Өдгөө 89 настай Ким Бок Гон дайны үед хар дарсан зүүд мэт өнгөрөөсөн таван жилийн амьдралынхаа тухай CNN телевизэд ярьжээ. Тэрбээр “Намайг 14 настай байхад буюу 1940 онд Японы арми Солонгост нэвтрэн орж ирсэн юм. Япончууд дайны үед оёдлын үйлдвэрт ажиллах Солонгос охидыг хүчээр сонгож байсан бөгөөд хэрэв явахгүй гэвэл ар гэрийнхнийг нь дарамталдаг байлаа. Тиймээс бидэнд явахаас өөр арга зам үлдээгүй. Биднийг бүхээгтэй машинд суулгаад хаашаа нь ч үл мэдэгдэх газар руу авч явсан. Анхандаа биднийг оёдлын газарт ажилуулна гэж байсан ч үнэн хэрэгтээ цэргүүдийг сэргээх, хөгжөөх нь л бидний ажил байлаа. Тэнд 14-30 насны 30 эмэгтэй ажиллаж байв. Тэд ажлын өдрүүдэд оёдлын үйлдвэр дэх ажлаа хийдэг харин амралтын өдрүүдэд Япон цэргүүдийн доор нухлуулдаг байсан юм. Бямба гарагийн үдээс хойш болмогц л хүүхэн хүсэмжилсэн Япон эрчүүдийн урт дараа үүсдэг байсан. Ийнхүү бямба гарагаас эхлэн ням гарагийн оройн таван цаг хүртэл тамлуулдаг байлаа. Эмэгтэйчүүдийг жижигхэн өрөөнд нэг нэгээр нь хийгээд цэргүүдийг цувруулан оруулдаг байсан. Нэг шөнийн дотор багадаа 60 эрэгтэйн дурыг энэ мэт хангадаг байсан гэж хэний ч санаанд буухгүй байх, гэхдээ л бид энэ гаслантай үеийг үнэхээр туулсан юм шүү. Япон цэргүүд өвдөж шаналж байгааг үл тоомсорлоно. Хэрэв ямар нэгэн байдлаар өвдөж байна гэвэл улам нэмж зодуулдаг байсан учраас надад үг дугарах эрх байгаагүй. Энэхүү зовлонг тэсэлгүй бидний дөрөв нь амиа хорлосон. Бидэнд сарын тэмдэг зогсоох, жирэмсэн болгохоос сэргийлсэн бэлдмэл тарьдаг байсан. Үүний улмаас хүүхэд төрүүлэх чадваргүй болцгоосон доо. Одоо би тайвшруулах эм хэрэглэхгүй л бол тайван амарч чаддаггүй, ээжээ гэж дуудах үр хүүхэд ч байхгүй хирнээ өнөөг хүртэл яах гэж амьдраад байгаагаа заримдаа зүхэх юм” хэмээжээ.
Хүнд хэцүү зовлон амссан эмэгтэйчүүдийн гурав нь өдгөө амьд сэрүүн байгаа аж. Дайны жилүүдэд Япон цэргүүдийн дур хүслийг хангах, хөгжөөх 200 000 орчим эмэгтэй байсан гэдэг бөгөөд тэд бүгд Хятад, Солонгосууд байжээ. Түүний энэхүү мэдэгдэл олон сая хүний зүрхийг шимшрүүлсэн байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 20, 2017 3:21:43 pm )
Япон цэргүүд тэр үед солонгосын олон эмэгтэйчүүдийг зовоож тарчлааж бсан баримтат киног нь үзээд муу самуурайнуудыг үзэн яддаг болсон. Тэр эмэгтэйчүүд ихэнх нь хүүхэд гаргах боломжгүй ганц биеэрээ асрамжинд нтр бж бгаад өнгөрцгөөсөн. Эмэгтэй хүнийг арай ч аймаар ашиглаж зовоодог бсан бгаам даа үмхий гаж тэнэг самуурайнууд. Усандаа живж цунамидаж сүйрвэл таарна гэж солонгосчууд хараадаг.
-
Anonymous (June 20, 2017 3:24:20 pm )
Одоо амьд бгаа хэдхээн хөгшин японы засгийн газрыг уучлалт гуйж нөхөн төлбөр өг гэж шаардаж жагсдаг. Үхэхээсээ өмнө худлаа ч гсн сонсмоор бн гээд. Нөгөө хүүрнүүд нь уучлалт гуйдаггүй. Бас л ясны аймаар хүмүүс шүү. Япон нээрээ тэгээд аюултай усан дунд газар хөдлөөд лус савдаг хэлэгнэдэг бха ха ха ха
-
халх гол (June 21, 2017 1:02:17 am )
Нуглээ цайруулах гэж цомийн бомбогийн хохиролоо рекламдаж оровдуулэх гэж яддаг новшнууддаа. Тэнэг монголууд цаасан шувууны туухэнд дуртайг яанаа
-
Anonymous (June 21, 2017 10:04:50 am )
Америк тэр үед бөмбөгдөж хирошимаг үнсэн товрог болгосон билүү. Ер нь япончууд их зэвүүн санаа гэж аймаар гарууд. Тийм болоод өдий хөгжилтэй явдаг бхдаа. Гэхдээ усанд живэх газар хөдлөх мөнхийн айдастай амьдрах шиг там үгүй
-
Anonymous (June 21, 2017 8:09:54 pm )
Удахгүй дайнд хүн аллаа гэж буруутгаж буюу хүн алахгүй дайн хий гэж тэнэглэх байх шүү хүн төрөлхтөн
-
өвөөгийн хүү (June 22, 2017 11:03:56 pm )
Хүн төрөлхтөнд болж байсан дайнуудад япон шиг химийн буюу бактерлогийн зэвсэг, секс боолчлолыг хэрэгжүүлсэн үндэстэн байдаггүй юм байна лээ. Их санаа муутай хүмүүс. Хужаагаас долоон дор далд бодлого агуулсан төсөл, санхүүжилтыг Монголд өгч ирсэн. Жишээ нь Гурван гол төсөл, Мобикомын хөрөнгө оруулалт, Өвсний үндэс төсөл бүгд ард түмний хэтэвчийг суллаж аваад хэт дахин ашиг олоод авсан. Японоос жилийн 1 хувийн хүүтэй мөнгийг Монголд оруулж ирж угааж аваад буцдаг төсөлүүд шүү дээ. Зарим жижиг төсөл нэрийн дор япон дахь үнэлгээгээр зарлагаа хааж мөнгө угааж байна аа. Миний өвөө Халх голын дайнаас японы суманд цээжин тус газартаа шарх авч насан өөд болтолоо шаналсан даа. Бидний эрх чөлөө, газар нутагт халдаж байсныг хэзээ ч мартаж болохгүй шүү, орчин цагт эдийн засгийн эрх чөлөө рүү халдаж байна.
-
өвөөгийн хүү (June 22, 2017 11:28:24 pm )
Одоо бүүр Монголчуудыг ажиллах хүч нэрийн дор улс орныхоо хөгжил бүтээн байгуулалтанд боолчлож байна. Бидний Монголчууд минь ээ! Япон руу биш Солонгос руу л явж ажил. Мөнгийг тэнд л хадгалж, цуглуулна. Мөн Монголчуудад япон сэтгэлгээг суулгах гэж бүүр япон руу бөөнөөр нь аялуулж таниулж байна. Цаанаа холын бодол агуулагдаж байгаа. Монголын байгалын баялагуудыг чөлөөт худалдаа нэрийн дор ямарч татваргүйгээр маш хямд үнээр импортолж аваад өндөр технологоор боловсруултанд оруулаад буцаагаад Монгол руу экспортлохоор бэлдэж байна. Оросуудыг хар япончуудад нээх сүйд майд болохгүй нүүр өгөхгүй харьцаатай байж болоод л байна. Зарим нэг монгол япончуудын бөгсийг долоочих шахаж хэдэн төгрөг салгаж цалинжихийг хараад өрөвдөх юм.
-
Anonymous (June 23, 2017 10:49:24 am )
Японыг муулаад яах вэ. Энэнээс долоон дор юм Германы эмэгтэйчүүдэд дайны дараа тохиолдож байсан. Тэр үеийн Герман охидын 80 хувь нь холбоотны цэргүүдийн дэвсгэр болсон байсан гэж бичигдсэн байсныг санаж байна.
-
хх (June 26, 2017 10:40:45 am )
Япон Солонгос ялгаа юу байгаан өмхий амтуудын боол болж яваа монголчуудын хохь юм чинь
-
хх (June 26, 2017 10:42:54 am )
Эзэн богдын хийсэн үйлийн үрийг хойч үе бид нар нь эдлэж байгаа юм
-
хх (June 26, 2017 10:48:02 am )
япончууд №1 хандивлагч оронл гэж ярьдаг ,гэтэл цаад санаа нь юу вэ гэдгийг одоогоор мэдэж байгаа хүмүүс нь төрийн түшээд шүүдээ
11 Comments