antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2017 17 comments

“Оффшорын эсрэг” бүлгээс Х.Баттулгад шаардлага хүргүүллээ

нийтлэсэн Admin

УИХ дахь “Оффшорын эсрэг” бүлгээс өнөөдөр мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад шаардлага хүргүүллээ.

Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулга оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанитай гэсэн үндэслэл бүхий баримт нотолгоотой мэдээлэл байгааг тус бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тодотголоо. Тэрбээр “Х.Баттулга “Camex” компанийг 2006 оны наймдугаар сарын 17-нд үүсгэн байгуулж, 2014 оны арванхоёрдугаар сарын 22-нд оффшор бүсэд бүртгүүлсэн. Улмаар “Camеx Pte” компанийг байгуулж, Сингапурын оффшор бүсэд байршуулсан. Өөрийн үүсгэн байгуулсан компани болон хамаарал бүхий этгээд болох Я.Батсүх, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарын бичгийг дарга М.Бөхбат, хятад түншийнхээ “Best”, “State”, “Kores”, “TNE” зэрэг компаниар дамжуулан оффшор бүсэд үйл ажиллагаа явуулж, Монголын баялгийг гадныхны мэдэлд шилжүүллээ гэсэн мэдээлэл байна. Олон улсын судалгааны байгууллага Х.Баттулгыг 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж мэдээлсэн. Дэлхийд 7.5 тэрбум хүн оршин суудгаас 2375 нь ам.долларын тэрбумтан. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулга. Гэсэн атлаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 13 сая 265 мянган ам.доллар бүхий хөрөнгийг тусгасан. Ингэж өөрийнхөө эд хөрөнгийг нуун дарагдуулж, хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн. Иймд энэ сарын 23-ны 12.00 цагт Төрийн ордонд ирж, оффшор бүс дэх хөрөнгөө баримт нотолгоотой няцаах шаардлагыг тавьж байна” гэлээ.

Мөн Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үедээ “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн их хэмжээний мөнгийг хууль бусаар аж ахуйн нэгжүүдэд олгосон нь Монголбанкинд хийсэн шалгалтын үеэр ил болсон гэдгийг онцоллоо. Монгол Улсын Төрийн тэргүүн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, улсаа гадаадад төлөөлөх эрх бүхий этгээд, ард  түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд шүүхийн шударга байдал, төр нийгмийн хариуцлага түүнээс шалтгаалдаг. Ийм хариуцлагатай албан тушаалд нэр дэвшиж буй хүн хууль бус үйл ажиллагаа явуулдаг, хууль зөрчдөг байж болохгүй гэдэг үүднээс тайлбар хийх шаардлагыг түүнд хүргүүлжээ.

УИХ дахь “Оффшорын эсрэг” бүлгийг дөрөвдүгээр сарын 11-нд байгуулсан бөгөөд  мөн оффшорын эсрэг хуулийг баталж, төрийн албанд сонгогддог болон томилогддог хүн өөрөө болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр оффошор данстай, компанитай байхыг хориглосон. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшүүлсэн хүн ямар нэгэн байдлаар оффшортой нэр холбогдсон байж болохгүй гэсэн шаардлагыг “Оффшорын эсрэг” бүлэг тавьсан аж. Тэдний энэхүү шаардлагыг хангасан таван хүн Монгол Ардын Намаас нэр дэвшиж, улмаар Миегомбын Энхболд олонхийн саналыг авч, Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгааг тус бүлгийн ахлагч тэмдэглэн хэллээ.

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихгүй байгааг тус намын гишүүн Л.Наранбаатар энэ үеэр дуулгалаа. Тэрбээр “Х.Баттулга АН-ын үнэт зүйлтэй нийцэхээр мөрийн хөтөлбөрийг боловсруулаагүй. Энэ хүн намынхаа Засгийн газрыг унагаж байсан. Мөн намынхаа лидер залуучуудыг гүтгэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Х.Тэмүүжинг “сайн ах” М.Батчимэгийг тагнуулч, Л.Гантөмөрийг мүүнчин болгосон. Өөрөөсөө бусад бүх хүнийг хятад гэдэг. Ийм хүн монголчуудын эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн байж чадна гэдэгт эргэлзэж байна. Төмөрзамыг цэргүүдээр бариулна гэдэг  цэргийн эдийн засгийг дэмжигч, хувийн хэвшлийн хөрөнгийг төрд хураан авна гэдэг коммунист, 200 хүнийг толгойг тасдаж, тойрон бүжинэ гэдэг фашист. Ийм хүнийг АН-ын залуус дэмжихгүй” хэмээн мэдэгдлээ.

Э.Цэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (June 16, 2017 7:08:58 pm )

    эхийн эцээж тугалын тураахгүй бүх офшортнууд мөнгө авчираа??? Энхболдын намынхан хамаг мөнгө хамж шимж офшордсон шүү Аюура

  • zochin (June 16, 2017 10:28:04 pm )

    Аюур чамайг шударга сайн залуу гэж иргэд дүгнэдэг намынхаа золиос болж нэр төрөө унагалгүйгээр бүх оффшорчидод шаардлага хүргүүлнэ гэж итгэж байна танай манай гэж нууж хаалгүй Баяр баярцогт батболд сү цогтбаатар гээд л нэр бүхий хүмүүсийг иргэдийнхээ нэрийн өмнөөс дахин зарлаж шаардана гэж итгэж байна

  • Anonymous (June 17, 2017 12:11:10 am )

    Баттулгын бгаа газар баастай, женкогийн явуулга нь жихүүдэстэй бдаг гэж үнэн үг юмдаа. Хагаралдуулан муудалцуулах бутаргах үйлдээ сайн, эбэ гээсээ дутахгүй мафийн толгойлогч ха ха ха

  • Anonymous (June 17, 2017 12:13:20 am )

    Эргүү женког өмөөрөгсөд ойлгомжтой хүмүүс. Энхболдыг монголын дээгүүр зиндааны мэдлэг боловсрол өргөн урлаг спортын алдартнууд, ахмадууд сэхээтнүүд дэмжиж бгаа. Ганбаатарыг жирийн ард иргэд залуучууд дэмжиж бн. Женког … үүд дэмжээд сүйд.

  • Anonymous (June 17, 2017 12:15:39 am )

    ЗА ЯАЖ Ч БОДСОН ЭНХБОЛД ГАРАХ БАЙЛГҮЙ ДЭ. БОЛОВСРОЛ МЭДЛЭГ, ГЭР БҮЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ҮР ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ЭХНЭРИЙН БОЛОВСРОЛ НАМБА ТӨРХ, АЖЛЫН ТУРШЛАГА, ХИЙСЭН БҮТЭЭСЭН ГЭЭД. ДУУ ХООЛОЙНЫ ӨНГӨ ЕРӨНХИЙ НАМБАЛАГ УЛСЫН ТЭРГҮҮН БАЙХААР ТӨРХ ГЭЭД БҮХИЙ Л ТАЛААРАА ИЛҮҮ ИЛҮҮ. ДАРАА НЬ ГАНБААТАР ДАЖГҮЙ ШҮҮ

  • Бабу сарам (June 17, 2017 12:17:49 am )

    Баттулгын хүү хар тамхи татаад хэрэгт дандаа холбогддог гсн. Эцэг нь танхйрч эхнэрүүдээ зодож дарамталж бхад хүүд гень удам явалгүй яахав. Ер нь эр хүнийг ЭХНЭРЭЭР нь ҮР ХҮҮХДИЙН хүмүүжлээр шинж гэж баыгаашдээ.

  • Хмм (June 17, 2017 12:20:05 am )

    Надад энэ 3 хүнд санал өгчих сэтгэлд нийцсэн хүн алгаа. Гадны хэвлэлүүд дээр доромжлох маягийн юм гараад бнлээ. Монголын ерөнхийлөгчид боловсролтой хүн олдоогүй наймаа худалдаандаа сайн хүн нэр дэвшээд алт нүүрсээ саын борлуулах бх гэж ирээд л

  • zochin (June 17, 2017 2:15:24 am )

    Ямарч байсан МОНГОЛ хүнээ дэмжинэ эрлийзүүдэд орон зай байхгүй Өвөрмонголчууд хүртэл дэмжиж байна хятадуудыг үзэн ядаж байна голдуу эрлийзүүд шулганалдаад байх шив

  • Пурэв бна (June 17, 2017 12:39:42 pm )

    аюурсайхаан дансаа бичихээ мартжээдээ

  • Anonymous (June 17, 2017 1:19:57 pm )

    Yag nariin yarival offshorchdiin ihenh ni MAN ni humuus bsan bizdee ted nariigaa tolgoig ni ileed unguruusun huuli gargachaad odoo yu geed bgaa yum bol adilhan uursdiinhuu offshorchdiig shiitgeech

  • zochin (June 17, 2017 3:57:01 pm )

    МАНын олон хүн байгаа чимээгүй нөхдүүд олон нохой зантах дэмий үнэхээр л шударга зарчим гэж байгаа бол НАМ харгалзахгүй бүгдийг илчил СБаяраас айгаад л байна даа АЛИЙ ШҮҮ гэсэн байхооо ард түмэнтэй хамт гэж буй юм бол ялгаварлан гадуурхалгүй бүгдэд нь шаардлага өг СҮ БАТБОЛДЫН АХЫН учрыг ч бас тайлагна мөр зэрэгцэгч ЦОГТБААТАР гээд л байна даааааа байна

  • zochin (June 17, 2017 4:00:43 pm )

    СҮРЖИН НЭРТЭЙ ДАРЖИН ЯДУУХАН ПИАР иргэд ой санамж өндөр шүү дээ ЧИ өөрөө ШӨХТГ байхдаа шатахууны компаниудад дайн зарлаж жүжиглээд л ийм хүн шүү дээ танай намын бизнесмэнүүд олон байсан даа

  • ззочин (June 17, 2017 5:40:10 pm )

    Аюурсайхныг би их шудрга залуу юмуу гэж энэ намаас овоо залуу гарч ирлээ гээд баярлаж байсан дэмий боллоо иим бохир хүмүүс дотор дандаа хуурамцууд байдаг юм байна чи өөриинхөө намын овшоорчонгуудыг нэг нэрлээдэх чадахгүй байж битгий нэр төрөө бод нууц бичлэг гэдэг ааймаар юм гарц ирээд байгаа шүү дээ хүмүүс минь

  • Anonymous (June 17, 2017 7:15:31 pm )

    Монголын цагдаа Баттулгын монголоос хулгай хийж авч явсан монгийг монголдоо авчрах л хэрэгтйй

  • Боорчи (June 17, 2017 8:51:44 pm )

    Аюураа чи эхлээд МАН-ы оффшорчдынхоо мөнгийг авчирчхаад ингэж хэлэлдээ. Ингэж авчирдаг юмаа гэж үзүүлэлдээ .Өөрийн толгой дээрхи дэрсийг харахгүй байж хүний толгой дээрхи хялгасыг хардаг их нарийн хурц хараатай хүн юм. эхлээд өөрсдийнхөө харалдаа. Хэрэв Батаад офшорт нь мөнгө байвад өөрөө ав гэсэн шүү дээ чи очоод тэр мөнгийг авчих л даа

  • Зочин (June 17, 2017 8:58:39 pm )

    Хийрхсэн хүн ч сүүлчээ мэддэггүй юм даа Хамаагүй чалчиж байж халуун нурам руу оровдоо хөрхийс

  • Zochin (June 18, 2017 11:47:16 am )

    Jenco Battulga . Songuulidaa zoriulj companydaas nuutsaar mungu tataj bn shuu. Anhaarai . Erdenet uildver zeregees olon zuugaar nuutsaar tataj bn shuu . Mungu taraah gj bna

antalya rent a car