antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2017 33 comments

Эрдэнэтийнхэн Х.Баттулга, Ц.Элбэгдорж, “сахал” Д.Эрдэнэбилэг нарт эсэргүүцэл илэрхийлжээ

нийтлэсэн Admin
Зургадугаар сарын 16-ны Бямба гараг буюу өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын Эрдэнэт хотод хийх сонгуулийн сурталчилгааны уулзалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн ажилчид тэргүүтэй хотын иргэд төрийн өмчийн хулгайгаа зогсоох шаардлага тавьж  жагсаал хийжээ.

Сонгогчид “Эх оронч хүн эх орноосоо хулгай хийдэггүй”, “УИХ-ын шийдвэрт хандсан шүүхийн хуйвалдаанаа зогсоо”, “Төр бизнесийн үхлийн гурвалжин Женко, Сахал Эрдэнбилэг, Элбэгдорж”  гэх мэт эсэргүүцлийн уриатай самбар барьсан байжээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээс хууль бусаар татгалзаж, Худалдаа Хөгжлийн Банкинд шилжүүлсэн шийдвэрийг цуцалж, улсад худалдан авах тухай УИХ-ын тогтоол 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр  батлагдсан. Энэ тогтоол батлагдсанаас хойш 4 сарын хугацаа өнгөрч байгаа атал  ХХБ болон “Монголын Зэс” корпорацийн зүгээс УИХ-ын шийдвэрийг хянах эрхгүй Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлээд байгаа аж.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч нь  2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкинд Хуулийн газрын захирлаар ажиллаж байгаад 2013 онд Улсын Дээд шүүхийн шүүгч болж гэнэт дэвшсэн Мишигийн Батсуурь агаад Х.Баттулга, түүний эртний найз Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар төрийн эрх мэдэл, шүүх прокурор дахь нөлөөллөөрөө дамжуулан УИХ-ын тогтоолыг цуцалж, Эрдэнэт үйлдвэр, 50 гаруй өнгөт металл, уул уурхайн лиценз эзэмшдэг Монголросцветмет нэгдлийн 49 хувийг хууль бусаар авсан луйвраа торгоож үлдэхээр улайрч байгаа дүр зураг үүсээд байна.


Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаанд Ц.Элбэгдоржийн “утсан хүүхэлдэй”-нүүд болох Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэболд нар ажиллаж,  Херо Энтэртэйнмант тэргүүтэй Х.Баттулгын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Худалдаа хөгжлийн банкийг өмөөрөх агуулга бүхий олон нийтийг турхирах агуулга бүтээж, цацах зэргээр ард түмний тархийг угаах ажил улам эрчимжих хандлагатай байна.  Ц.Элбэгдорж Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар төрийн дээд албан тушаал, шүүх эрх мэдэл дэх нөлөөгөө Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгох замаар сольж, Эрдэнэт үйлдвэр төдийгүй Дархан төмөрлөг, Хөтөл цемент, Төмөртэйн ордын төмөр зам зэрэг төрийн өмч шамшигдуулан хувьчилж авсан хэргээ халхавчилж үлдэх  улстөр хийж байгаа явдалд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, иргэд эсэргүүцлээ илэрхийлж  байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид цаашид сурвалжлан хүргэх болно.

Э.Цэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • irgen (June 19, 2017 10:22:23 am )

    balainuud min ta nariig MAN ashiglaad tolgoig chin ergvvleed ba.

  • Хмм (June 19, 2017 10:25:41 am )

    Баттулга гэж хорлон үймүүлэгч бутаргагч хар пи арчинг яасан ч дэмжиж болохгүй аюултай хүн. АН ыхан нь ч энэ хүнд дургүй. Ард нь орос хятадын мафи бдаг их бохир хүн

  • Anonymous (June 19, 2017 10:27:59 am )

    АН төрд байлаа, АН ын ерөнхийлөгч 8 жил улс толгойллоо. Тэглээ гээд юу бүтэв болсон юм бнуу??!!! Тэд боловсон хүчин муу, туршлөга муу, эв нэгдэл байхгүй 19 фракцтай. Тиймээс МАНд гадныхан ч итгэдэг дэмждэг монголын нэр сэргэдэг

  • 00 (June 19, 2017 10:30:24 am )

    Батаар ОЮУНГЭРЭЛ чинь чиний эсрэг ажиллаж байгаа гэдгийг байнга анхаарч явах хэрэгтэй шүү. наад хүүхэн чинь Элбэгдожийн хүн шүү дээ. Оюунгэрэлийн явуулаад, зохион байгуулаад байгаа хар пиар чинь Энхболдод ашигтай болоод байна шүү дээ

  • багш (June 19, 2017 11:33:16 am )

    АН төрд байлаа, АН ын ерөнхийлөгч 8 жил улс толгойллоо. Тэглээ гээд юу бүтэв болсон юм бнуу??!!! Тэд боловсон хүчин муу, туршлөга муу, эв нэгдэл байхгүй 19 фракцтай. Тиймээс МАНд гадныхан ч итгэдэг дэмждэг монголын нэр сэргэдэг

  • зочин (June 19, 2017 11:54:38 am )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • зочин (June 19, 2017 11:54:59 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (June 19, 2017 11:55:15 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • зочин (June 19, 2017 11:55:40 am )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • зочин (June 19, 2017 11:56:01 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (June 19, 2017 11:56:25 am )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • зочин (June 19, 2017 11:57:09 am )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд, Х.Баттулга нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • зочин (June 19, 2017 11:57:29 am )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • зочин (June 19, 2017 11:58:10 am )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • зочин (June 19, 2017 11:58:25 am )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • зочин (June 19, 2017 11:58:49 am )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • зочин (June 19, 2017 11:59:32 am )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах нийгмийн бодит баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) өөрийн улаан гараар, хөлс хүчээр шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг хулгайлсан хулгайчид юм.

  • зочин (June 19, 2017 11:59:54 am )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • зочин (June 19, 2017 12:01:19 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • зочин (June 19, 2017 12:01:38 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • зочин (June 19, 2017 12:02:01 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

    • Anonymous (June 19, 2017 12:36:44 pm )

      Энэ ч харин дүүрчихсэн тэнэг байна уу үгүй юу

  • зочин (June 19, 2017 12:02:18 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • зочин (June 19, 2017 12:02:42 pm )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд Монголын 3 сая ард түмний 70 жил улаан гар, хөлс хүчээрээ бүтээсэн өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид, оффшортонгууд дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, оффшортонгууд, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе.

  • зочин (June 19, 2017 12:02:57 pm )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчид, дээрэмчдэд өгдөг дээрэмчдийн бүлэглэл юм, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.

    • Anonymous (June 19, 2017 12:35:03 pm )

      Мэдээд байгаа бол хууль хяналтад өгөөд шалгуулаач хэ хэ

  • зочин (June 19, 2017 12:03:12 pm )

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

  • Bold (June 19, 2017 12:10:02 pm )

    Pizdaanuud

  • Baagii baagii (June 19, 2017 12:20:25 pm )

    Эрдэнэт үйлдвэрийн үр шимийг хүртээгүй нэг ч Монгол хүн байхгүй билээ,АН-ын хэсэгхэн нөхөд Элбэгдоржтой нийлж бүр тодруулбал Ховдын мафи үлдсэн баялагийг минь залгих гэсэн санаархлыг болиулсан зөв одоо түүгээр нь худал шоу хийгээд л ,Эрдэнэтийн буцааж авсан 49-г нээлттэй хувьцаа болго Эрдэнэтийн угуул илгээлтийн эзэд тэнд төрж өссөн хүүхэд залуучуудад давуу эрхээр эзэмшүүлэх хэрэгтэй байна,

  • Anonymous (June 19, 2017 2:12:19 pm )

    Баттулгын оролцсон юм болгон л хулгай хууль бус юм байх юм даа

  • шударга байцгаая л даа (June 19, 2017 2:48:55 pm )

    энэ тэмцлийг 100 хувь дэмжиж байна. энэ Баттулга, Элбэгдорж гэсэн маф луйварчдын эсэрэг монголын ард түмэн нэгэн сэтгэл нэгдмэл байдлаар тэмцэхийг уриалж бна. эх орноосоо хөөн гаргацгааая. офшараараа хаа нэг газар амьдарцгаах жаргахыг нь үзий

  • irgen (June 19, 2017 5:11:29 pm )

    Ene yu ch medku zaluuchuud yund nuuree nuun zogsono ve??? Itgeltei zuildee humuus nuur bardam,, tolgoi gedger baidag bus uu???? Huuhduud mini, medehgui zuiliinhee tuluu mungu avch buu zogs!!! Hudulmurch, buteelch, hiisen zuiltei hunee demj. Durgui bol hend ni ch bitgii sanalaa ug. Turuus tursun terbumtan, hiisen ajilgui, saihan amlalt ugdug, huneer ugee belduulj unshij yavdag surguuli tugssun nertei ch uuriiguu hugjuulj bolovsruulagui suudliin bugluu bolson hunii mungu amlaltad huurtaj zogsoh hereggui. Ta nar mini Iluu Holiig harah heregtei shuuuu!!!!

  • Anonymous (June 19, 2017 6:03:39 pm )

    Холыг харлаа гээд яахын бүгдийн нүдэнд ил бн. Женко гэр бүл нуугдмал сонсогдож байснаар охид хүүд нар нь хар тамхи татдаг, хүн зодож танхайрдаг гээл дандаа муу нь илүү явдаг хүн. Гэр бүлийн тогтворгүй бдал, боловсролгүй мэтгэлцэж ч чадахгүй, хар пи арыг хэрээс хэтэртэл хуурамчаар хийж бга муу бүхэн нь бүрдсэн хүнд санал өгөхгүй битгий горьд. Женко гарахгүй ард түмэн сохроогүй цагт арай ч гарахгүй

antalya rent a car