөлөөр түмний сонголтод нөлөөлөх оролдлого хийж, эгээ төрийн эргэлт хийнэ гэх нь холгүй нэг нь дээлээ халхалзуулан, нөгөө нь шүлэг уншин турхирах нь жигтэй. Хайрлаад харж тэсэхгүй байгааг ойлговч юу хэрэгтэйг мэдэхгүй юм бүхнийг ам руу нь цутгасаар хайран сармагчнаа хордуулж алахын үлгэр болоход ойрхон байнам, энэ улс.

Тэгэхээр та Баттулгын бакийг, гоо сайхныг магтан дуулах уран бүтээлчийн ажлаа хийж, бид түүний төрийн бодлогыг, тогтолцооны алдаа оноог нь шүүх ажлаа хийх маягаар ажлаа хуваарилбал ямар вэ?  Хөдөлмөр, үүрэг хуваарилах нь хөгжлийн алтан дүрэм билээ.  Таныг би тоодон юбкатай(магтаал шүү, их гоё зохидог) Болорцомд шүлэг уншиж байхад хөгжил хаанаас ирдэгт суралцаж, хөлс гоождоггүй булчин зангирдаггүй харагдах биегүй оюуны хөдөлмөрт залуу насаа зарсан юм. Хөдөлмөрч даруу арлын орноос хойд эгнээнд зогсох дурыг нь бас шингээж авсантайгаа зөрчилдөн байж бичлээ, бид  даруу царайлж ханалаа, та нар ч оодорч боллоо.  Нэгэнтээ та өөрөө хүссэнчлэн зүлгэн дээр гэрээ барьж, зүгээр нэг шүлгээ бичээд бодлогоос хол, гоо зүйн ертөнцөд байх ёстой газраа оршиж хайрлаа, Хулан эгчээ, би шүлэг уншмаар байна. Ер нь их урлаг чинь улстөр онол гэх мэт усан нүд цусан зүрхтэй мань мэтийн ертөнцөөс алсад эрхэмсэг оршиж, Янжинлхам бурхны адисаар ядарч буртаглагдсан сэтгэл, мэдрэмжийг ариусгаж илааршуулах үүрэг гүйцэтгэдэггүйсэн билүү, шинэ цагийн “мафи”-ийн бие сэтгэлийг халууран магтаж суухын оронд?

 Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг найрагч та хүснэ.

Цэцдийн өмнүүр хөндөлсдөггүй найрагчтай байхыг уншигч би хүснэ.

Б.Болор-Эрдэнэ, элдэв тодотголгүй, нам бус.

2017/06/20


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

53 Comments

  • зочин (June 21, 2017 1:54:06 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • зочин (June 21, 2017 1:54:22 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • зочин (June 21, 2017 1:54:45 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • зочин (June 21, 2017 1:55:21 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (June 21, 2017 1:55:38 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • зочин (June 21, 2017 1:56:05 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (June 21, 2017 1:56:23 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • зочин (June 21, 2017 1:56:39 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд, Х.Баттулга нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • зочин (June 21, 2017 1:57:42 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах нийгмийн бодит баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) өөрийн улаан гараар, хөлс хүчээр шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа АН-ын хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг хулгайлсан хулгайчид юм.

  • зочин (June 21, 2017 1:58:26 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • нам бус , элдэв тодотголгүй жирийн нэг иргэн (June 21, 2017 1:58:43 pm )

    ойн сармагчин хүнийг хараад огт сүүлгүй юм гэж элэглэн шоглохтой адил болжээ. Элдэв тодотголгүй, нам бус Б. Болор-Эрдэнэ гуай

  • зочин (June 21, 2017 1:59:07 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • зочин (June 21, 2017 1:59:31 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • зочин (June 21, 2017 2:00:01 pm )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд Монголын 3 сая ард түмний 70 жил улаан гар, хөлс хүчээрээ бүтээсэн өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид, оффшортонгууд дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, оффшортонгууд, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе.

  • зочин (June 21, 2017 2:00:23 pm )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчид, дээрэмчдэд өгдөг дээрэмчдийн бүлэглэл юм, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.

  • зочин (June 21, 2017 2:00:47 pm )

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

  • МӨРДӨГЧ (June 21, 2017 2:05:24 pm )

    ХУЛАН АВХАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЖИЙГ ХОРВООГИЙН МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЭХЭД ЭМГЭНЭН СЭТГЭЛИЙН ТАТАЛБАР БИЧСЭН. ТУН УДААГҮЙ ГАВЪЯАТ БОЛСНЫГ БИ МАРТДАГГҮЙ ЮМ.

  • Шүлэг (June 21, 2017 2:15:04 pm )

    Чи Хулангын зургыг биш өөрийнхөө зургийг тавиач , нумаа нуудаг хүн шүлэг ойлогдоггүй юм

  • Д (June 21, 2017 2:15:33 pm )

    ЭНЭ ХУЛАН ГЭСЭН ҮНЭН ТҮВ ГАРЫГ БАТТУЛГАТАЙ НЬ ХАМТ МОНГОЛООС ХӨӨГӨӨД ЁСТОЙ ЭРГҮҮ АВГАЙ ЮУ Ч МЭДЭХГҮЙ НЭР ХҮНД НЬ ШАЛААР НЭГ МАЛ

  • Shudarga (June 21, 2017 2:20:22 pm )

    Mash zuv

  • өвгөн (June 21, 2017 2:29:33 pm )

    Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх

  • Shudarga (June 21, 2017 2:36:20 pm )

    Baliar avgaid zuv tsohilt ugchee

  • irgen (June 21, 2017 3:30:24 pm )

    hulangiin daitai setgedeg bol iimerhvv zviliig oluulaa niilj bichihgvi bh daa. heden hvnii noiroo aldan vsee zulgaaj chadan yadan bichsen bichber be. bi ug ni songolto hiigeegvi bsan yumsan odoo bol MONGOL YAlNA gej heleheer shiidlee.

    • иргэн (June 21, 2017 8:11:09 pm )

      Наад бичвэр чамд таалагдсан Байна аа даа

  • Зориг (June 21, 2017 3:54:18 pm )

    Хулангаас бусад урлаг соелынхон бүгд л улс төр хийгээд л байна БОЛОР-ЭРДЭНЭ гуай, яагаад нэг хүнийг онилоод байгаа юм. Бусад урлагынхан тэгж яривал бүгд мөнгөөр ажиллаж байхад Хулан зөвхөн сэтгэлийн үгээ бичснийхээ төлөө ганцаараа чамд муу хэлүүлэх естой юм. Ядахдаа бусад улс төр хийгээд байгаа нөхдүүдэд зориулж ганц үг орсон бол яая гэхэв. Эсвэл тэр улс төр хийгээд байгаа урлаг соёлынхон үндсэн ажлаа муу хийдэг учир, хоолоо олж идэхийн тулд юу ч хамаагүй хийгээд, Хулан мундаг яруу найрагч болохоор нь зөвхөн шүлгээ л бич гээл гуйгаад байгаа юм уу?

  • Энхээ (June 21, 2017 4:16:05 pm )

    Хулан шиг байж чадаж байж донгодоцгоо. Атаархагчидаа

  • зочин (June 21, 2017 5:00:21 pm )

    Хулан чи эцэг шигээ улс төрөөс ангид хол явах арга байхгүй юү.Улс төр гэдэг бол чам шиг тарчигхан шүлэгчид ахдах ажил шүү .Чи монголчуудаа үнэнийг олж хардаггүй мэлмий нь сохор чих нь дүлий гэж бодожээ ард түмэн бүгдээрээ тэнэг бишээ.Дүрслэх урлагийн дунд сургуулиас өөр сурсан эрдэм боловсрол үгүй хүнээр ерөнхийлөгч болгоод дэлхийн шившиг болвол л баярлах хүн юмдаа.Баттулгын цаад санаа нь ерөнхийлөгч болж идсэн уусан луйвараа нуух гэж зүтгэж байгааг хүн бүр мэднэ гэхдээ нь нам гэдэг утгаар нь дэмжиж зарим нь үнэнд үл итгэж дэмжиж байгаа.Гайгүй өөрийн гэсэн толгойтой улс төрчид нь эсэргүүцэж байгааг ард олон харж л байгаа.Харин чам шиг холыг харж хоёрыг бодож чадах чадваргүй тарчигхан бодолтой нь дэмжиж байгаа.Харин чамд чаддаг мэддэг юм байгаа бол түүнийгээ л хийж яв.

  • Enhkeegiin egch (June 21, 2017 5:17:19 pm )

    duu yaag unen heljee БОЛОР-ЭРДЭНЭ gegch hulsnii bicheech l bna sh dee

  • иргэн (June 21, 2017 6:21:56 pm )

    таны шүлэг гологдоноо. та шүлэг унших гэсний хэрэггүй биз дээ

  • зочин (June 21, 2017 6:23:55 pm )

    Болор-Эрдэнэ зөв бичжээ .

  • Зочин (June 21, 2017 6:37:00 pm )

    Дөнгөтийн Цоодолын ХУЛААН чиний нэр навс уналаа Баттулгыг дэмжиж байна гэдэг чинь чи хар цагаан үнэн худлыг ялгадаггүй зөвхөн нэр төр мөнгөнд л дуртай тэнэг хүүхэн болж хувирлаа даа харамсалтай юм

  • Shudarga (June 21, 2017 7:12:04 pm )

    Neeren teneg huuhen youm aa amdraliig bodit talaas ni har Hulan uuriiguu bitgii dois ni hiigeed

  • demjij b (June 21, 2017 7:32:05 pm )

    Bolor-Erdene zov saihan bichjee

  • иргэн (June 21, 2017 8:12:52 pm )

    Уг нь шүлэг бичдэг л бүсгүй л дээ.харин баттулгын талаар арай лэндүү амаа олохгүй тэнэг тэнэг юм бичжээ ингэж доош орох гэж дээ

  • Үнэн шүү (June 21, 2017 8:37:10 pm )

    Хулан бол барьцгүй утгагүй суурь боловсрол их нимгэн сэтгэлийн хөөрлөөр хэдэн үг холбодог хүн шүү дээ хар даа Баттулга улаан луйварчин юу гэнээ хөдөлмөрийн баатар гэнэ ийм хүүхэнтэй юу ярих вэ шившгийг баас

  • Anonymous (June 21, 2017 9:02:56 pm )

    Bolorerdeniig demjij bna!

  • Эрдэнэбаатар (June 21, 2017 9:28:00 pm )

    Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

  • басаа (June 21, 2017 10:36:00 pm )

    хулангийн нэр хүнд навс унаваа хөөрхий дөө

  • Bolor erdene aguu (June 21, 2017 11:29:54 pm )

    Hulan ugaasaa l amancar heriilch ees caashgui, denduu buduuleg sh dee, goyo shuleg gej yu bsiin, tiim l shudarga bol battulgiig ingej HAMGAALAH UU,,,,,, bainga HUNII NUHRUUR TOGLOJ, AIL UIMUULJ BGAADAA CH SANAA ZOVDOGGUI, OLON YUM YARIJ BUSDIIG MUULAAD

  • Anonymous (June 21, 2017 11:34:30 pm )

    Мэдрэл мөнхбаясгалан, доржзодов, оюунгэрэл, хулан гсн хүмүүсээр пи араа хийлгэж бга гэж бодохоор женко ямар чансааны дурак гдг нь ойлгомжтой. Хагаралдан бутаргагч, хар санаатан, шуналын тулам, харгис хэрцгий, гэр бүл тогтворгүй, хүшхдүүд нь хар тамхичин, намаа хагаралдужлдаг, өрсөлдөгчөө үргэлж худал юмаар гүтгэн доромжлогч боловсрол мэдлэггүй, мэтгэлцэж чадахгүй. Дуу хоолой сөөнгөтөад хэрүүлч хүн шиг ам нь хөдөлдөг, намба төрхгүй, эхнарүүдээ зоддог ийм хүнээр тэргүүнээ сонговол олон улсад монгол нүүрээ хийх газаргүй болно. ЭНХБОЛД ГАНБААТАР хамаагүй илүү. Илүү илүүү

  • Anonymous (June 21, 2017 11:35:37 pm )

    Хулан ингэж доошоо орох гэж хөархий дөө аргагүй эмэгтэй хүн юм ха ха ха!!!???!!!

  • Сүрэн (June 22, 2017 1:11:58 am )

    хоорондоо сайн хэрэлд хэрэлд хариуд нь гадныхан инээж суугаа байлгүй.Бусдын доог тохуу болсон хаашаа янзын хүмүүс вэ. Эр нь ч.гэж эр хүний цараагүй үг өлгөж хэрүүлч чавганц шиг цэцэрхээд,эм нь ч ичих зовох юмгүй ямар гээчийн цаг үе вэ.толгой хагаравч малгай дотроо гэдэггүйсэн билүү.Нэр дэвшсэн гурваас илүү олон юм чалчих дуртай хүмүүс их уршигтай төр түйвээж мэднэ.

  • зочин (June 22, 2017 1:27:11 am )

    Хулан минь “зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдар”. Улс төр гээч юм чиний мэддэг дангийн жаа биш. Баттулгад сайн хүн болох гэж байгаад баллалаа даа нэр төрөө. Чи бол сайн шүлэгч, тэр талаар чамтай хэнч маргахгүй, харин ингэж юу ч мэдэхгүй байж хүний үгээр хүүхэлдэй болж нэр төрөө унагааж байгаад шүлгийг чинь сонсдогийн хувьд ах нь харамсаж байна.

  • zochin (June 22, 2017 3:43:33 am )

    Ardchilalin byanaar bair suutsaa huvidaa avchihaad. mal surgee huviin umch bolgochihood.huviin hurungutei. hashaa gazartai. avtomashintai.gadagshaa bolon dotooddoo zorchih. suraltsah. amidrah bukh erkh ni buren hangagdsan. tur huviin hevshild hamtran ajillah bukh bolomj ni neelttei bolchihood baihad zaaval SOTSIALIZM. KOMMUNIZM-ig ergen sanagalzah yamar shaardlaga ba.Manai ekh oron ZAH ZEELIIN NIIGEM ru ergelt butsaltgui orson bus u.

  • zochin (June 22, 2017 9:34:03 am )

    hulan abgai chinii vgiig odoo tooj harah hvn vgvi bolsonshde hu

  • Монгол (June 22, 2017 9:54:41 am )

    Хулан сэтгэл татагддаг эрээ магтсан юм бишуу хеерхий. Дурлал сохор гэдэг юутай унэн. Тэгээд ч эмэгтэй хун шулэгч бусгуй нууцхан дурлалдаа шатаа л биз тэр улс тер нам энэ тэр хамаагуй байхоо. Харин нас нехер хоер нь л юу билээ гэмээр.

  • иргэн (June 22, 2017 11:11:38 am )

    Сэтгэн бодох,хэвлэн нийтлэх хэлэх ярих чинь хувь хүний эрх бишсэн билүү.Гэтэл Хулан өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэний төлөө түүнрр яасан их дайрцгаах юм:Харин та нар л МАН ЭНхболдыг магтан дуулж хийсэн хэргийг нь хаацайлах гээд байгаа юм жишүү.60 тэрбумаар төрийн эрхийг булаан авах хуйвалдаан үүсгэж байгаа хүмүүс хэдэн халтар төгрөгөөр эх орноо гадныханд худалдчих юу ч биш гэж ойлгохгүй байна уу.Чилийн зэсийг онцолж төрд байвал сайхан гээд л. Гэтэл манай төрийнхөн төрд байгаа хөрөнгөө өсгөхийг биш төрөөс өөрсдөө хумслахыг л хийчээдэг гэдгийг мартчихаа юу.Эрдэнэтийг сайндаа төрийн мэдэлд авлаа гэж бодож байна уу: Эндүүрэл шахааны бизнесээ л хөгжүүлэх гэсэн арга.Шударга Нямдорж гуай хүртэл Эрдэнэтэд шахдагаа хүлээн зөвшөөрсөн.Тэгээд сая Эрдэнэтийн талаар Засгийн газарын шийдвэрийг хүчингүй болгочихлоо:Мэдээгүй юу:Тэхээр хүү минь хүний үзэл бодолруу дайрах гэсний хэрэгүй энэ бол эрх чөлөө,Комунист нийгмийн үед л хүний эрх чөлөөг хясан боогдуулдаг байсан юм: Энэ бол МАНын шалгарсан арга

  • Иргэн (June 22, 2017 12:00:14 pm )

    Хулан үзэл бодлоо илэрхийлэх нэг хэрэг. гэхдээ ард нь маш их хонзогнол байна аа. Магадгүй энэ хүн өвөрмөц сэтгэдэг байх. Болж байна. Гэвч эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй,гадны мөнгөөр амиа хоохойлдог миний зүс тэдэх нэгэн хажууд нь далдайгаад байж байгаа нь эмгэнэлтэй харагдаж байна.

  • SS (June 22, 2017 12:54:24 pm )

    Ер нь дэлхий “Ардчилал” мухардалд орж гарцгүй болж байгааг ойлгож эхлэсэн шүү дээ. Манай улс энэ 27 жилд луйварчин хүн баян болж төрөөр тоглож болдгийг, улс орон замбараагүй болж ухамсарын мөхөлд орж нийтээрээ ядуурахыг л харлаа. Хулан чи дэмий элийрч байхаар шүлгэнцэрээ бичээд гонгиноод явж байвал барав шүү дээ. Нэг их ухаалаг байх гээд хэрэггүй дээ.

  • tenger (June 22, 2017 1:35:45 pm )

    Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг. Энэ нэг хэдэн мухар тархитнууд ардчилалын буянаар гуцдаг болсноо мартав бололтой. Иймэрхүү мал шиг юмнууд л үхэр шиг төртэй болгож байгаам ш дээ. Хулан шиг ил гарч ирээд гуцаач, нүүрээ нуусан гөлөгнүүд ээ. Болорэрдэнэ ч гэх шиг. чи хэн юм? мэдэхгүй л юм байна. Чиний солиоролд хэдэн гөлөг л цор цор гэх байх даа.

  • нараа (June 22, 2017 4:26:03 pm )

    муу бичиж… сулбагар…

  • нараа (June 22, 2017 4:26:35 pm )

    ЗАХИАЛГАА МУУ БИЕЛҮҮЛЖ… БИЧИГЧ НЬ… ККК

  • Гантуяа (June 22, 2017 4:38:41 pm )

    Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.

antalya rent a car