antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2017 Comments are off

Маргааш цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр тохионо

нийтлэсэн Admin

Маргааш буюу энэ сарын 17-нд цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр тохионо. Энэ өдрийг НҮБ-аас “Бидний газар, Бидний гэр, Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулахаар зарласан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, “Ногоон хэрэм” төсөл хамтран зургадугаар сарын 15-нд цөлжилтийн эсрэг Монгол, Солонгос эрдэмтдийн хурлыг зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээнд НҮБ-ын суурин төлөөлөгч тэргүүтэй олон улсын зочид оролцох юм.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Газрын доройтлыг бууруулъя” уриан дор явуулж буй гар зураг, видео бичлэгийн уралдааны шилдгүүдийг шалгаруулж, цөлжилтийн эсрэг мод тарина. Цөлжилтөд нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байгаа. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна. Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Ялангуяа, хуурайшилт өндөртэй Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн төвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлуудын нэг болоод буй. Монголын орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх тоо мэдээлэл ч бий. Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн илэрхийлэх болсон.

Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car