antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2017 6 comments

“Бидон” Ганбаа хаана явна вэ !!!

нийтлэсэн Admin

   Улстөрийн хаалгаар 2012 онд гэнэт орж ирсэн түүнийг нутаг нэгт Х.Баттулгын салхинд туугдаад орж ирлээ хэмээн хүмүүс ярьдаг байсан шигээ тэр өдгөө бас ирсэн шигээ гэнэт сураг тасрав. Парламентад орж ирэхэд нь “женко”-гийн нөлөөлөл байсан эсэхийг мэдэх юм алга. Хэн нэгний нөлөө гэхээсээ илүүтэй 1999 оноос хойш “Техник Импорт” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2012 он хүртэл тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан болоод нэр дэвшүүлсэн нам нь илүү нөлөөлсөн болов уу гэж бодогддог байв.

       Яагаад гэвэл манай улстөр бол бэлгүй нэгнийг босгоороо давуулдаггүй ертөнц шүү дээ. Нуух юун. Армиас ажлынхаа гарааг эхэлж асан Д.Ганбат армийнханд баярын мэнд хүргэсэн цэрэг хувцастай зураг тавьж шуугиан дэгдээж байсан даав. Учир нь тэр зураг армид алба хааж ахуй залуу цагийнх биш. Бүр 50 насны босгоор алхасан Төрийн түшээ хүн шинэ цэргийн дүрэмт хувцас өмсөөд зураг даруулчихсан нь хүмүүсийн инээдийг барахгүй юу. Тухайн цагтаа УИХ дахь Хууль зүйн байнгын хороог тэргүүлэн ажиллахын зэрэгцээ хуралдааны үеэр өөрийнхөөрөө дайрч байгаа нь харагддаг эь мулгуйд нэгэн шиг харагдуулдаг байлаа. Энэ нь түүний мэдлэг боловсролын цар хүрээг харуулдаг гэж нэг хэсэг нь харж байхад нөгөө хэсэг нь муйхраар зүтгэдэг ч гэдэг. Аль аль нь л хүний араншинд нэвт гэрэлтэж байдаг учраас яалтай ч билээ.

       Өнгөрөгч сонгуулиар АН-аас бурхан нэрээ дэвшүүлсэн ч сөхөрч унахаар тийм нийгмийн давалгаа үүссэн байв. Д.Ганбат бүү хэл Х.Баттулгыг нь баянхонгорчууд хөөгөөд явуулсан. Д.Ганбат бол аргагүй, ёстой л усанд хаясан чулуу шиг алга болсон. “Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн хоёр сумыг загвар болгон хөгжүүлсэн, өдий төдий хөрөнгөтэй Х.Баттулгыг сонгоогүй түмэн усны сав тараасан Д.Ганбатыг юу гэж сонгохов дээ. Тухайн үед цахим ертөнц тэр чигээрээ усны савны бөөрөн дээр зургийг нь наагаад түгээсэн. Магадгүй энэ нь шинэ тутам улстөрчид хэрэг болсон тал байгаа. Эс бөгөөс зарим газарт гай ч болж таарна. Уг нь гишүүн маань “Хавдрын эсрэг” гээд сав тарааж байхаар тархалт ихтэй энэ өвчний эсрэг сайн хууль санаачлах хэрэгтэй байлаа гэж байсан. Үүнээс болоод “Бидон” хоч зүүгээд авсан. Одоо тэр хаана явна вэ.

С.Баяр

Шуурхай.мн 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (June 16, 2017 11:17:27 am )

    Худлаа хоосон орлигчдын хажууд Ганбатын минь өгсөн битон одоо ч аминд орж байна. Аргагүй л холыг харж….Баярлалаа Ганбат аа.

  • irgen (June 16, 2017 6:47:03 pm )

    odoo tiim sab 100 garan myang sh dee ih l yum ogson ba. hortoi huvantsar sav hereglsenees deer blgvi dee.

  • БОЛД (June 16, 2017 11:58:28 pm )

    ҮНЭН ШҮҮ МАН-Ы ТАРААСАН ХУВАНЦАР ШАР САВНААС ХЭДЭН МЯНГА ИЛҮҮ ХҮНД ХЭРЭГТЭЙ

  • улс төрч (June 17, 2017 11:41:48 am )

    Хөдөөгийн ард түмэнд хувин сав Энхболд оос илүү хэрэгтэй шүү дэ

  • зочин (June 18, 2017 8:39:30 am )

    Согтуу гар шүү дээ

  • Anonymous (June 18, 2017 10:34:21 am )

    Бидоноор амьдралаа хэмждэг баянхонгорын малууд амаараа шороо умхчихээд бидоноо тэвэрсэн чигтээ хэвтэж байхдаа таарсан эргуунууд

antalya rent a car