antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2017 19 comments

МАШ, ТОМ, НУУЦ СҮЛЖЭЭНИЙХЭН БАРИГДСАН НЬ

нийтлэсэн Admin

-Улс төрийн намуудыг үзэл баримтлал, үнэт зүйл, үйл ажиллагааны зарчмаар нь ялгаж ангилах нь мань мэтийн сэтгүүлчдийн чадвараас бараг л даван гарчээ. Яагаад тэд ялгаагүй болсон бэ гэвэл яг ижил бараа, бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнийхэн болсонд учир нь байна. Тэдэнд тус тусдаа үйлдвэрлэдэг “брэнд” гэж байхгүй учраас бэлэн борлуулах бараа төрийн “албан тушаал” болж хувирсан хэрэг-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн нам кандидатаа дэвшүүлэх эрхтэй. Хэний ч мэдэх энэ зүйлийг дурдахын учир гэвэл Тэр хүн улс төрийн намыг төлөөлөн нэр дэвших боловч Ерөнхийлөгчөөр сонгогдмогц нь түүнд намын харьяалал гээч зүйл хамаагүй болдгийг сануулах гэснийх юм. Хэдхэн хоногийн дараа өндөрлөх сонгуулийн дүнгээр М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын нэг нь Ерөнхийлөгч болж, өдгөө өөрсдийн нэр дэвшигчийн төлөөнөө нэгийгээ үзэлцэн нэхийгээ уралцаж буй намдаа хүссэн хүсээгүй “Баяртай” гэж хэлэх болно. Бас “Баярлалаа” гэж хэлэхээ мартахгүй байх л даа.
Чухам энэ үед л ёстой далан булчирхай, долоон булайгаа дэлгүүлсэн гурван нам хэрхэн яаж хэрүүл маргаанаа цэгцэлж, дараа дараагийн сонгуулиар хэрхэн хүний нүүр харахтайгаа үлдэнэ ээ гэж эрхгүй санааширмаар… Ямартай ч МАН, АН гэсэн хоёр нам сайн, муу нэрээ зүүгээд нүүрээ ширлээд үлдэж таарна. Яагаад гэвэл төрийн эрх мэдлийг улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлэхээс өөр сонголт ардчилалд үгүй тул М.Энхболдгүй МАН, эсвэл Х.Баттулгагүй АН гэсэн хоёр институци лав үлдэх нь үлдэнэ. Үлдэж буй хүмүүс нэр, нүүрээ цэвэрлэж, дараагийн сонгуульдаа бэлтгэх нь ч тодорхой биз. Харин цаг хугацааны явцад цэгцэндээ орох, цэвэрлэгдэх эсэх нь өөрсдөөс нь л хамаарах үйл явц биз ээ.
“Нэг намаас нэг нэр дэвшигч” гэсэн зарчимтай Ерөнхийлөгчийн сонгууль ер нь тухайн намыг нь харах, шүүх бололцоог УИХ-ын сонгуулиас илүүтэй бүрдүүлж өгдөг бололтой. Улс төрийн намуудыг үзэл баримтлал, үнэт зүйл, үйл ажиллагааны зарчмаар нь ялгаж ангилах нь нарийн мэргэшсэн судлаачийн л барж гарах ажил болж, мань мэтийн сэтгүүлчдийн чадвараас бараг л даван гарчээ. Яагаад тэд ялгаагүй болсон бэ гэвэл яг ижил бараа, бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнийхэн болсонд учир нь байна. Тэдэнд тус тусдаа үйлдвэрлэдэг “брэнд” гэж байхгүй учраас шууд бэлэн борлуулах бараа нь улс төрийн болон төрийн “албан тушаал” болж хувирсан хэрэг. Хэн нь хэзээ төрийн эрхэнд гарч, “албан тушаал” гэдэг бараагаа хэдийн үнэ хүргэж худалдах вэ гэдэг өрсөлдөөн дээр л улс төрийн намууд оршин тогтнож байна. Хоёр том сүлжээний бизнесийн өрсөлдөөн ил цагаандаа гарч яг л “Орифлэйм”-ийн шинэ бүтээгдэхүүний каталог шиг, “Номадс”-ын хоолны цэс шиг хэвлэгддэг болсон бололтой. Сүүлдээ ийм каталог буюу менюг нь зохиож өгсөн, эсвэл үүнийгээ хэвлэж байхыг нь харсан овсгоотой этгээд үүнийхээ хөлсийг нэхсэнээрээ ардын “баатар” болдог аюултай цаг үе ирэв.
Ээлж нь ирж эрх авсан МАН албан тушаалыг наймаалах гэж байсан гэх “бохир” дээрээ халтирч байгаа бол яг ийм наймаа нь амжилттай болоод ээлжээ өнгөрөөсөн АН-ынхан баригдаагүйдээ бөөн баяр байгааг бид харж байна. Нэгэнт төрийн албыг наймаалах эрхээ алдсан АН хамгийн сүүлд өөрт байгаа бүх л албан тушаал, сонгуульт суудлаа ил цагаан наймаалсныг бид өнгөрсөн өвөл, хаваржин харсан билээ. Бүр хамгийн сүүлийн жишээ нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг мөнгөөр авч дийлээгүйгээс дотооддоо ялагдсан Р.Амаржаргал болох биз.
Нэгэн үе улс төрийн намуудад шинэ гишүүн элсүүлэх нь чухал үйл явдал байлаа. Сонгуулийн өмнө хоёр нам, сүүлд МАХН гишүүн элсүүлэлтээрээ уралдаж, хэдэн алдартныг элсүүлснээ хэвлэлээр сурталчилж, тэдэндээ намын батлахыг нь бариулж байгаад зургийг нь авч нийтэлдэг байсныг бид мартах шахаж. “Сүлжээ”-нийхэнд шинэ гишүүн элсүүлэх, гишүүдийнхээ тоогоор өрсөлдөх нь чухал байсан тэр гэнэн үе одоо анзаарах нь ээ ард хоцорч, одоо бол жинхэнэ бизнесийн сонгодог утгандаа орж, мөнгөө барьж ирснийг нь элсүүлдэг болсны жишээ Ардчилсан намын дотоод сонгууль байлаа.
МАН-ын 60 тэрбумын бичлэг мэдээж муухай. Гэхдээ яг адилхан “сүлжээний бизнес” хэмжээнд төлөвшиж буй хоёр том нам одоохондоо баригдсан, баригдаагүйгээрээ л ялгаатай. Баригдаагүй нь бичлэгийг задалсан Доржзодовт “баатар цол” өгнө гэж балиашиг хийж байгаа бол баригдсан тал нь бантсандаа барин тавин сандарч буй. Ер нь бол бүгд баригдчихаад байгаа нь энэ л дээ. “Баатар”-т нэр дэвшээд байгаа иргэн Доржзодов ч бас “Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм билээ” гэдэг шиг тэр схемийг боловсруулж, МАН-д санал болгосноо, бүтэмжтэй болсон эсэх нь тодорхойгүй “мастер план”-ыхаа ашгийн хувийг нэхсэнээ өөрөө барьж өгчихөөд байгаа нь л энэ юм. Өөрсдийгөө “Баригдашгүй өшөө авагчид” гэж эндүүрч байж, одоо бүгд баригдав. Уг нь албан тушаал наймаалдаг энэхүү схемийг төрд хэрэгжүүлсэн автор нь Н.Энхбаяр гэгдэж, үүнийхээ төлөө бас л баригдаж явсан үе бий…
Хориннэгдүгээр зуун гарчихаад явж байхад хорьдугаар зуун руу хөдсөн дээлтэйгээ хөл тавьсан үеийнхээсээ бид дээрдсэн юмгүй, бараг л юу ч үйлдвэрлэж үзээгүй хэвээрээ. Бүтээсэн, үйлдвэрлэсэн зүйлгүй болохоороо баялаг нь нэмэгддэггүй. Баялаг нь нэмэгдэхгүй байгаа болохоороо “баялгийн дахин хуваарилалт”-ыг хийж, бялууг тэгш хүртээх хэрүүлтэйгээ зууралдаж, үүнийгээ “шударга ёс” гэж нэрлээд явж байгаа монголчууд хэтэрхий өрөвдөлтэй. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигч нь хувьчлалаас хүртэж амжсан баялгаа буцаагаад төрд өгөх тухай “философи” ярьж буй нь эцсийн дүндээ бодлогын төлөө биш баялгийн төлөөх улс төрийн намуудын зодооныг цэгцлэх гэсэн популизм. Нэгэнтээ хувааж авсан баялаг дээрээсээ болж хэрэлдлээ гээд бүх баялгийг төрийн мэдэлд шилжүүлбэл өнөөдрийнхөөс ч илүү аюултай.
Учир нь төрийн эрх мэдлийн төлөөх сүлжээний бизнес 60 тэрбум байтугайгаар үнэ нь өснө. Төрийн өмчийн алдагдалтай ажилладаг хэдэн ХК, төсөв, төсвөөс санхүүжүүлдэг тендер, концесс, сум, аймгийн хөрөнгө оруулалтаас өөр наймаалаад байх юмгүй төрийн албан тушаалын төлөө өнөөдөр улс төрийн намд 60 тэрбум төгрөг босгож өгөхөд бэлэн хүмүүс бишгүй олдож байгаа бол бүх баялаг төрд төвлөрсөн хойно тэр эрх мэдлийн төлөө зэвсэг барихад ч бэлэн хүмүүс бас олдож таараа…
Дахин хуваарилах баялаг үлдээгүй Монголд өнөөдөр хамгийн ашигтай бизнес бол улс төрийн нам юм гэсэн ойлголт бидний үеийн залуусын тархи толгойд бичигдэж байна. Тэр сүлжээнд орж байж хүн шиг амьдрах юм байна гэсэн бодол нь цүнх баригчдыг төрүүлсэн бол одоо Доржзодов шиг “сноуден”-уудыг бойжуулж эхэллээ. Түүний зөв буруу, ёс суртахууныг ярьж болох ч түүгээр туг тахихад ч бэлэн байгаа улс төрийн намуудын ёс суртахуун, соёл төлөвшлийг хэлэлцэх цаг болжээ. Яагаад гэвэл улс төрийн намаар дамжиж төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Нэг үгээр бол төрийн үндэс нь намууд учраас тэд бодлоготой, төлөвшилтэй, боловсон хүчинтэй болсон цагт л төр цэвэршинэ.
М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын муу муухайг бишгүй уудалснаар сонгуулийн хоногууд шувтрах шатандаа орлоо. Тэд нэг удаадаа нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсч болох ч тэдний ард байгаа, тийм нэр дэвшигчдийг төрүүлж байгаа намууд шавар шавхайнаасаа салахгүй бол “нэг удаагийн үйлчилгээ”-гээр хаа хүртэл ард түмний нүдийг хуурах билээ?!

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (June 19, 2017 8:21:16 pm )

    Энэ нэг доржзодов гээч мэдрэл юм өөрөө хулгай дээрэм хийж явчаад бүр энэ аргаар мөнгө олох гсн башир аргаар ард түмнийг талцуулж бдаг арчаагүй эрэнцэр вэ. Аргагүй бх толгойгоороо чадвараараа ийм том мөнгө барьж чадахгүй болохоор заль бохир аргаар том мөнгө мөрөөдөөд нойр нь ч хүрэхгүй яваа. Ийм мэдрэл юмнууд л хагаралдуулж талцуулж улс орноо сүйрүүлдэг бхгүй юу

  • Кореа (June 19, 2017 8:23:31 pm )

    Аль ч улс оронд ийм балиар арга хэрэглэж мөнгө атгах гсн өрөвдөлтэй гарууд бдагдөө. Тэдний л нэг бодож бн заылуул. Хоногиын хоолны мөнгөө олох гэж нам нам дамжиж үнэ хүргэж худал үнэн нь мэдэгдэхгүй юм эвлүүлж баричаад л. Монголын ХАМГИЙН ӨРӨВДӨЛТЭЙ ЯДАРСАН ЭР гэж тодорхойлов ха ха хааа

  • Оргил (June 19, 2017 11:38:08 pm )

    Манай монголчууд мөн ч гэнэхэн байна даа. Учрыг нь олоогүй байж Доржзодовд баатар цол өгье ч гэж байх шиг Эвлүүлэг хийгээд баатар болдог бол би ч үүнээс гоё эвлүүлэг хийж чадна. Шууд баатар болъё байз АН амерки ах нарынхаа хар технилогийг гайхамшигтай хэрэгжүүлж байна Үүнд нь Оюунгэрэлийн амерки нөхөр их сайн тусласан байна АНУ-гийн тагнуул үүргээ сайн гүйцэтгэв

    • Даваа (June 27, 2017 1:16:15 pm )

      Яаж ч бултсан эвлүүлэг биш ээ. Ард олон мэдэж байгаа юмыг арга ядан нуух гэж ородсноороо өөрсдөө эвгүй байдалд ороод байна шдээ

  • Anonymous (June 20, 2017 1:31:40 am )

    Дорж Зодов энхболдын нэр хүндийг!!! Зодоод байхдаа яахав дэ хэ хэ. Ангийнхнаасаа зээлсэн залилсан мөнгөө өгчихөө найзаа. Чи удахгүй женкогоос сая доллар авахаар тохиролцсон гээ биздэ.

  • Anonymous (June 20, 2017 1:34:21 am )

    ХАРААД АЖААД БХАД ЭНХБОЛДЫГ МОНГОЛЫН ХАМАГ НЭР ТӨРТЭЙ МУНДАГЧУУД ДЭМЖИЖ БН. ДАРАА НЬ ГАНБААТАРЫГ ЭНХБАЯРЫН НЭРЭН ДОР БАС ДАЖГҮЙ ХҮМҮҮС ДЭМЖИЖ БН. ХАРИН ЖЕНКОГ МӨНХБАЯСГАЛАН, ДОРЖЗОДОВ, ХЕРО БААТАР, АСАШЁРУ, ЦЭРЭН ГЭХ МЭТҮҮД БН. ТОМЧУУД МАШ ХОВОР ШҮҮ. ТЭГЭХЭЭР ЭНЭ ХҮН НАМ ДОТРОО Ч НЭР ХҮНДГҮЙ БДАГ. АРГАГҮЙ АЙМШГИЙН ХҮН

  • Монгол (June 20, 2017 9:21:08 am )

    Улс терийн цунх баригчдын бегс долоолж байсныхаа хариуг авах дараах алхам Ийм амисгаа гажуудад эрх мэдэл егвел дараа нь бегсее долоолгох хунээ л хайна. Ингэхээр тэнд уе дараалсан бегс долоогчдын беегнерел л бий болно Улс терийн намуудад. Энэ тэгэхээр жинхэнэ гаж донтонгуудаар тер удирдуулна гэсэн угуу Монголчуудаа

  • зочин (June 20, 2017 10:36:12 pm )

    Бид буруутай ямар ард т.мэн тийм т.р засаг барууны толгой угаагч хэдэн халтар т.гр.г..р саналаа хууртагдан .гч б.а одоо б.р маш олон тэрбумын хэрэгтэй н.х.р л эр.. ..счихээд ер.нхийл.гчид нэр дэвшээд явж байна энэ шудрага уу энэ ариун явдал уу юу болоод байнаа

  • irgen (June 21, 2017 10:08:58 am )

    60 say bol evluuleg bish gedgiig dulii teneg l bish bol oilgono.Hulduunuudiin tolgoi ergej hulsniihen MANaas mungujunu.Iim l baina.

  • Anonymous (June 21, 2017 1:51:22 pm )

    Ерөнх-чид нэр дэвшигч 3-мөнч их муулуулж байна ихч зүдэрсэн байна ингэж муулуулж байсанаа ажилаа хиигээд гэртээ амар тайван хэвтэж байсан дээр байна би их өрөвдөж б\а

  • Монгол (June 21, 2017 4:20:50 pm )

    Дахин хуваарилах баялаг үлдээгүй Монголд өнөөдөр хамгийн ашигтай бизнес бол улс төрийн нам юм гэсэн ойлголт бидний үеийн залуусын тархи толгойд бичигдэж байна. Тэр сүлжээнд орж байж хүн шиг амьдрах юм байна гэсэн бодол нь цүнх баригчдыг төрүүлсэн гэж зөв дүгнэжээ . Юуч үгүй үлдсэн ард түмэнд алдах юм үгүй болж байна Ленины хэлсэн үг бий үйлдвэрийг ажилчидад, газрыг тариачидад гэж хэлснээр хувьсгал хийж чадсан тэгвэл алдах юмгүй ажилч үгүй ард түмэн босоход бэлэн болоод байна яагаад гэвэл хэдхэн гэр бүл төрөөр бизнес хийж хагартлаа баяжиж байна

    • зочин (June 26, 2017 8:33:55 pm )

      ӨӨР ЯМАРЧ АРГА БАЙХГҮЙ . ИЙМ Л БООЛЫН НИЙГЭМ БИЙ БОЛСОН. БӨГС ДОЛООЖ БАЙЖ САЙН АМЬДАР ЭСВЭЛ ЯДУУ ЗҮДҮҮГЭЭРЭЭ ЯВв БӨГС ДОЛООХОД БАС БӨӨН ӨРСӨЛДӨӨН. ӨРСӨЛДӨӨД ДОЛОГООД БАЙЖ ДЭЭ.

  • deedes (June 22, 2017 4:11:59 pm )

    DORJZODOVIIN HULGAICH DEEREMCHIN N HAMAAGUIEE TIIM BUZARIIN LUIVARIIG ILCHILSENEEREE ENE HUN GAVYATAI HARIN ELBEGDORJ YAGAAD TAG BAINAA TSUG LUIVAR HIISIIMUUUUU

  • Судлаач (June 25, 2017 1:12:06 pm )

    Манайд сонгодог утгаараа улс төрийн нам байхгүй.Нам гэсэн нэр зүүсэн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалдаг сүлжээ байгаа нь үнэн.Жинхэн ардчилсан хэв шинжтэй, иргэний нийгмийн үзэл баримтлалтай нам шинээр бий болохгүйгээр одоогийн намуудыг шинэчлэгдэнэ гэж санахын ч хэрэггүй.

  • SHAR TOHOI (June 25, 2017 2:15:13 pm )

    Yag ynendee bol 2 luivarchin Mongoliig Haytadiin medeld barag ogchihood orond oruulaad baigaa edgeer namuud Mongoliin ard tymeneer yneheer togloj bna .Evrop bolon delhiin dalaid gartsgyi barag byh ulsuud iin irged yngyi emchilyylj yngyi surdag istastustai baidag ene talaar 2 nam eroosoo yarihgyi bna .Mongold heregchyylei gej ogt setgehgyi bna shyy .Harin gants daichin gantsaardahgyi gegjeer Bosoo Gambaa yneheer eh orniihoo shudarag yneiig toloo yngyi emchilyyleh yngyi surgah talaar yariad sudalsan bna shyy dee. Haralgan Mongolchuud teneg bna daa TSOOSOND HUURAGDAJ ERH CHOLOO BATALGAAT AMIDRALAA ALDAJ BAIHAAR YADAJ NEG UDAA ZOV SONGOLT HIIGEESEI ENE ARD TYMEN .

  • Зочин (June 26, 2017 5:00:07 am )

    Муу хар ханаж цадахаа мэдэхээ байчихсан төрөөс төрсөн олигархууд!!!!!! Ядарсан ардаараа хичнээн жил тоглож байна та нар. Нэг л өдөр та нарыг тэнгэр бурхан ниргэх цаг ирнэ дээ!!!!!! Цаг цагаараа байдаггүй Цахилдаг хөхөөрөө ……….гэж үгтэй шүү!!!!.

  • баагий (June 26, 2017 10:16:23 pm )

    Төрийн өндөр албан тушаалыг худалдаж авчихаад томордог тэнэгүүд.

  • М.Б (June 26, 2017 11:30:04 pm )

    Монголд хүчтэй шаардлагатай шудрага ерөнхийлөгч мөн хэрэгтэй байна даа…… Ард түмний ерөнхийлөгч…. Энэ 3 бол юу хийхгүй аргагүйн эрхэнд сонгууль өгсөн боллоо

  • зочин (June 28, 2017 10:02:47 am )

    Шударга ёс байхгүй дээрмийн шинжтэй бялдуучилсан сонгууль боллоо 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж хэлээд байгаа хүмүүс мөнгөөр худалдагдаж хуурамч эсэргүүцэл хийж гүтүэлэгийн сэтгэгдэл бичихээ зогсоо МАНын луйвар хэтэрч байна шударга хүчтэй ерөнхийлөгчийг сонгох цаг болсон нь харагдаж байна

antalya rent a car