antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2017 1 comment

Хэрэг хуучирдаггүй,А.Гансүхийн хэрэг юу болов

нийтлэсэн Admin

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2015 оны сүүлчийн  өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг эрүүгийн хэргийн сэжигтнээр татсан тухай мэдээлэл дуулиан дэгдээж байв. Энэ явдал он дамжин үргэлжилж, өнгөрөгч 2016 оны наймдугаар сард Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх нарт  хилийн хориг тавьсан нь үнэн. А.Гансүх одоогоор эх орондоо байгаа” гэсэн мэдээллийг өгч байсан юм. Түүнчлэн тэднийг  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгийг ч хэвлэлийнхэнд дуулгасан.

Энэхүү хэргийг эргэн тодруулбал, А.Гансүх нарыг  Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, тус ажлын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл болон УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг шалгаж байсныг иргэд санаж байгаа байх. Тухайн үед  тус ажлын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлыг саатуулаад байсан бол “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат нарын гадаадад зугатан гарсан  гурван хүнийг Интерполоор эрэн сурвалжилсан хэвээр байгаа юм.

Энэ хэргийн удирдатгал анх 2015 оны арваннэгдүгээр сард Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг эрх мэдэл албан тушаалаа урвуулан мөнгө угаасан, эд хөрөнгө залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн сэжигтнээр татсанаар эхэлсэн гэж болно.

Хэдийгээр А.Гансүх  Б.Батзаяагийн гэх мөнгө угаасан, их хэмжээний хөрөнгө залилан мэхэлж авсан хэрэгт холбоогүй хэмээн мэдэгдэж байсан ч эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж буй нь үнэн гэдгийг прокурор, АТГ-ын эх сурвалжууд ийнхүү баталж байсан билээ. Энэ бол жил хүрэхгүй хугацааны өмнөх явдал.  Хаа очиж энэ хэрэг улстөржилттэй огт холбоогүй. Учир нь АН-ыг эрх барьж байх үед үүссэн хэрэг гэдгийг тодотгох нь зүй байх.

Асуудлын гол нь А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа “Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.  Ингэхдээ “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл”-ийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны тавдугаар сард Солонгосын “Самсунг С&Т” компанитай байгуулж уг ажилд тус компанийг тендергүй шалгаруулсан аж. Ийм том хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг тендер зарлалгүйгээр шалгаруулсан нь анхаарал татахаас аргагүй.  Тэгэхээр энэхүү төслийг гардан хариуцаж байсан хүн нь А.Гансүх  болж байгаа юм.

Харин А.Гансүх өөөрийгөө энэ бүхэнд хамааралгүй хэмээн үздэг. Өнгөрөгч оны наймдугаар сараас хойш  багагүй хугацаа өнгөрсөн. Тухайн үед сэжигтнээр татагдаж байсан зарим нэгний хувьд нөхцөл байдал өөрчлөгдөж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчихээд явж байгаа.

Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэж үг бий. Ажлын захиалагч, гүйцэтгэгч нь хамсаатан болж холбогдсон энэ хэрэг хэзээ нэгэн цагт  эргэн сөхөгдөх нь тодорхой байх. Сэжигтнээр татагдсан хүмүүсийн хувьд ч буруутай бол хариуцлагаа хүлээж, буруугүй бол нэр мөрөө цэвэрлэх учиртай. Нөгөө талаасаа ингэх нь иргэдийн хүсэмжлээд байгаа шударга ёсны шаардлагад нийцнэ. Сүр дуулиан болгож сэжигтнээр татсанаа зарлаж мэдээлсэн хэрнээ хэргийг  хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй чимээ сураггүй болчихоор  иргэдийн илтгэл алдрах шалтгаан болоод байгаа юм.

Х.Алтанхуягийн үеийн алдаатай бодлогын нэг нь Гашуунсухайт чиглэлд MCS-ийн барьж байсан төмөр замыг төрийн мэдэлд авсан явдал. Ингэснээр тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт үлгэр болж үлдэх шалтгааны  болсон бөгөөд хэрэв төмөр зам ашиглалтад орсон бол өдийд Монгол Улсын эдийн засаг ингэтлээ доройтож, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах ганцхан гарцтай үлдэхээргүй байлаа. Ийнхүү Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын ажил арав гаруй жил гацаж байгаа нь нэгэн цагт Зам тээврийн салбарыг тэргүүлж байсан А.Гансүхтэй олон сэжмээр холбогдоно.

Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг шиг инженер Ц.Бат гэх залуу А.Гансүх йг шүүмжилсэн жиргээнээсээ болж шүүхээр шийтгүүлж хоригдох дээрээ тулж байсан удаа бий. Ингэснээрээ тэр өөр дээрээ санамсаргүйгээр гал дуудаж нийтлэлч Баабарт байдгаараа хэлүүлж байсан нэгэн. Баабар түүнийг “Одоо жапан таунаас луйвардаж авсан хэд хэдэн байртай. Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ, Твитрээр цуурсан Бат биш уг нь иймэрхүү хулгайч луйварчин нар шоронд очих ёстой юм л даа” хэмээн бухимдаж байв.  Харин Баабарын энэ үгэнд тэр ямар ч тайлбар хийгээгүй. “Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ” гэж хэлээд байхад ч дуугараагүй. Тэгэхээр тэр гүтгэлэг биш байсан юм болов уу даа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Кореа (June 15, 2017 6:41:20 pm )

    Баттулга 250 сая$ завшсан нь үнэн ш дэ. Солонгосын нэг нөхрийг бариал хориод бсан удахгүй нутаг буцаацан гэж дуулдсан. Монголын төр монголын хуулийн байгууллагад их мөнгө өгсөн хүнд л үйлчилнэ

antalya rent a car