antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2012 1 comment

Импортлогчдын нэмэгдэл нь 270, “sale” нь 50 төгрөг

нийтлэсэн Admin

Нефть импортлогч  зарим ком­паниуд өчигдрөөс эхэлж шата­хуу­ныхаа үнийг 50 төгрөгөөр буу­руулаад байна. Үүнийгээ импорт­логчид сар шинийн хямд­рал хэмээн тайлбарлаж буй юм. Импортлогчдын энэхүү урам­шуул­лыг хэрэглэгчид  цагаан сар өнгөртөл буюу хоёрдугаар сар дуустал эдлэх гэнэ. Гэхдээ хоёрдугаар сар дуусахад ердөө 12 хон хоног үлдээд байгаа.  12 хоногийн хугацаатай зарлаж буй хямдралаа “Петровис” компа­нийн­хан “Ард иргэдээ цагаан сараар элбэг дэлбэг, баяр баясгалантай байгаасай гэх үүднээс ийм урам­шуулал зарласан” гэдгээр тайлбар­лаж буй. Харин гуравдугаар сараас шатахууны үнэ ямар байх нь өнөөдрийн хувьд тодорхойгүй бөгөөд, энэхүү урамшуулал зөвхөн хоёрдугаар сар дуустал гээд тооцвол импортлогчид ирэх гуравдугаар сараас шатахууныхаа буулгасан гээд байгаа үнээ буцаагаад нэмчихэж магадгүй л юм.

Өнгөрөгч лхагва гаригт хуралд­сан Засгийн газрын хуралдаанаар шатахууны асуудлыг авч хэлэлцээд, нефтийн үнийг дахин буулгах боломж­той талаар Сангийн сайд Д.Хаянхярваа мэдэгдсэн.

Шинэ жилийн дараахан буюу, шинэ оны нэмэгдэл болгож нефть импортлогчид шатахууны үнийг 270 төгрөгөөр нэмсэн бөгөөд үүнийг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж, шударга бус үйлдэл гэдгийг нотолсон. Тиймээс үгсэн хуйвалдсан, үнийг бодит бусаар нэмсэн гэсэн үндэслэлээр импортлогчдод 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд энэхүү торгуулийг импортлогчид төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа.

Валютын ханш өссөн гэдэг шалтгаанаар импортлогчид энэ оны нэгдүгээр сарын 6-ны баасан гаригийн оройноос шатахууныхаа үнийг 270 төгрөгөөр нэмсэн билээ. Үүнээсээ болж багагүй хэл аманд өртөж, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байсан импортлогчид  ам.долларын ханш буурсны дараа ердөө 50 төгрөгөөр шатахууныхаа үнийг хямдруулсан. Тэгвэл сар шинийн урамшуулалтайгаа нийлээд импортлогчид 100 төгрөгөөр шата­хууны үнийг буруулаад байгаа хэдий ч Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар Монголын дотоодын зах зээлд зарагдаж буй шатахууны үнийг дор хаяж 170 төгрөгөөр хямдруулах боломжтой гэдгийг ярилцсан байна.

Тиймээс Засгийн газрын хурал­­­даанаас цаашдаа нефть импорт­лог­чидтой цаашид шатахуу­ны үнийг буулгах асуудлаар зөвшил­цөлд хүрэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосон билээ. Ам долларын ханш тогтвортой бууж байхад, шатахууныхаа үнийг бууруулахгүй гүрийгээд байгаа импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцлах хүр­тэл арга хэмжээ авахыг За­сгийн газрын хуралдаанаар ярил­­цаж шийд­вэрлэсэн байна. Монгол­банкнаас зарласан үнээр ам.дол­ларын ханш өнөөдрийн байдлаар 1330 төгрөг байна. Цаашид ч ам.дол­ларын ханш төдийлөн хөөрөгдөхгүй байх бүхий л бололцоог Монголбанкнаас хэрэг­жүүлж байгаа юм билээ. Ам.доллар өсөнгүүт үгсэн хуйвалдаж байгаад үнийг 270 төгрөгөөр нэмчихдэг хэр­нээ ам.долларын ханш тогт­вор­тойгоор буурч байхад үнэд өөрчлөлт оруулах тухай амнаасаа үг унагахгүй байсан импортлогчид Засгийн газраас нефть импортлох онцгой эрхтэй нь ярих хүртэл хатуу­хан арга хэмжээ авахаар болсон тухай “мессеж” авангуутаа л 50-хан төгрөгөөр бууруулсан дүр эсгэж, үүнийгээ ч эвтэйхэн аргаар үндэсний, уламжлалт баярын урам­шуулал хэмээн тайлбарлаж байна. Магадгүй хоёрдугаар сарыг дуустал нэрээр асуудлыг намжтал эвтэйхэн гэгч нь аргалж байгаад эргээд үнийг нэмчихвий гэх эмзэглэл иргэдийн дунд бай. Импортлогчид ч ийм баталгаа өгч чадахгүй байгаа  бөгөөд ирэх сарын нийлүүлэлтийн байдлаас шалтгаална гэдэг ерөнхий хариултыг хэлж байна.  Түүнчлэн Засгийн газрын шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс 60 мянган тонн нефтийн нөөц бүрдүүлэхээр шийд­вэр­лэсэн ч түү­нийг нь хадгалах агуу­лах сав байхгүй гэнэ.

Төрд өөрийн гэсэн агуулах сав байдаггүй учраас бусад компаниудын агуулахыг түрээ­сэлдэг юм байх. Өнгөрсөн жил наац бүрдүүлэх агуу­лах бариад төсөвлөсөн 30 тэрбум төг­рөгийг 700 сая болгож танаа­гүй бол ийм бэрхшээл үүсэхгүй бай­сан бизээ. Гэхдээ ямар ч бай­сан оргүйгээс охинтой нь дээр гэгчээр импортлогчид 50 төгрөгөөр шатахуу­ныхаа үнийг хямдрууллаа. Үүнийгээ ч ёстой л “буян дааж амьдар” гэх нь холгүй л тайлбарлаж байна лээ.

Ж.Эрхэс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 18, 2012 9:18:02 pm )

    буян дааж амьдарnaa hoo bid nar aztai bna binzen 50 buusan estoi goe bna snuu amidralda ingej bayarlah gej de turiin mini suld de

antalya rent a car