antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2017 48 comments

АН-ын хөгшин төгцөгүүд

нийтлэсэн Admin

  

       Нэгэнтээ судлаач Д.Ганухяг “АН-д үе солигдолт болж байна. Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Н.Бат-Үүл, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нар болон түүний үеийнхэн аль хэдийн музейн үзмэрт очих цаг нэгэнт болжээ.Гэхдээ нэг том зовлон байгаа нь АН-ын лидерүүд биологийн нас нь залуу боловч улстөрийн нас нь харьцангуй хөгшин юм. Ухаандаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрыг хэн ч харсан залуу гэж харах боловч үнэндээ бол тэр хоёр шиг “хөгшин төгцөг” монголын улс төрд байхгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн шилжилтийн эмх замбараагүй үед юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй, нусгай юмнуудыг төрд гаргаж ирсний балаг нь энэ.

       Энэ хэдийг юм үзүүлж, ажил хийлгэж сургах гэж Монгол Улс тэр аяараа туршилтын лаборатори болсон юм. Одоо ч гэсэн эдний сурч мэдээд гийгүүлчихсэн юм гэж бараг үгүй” гэсэн нь бий. Энэ бол үнэнийн хувьтай зүйл. С.Баярцогт, Ч.Сайханбилэг бид олон насны зөрүү байхгүй. Гэтэл улстөрөөрөө бол эд нар аль хэдийнээ 25 жил болчихсон. Тэдний нас залуу байдаг ч үйл ажиллагаа нь хөгширчихсөн, өнөөх л олигархийн бүлэглэлдээ баттай данстай болчихсон. Хаашаа ч ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй болчихсон байгаад хамаг учир бий. Эрүүл залуу, шинээр сэтгэх ямар ч боломжгүй болсон гэдгийг ч шударга хэлчихсэн нь дээр. Хэдийгээр тэд биологийн насаар залуу, тавин нас ч хүрээгүй хэрнээ улстөрд хорин тав, зургаан жил болчихсон хийгээд энэ өнгөрөгч хугацаандаа нийгэмд ямар ч өөрчлөлт хийхээр бодит ажил хийсэнгүй.

        Тэгэхээр өнөөдөр бүр ч хийхгүй гэсэн үг. Ч.Сайханбилэг ерээд оны эхэнд улстөрд аль хэдийнээ хөл тавьчихсан байв. Тухайлбал, өдгөөгийн Засгийн газрын тэргүүн маань1991 оноос Монголын Залуучуудын Холбооноос улстөрийн ажлын гараагаа эхэлж, 1996 онд хорин хэдтэй УИХ-ын гишүүн, Гэгээрлийн сайд болсон гээд бод.Улстөр нь төлөвшчихсөн улс оронд юу л гэж хорин хэдтэй хүүхдэд Төрийн том алба өгөх билээ. Улстөрд өндөр алба хашихын тулд боловсрохоос гадна ажил амьдрал туулсан туршлага гэж нэг чухал зүйл байдгийг дэлхий нийт гол мөрдлөгөө болгодог юм билээ. Тэдний хувьд бол энэ цаг хугацааг тойроод гарчихсан гэж хэлж болно. Яагаад гэхээр тэд ид ажил амьдралд хөл тавих хорин хэдэн насандаа шууд Төрийн өндөр дээд сэнтийд заларч, эгэл амьдралаас тасарч сэтгээд сурчээ. Жинхэнэ цагаан гартнууд бол миний дээр дурдсан хүмүүс.

        Миний бодлоор бол хүн хорин нас гартлаа сурч боловсрох, цаашид ч сурч болох. Үүнээс хойш хувийн болон хувьсгалын салбарт бага, дунд шатны алба хашиж, өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Энэ салбарууд болон амьдралд өнгөрүүлсэн арав гаруй жилийн туршлага Төрд их, бага алба хашихад нь маш том туршлага болж өгнө. Эндээсээ ёстой нөгөө удирдагч болох уу гүйцэтгэгч болох уу гэдэг нь тодордог болохоос биш хар нялхаараа өндөр дээд албан тушаалд очсон хүмүүс улс эх орон, ард түмний тухайд төгс ойлголт гэж үгүй болчихдог гэдгийг харж байна. С.Баярцогтын хувьд ч 1990 онд хорь гаруйхан настай хүүхэд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн болж байсан. Үүнээс хойш улстөрийн өндөр дээд албан тушаалаас буусангүй. Өнөөдөр энэ мэт нөхдүүд захын гэр хорооллын амьдрал мэдэхгүй.

        Малчны хотонд чухам ямар ажил өрнөдгийг мэдэхгүй. Өөрсдийнхөө цагаан гартны тансаг амьдралаар Монгол Улсын нийгмийг төсөөлж явна. Эдгээр нөхдийн тойрон хүрээлэгчид ч бүгд ижилхэн, цагаан гартнууд. Ийм байхад улс орны амьдрал утгаараа дээшилнэ гэдэгт эргэлздэг юм. Тиймдээ ч ил далд дансан дахьсая саяар ам.доллараа мартчихдаг байх. Би заавал ядуусыг өндөр дээд албан тушаалтан бол гээгүй. Хамгийн гол нь хүн ид сурч боловсрох насандаа ширээ сандалд тухалж, улмаар Төрийн өндөр дээд албан тушаалд очихоор нийгмийн амьдралд ахиц гардаггүйг сүүлийн жилүүдийн бодит туршлагаас харж байна. Үнэндээ судлаачийн хэлснээр“тэр хоёр шиг “хөгшин төгцөг” монголын улс төрд байхгүй” учраас “шинэчлэл”, “шийдэл” тэднээс хүсэх ч юм биш гэдэгтэй санал нэг байна. Мөн судлаачийн хэлснээр “Одоо ч гэсэн эдний сурч мэдээд гийгүүлчихсэн юм гэж бараг үгүй” учраас өнөөдрийн Төрийн өндөр дээдсээс найдах зүйл юу ч алга гэдэгтэй ч санал нэгдэнэ.

С.Баяр

Шуурхай.мн 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • Кореа (June 15, 2017 2:28:30 pm )

    АН ын чадваргүй шуналтай дарга нарын гишүүдийн хар гайгаар, хүзүүгүй ерөнхийлөгчийн 8 жилийн ажлын үр дүнгийн хар гайгаар монгол улс босоход маш хүнд бн. Одоо энхболд л гарах хэрэгтэй, тэгж бж олон улсад зөвшөөрөгдсөн орон эргээд болно. АН маш хар энергитэй төрд бх хугацаандаа монголыг нэгмөсөн алж хачдаг харалган нам

  • зочин (June 15, 2017 2:34:55 pm )

    Монголын ард түмэн ухаантай, өнгөрсөн 4 жил АН, Х.Баттулга яаж эх орныг минь баллаж хаясаныг мартаагүй байна, одоо ярьж байгаа зүйл нь ч гэсэн хүчирхийлэл / Оюутолгой, Таван толгойг авах,,,, мөн 200 хүний толгойг авах / аллага, дээрэмд уриалсан шинжтэй, болгоомжлох ёстой зүйлс ярьж байна шүү,
    Иймэрхүү боловсрол багатай хүмүүс ерөнхийлөгч болсон Африкийн орнууд бүгд дампуурсан байдаг юм билээ

  • монгол (June 15, 2017 2:46:18 pm )

    Яаж ч бодсон М.Энхболдыг сонгохоос өөр гарцгүй болсон ан-аас гарсан хүн ажил хийлгэхгүй хар пиар хийгээд, Ганбаатар арай жулдана. одоо хэл амаа ололцож улс монголыг минь тайван байлгах цаг нь болжээ.

  • Мөнхжаргал (June 15, 2017 3:14:45 pm )

    Иргэн хүний хувьд шударга ёс хамгаас чухал. Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй МАН, АН-ын төлөөлөл үнэндээ авилга, шударга ёсыг уландаа гишгэх үйл ажиллагаанд маш том үүрэг гүйцэтгэсэн хзмүүс шиг харагдаад байх юм.

  • зочин (June 15, 2017 3:17:34 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • зочин (June 15, 2017 3:18:03 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • зочин (June 15, 2017 3:18:19 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Бид (June 15, 2017 3:18:35 pm )

    АН ын энэ хэд уг нь яг ид залуу улс терчдын насан дээр байгаа улс. Гэхдээ эд уг хумуус нь засрашгуй дээрэмчин луйварчид болсон болохоор яалт ч угуй далд оруулах хэрэгтэй барамууд

  • зочин (June 15, 2017 3:18:55 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (June 15, 2017 3:19:14 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • зочин (June 15, 2017 3:19:46 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • зочин (June 15, 2017 3:20:04 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • зочин (June 15, 2017 3:20:28 pm )

    МАН, АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • зочин (June 15, 2017 3:20:52 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (June 15, 2017 3:21:13 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • зочин (June 15, 2017 3:21:31 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • зочин (June 15, 2017 3:21:58 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • зочин (June 15, 2017 3:22:16 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • зочин (June 15, 2017 3:22:38 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • зочин (June 15, 2017 3:23:21 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • зочин (June 15, 2017 3:23:45 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • зочин (June 15, 2017 3:24:02 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • зочин (June 15, 2017 3:24:18 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • зочин (June 15, 2017 3:24:49 pm )

    Капиталистууд бол ажилчин ангийн хөдөлмөрийг мөлжигчид юм. Капиталистуудын ашиг нь ажилчин ангийн жинхэнэ ажлын хөлснөөс шударга бус байдлаар суутгаж авсан нэмүү өртөг юм. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • зочин (June 15, 2017 3:25:05 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • зочин (June 15, 2017 3:25:37 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • зочин (June 15, 2017 3:26:22 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • зочин (June 15, 2017 3:26:42 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • зочин (June 15, 2017 3:26:57 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • зочин (June 15, 2017 3:27:23 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • зочин (June 15, 2017 3:28:01 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • зочин (June 15, 2017 3:28:20 pm )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • зочин (June 15, 2017 3:28:51 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах нийгмийн бодит баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) өөрийн улаан гараар, хөлс хүчээр шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг хулгайлсан хулгайчид юм.

  • зочин (June 15, 2017 3:29:19 pm )

    Монгол төгрөгийн ханш яагаад навс унаж байна вэ гэхээр Нэгдүгээрт, монголчууд ямарч материаллаг баялаг үйлдвэрлэхгүй байна. Жишээлбэл, нийслэл Улаанбаатарт материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 1.5 сая хүн байна. Тэд зөвхөн материаллаг бус үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Мөн хөдөө орон нутагт, аймгийн төв, сумын төвүүдэд материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй 0.5 сая хүн байна. Тэд мөн л үгэн (чалчих) баялаг үйлдвэрлэдэг. Харин үлдсэн нь буюу 1,0 сая орчим малчид, тариаланчид, ажилчид (уурхайчид, эрчим хүчний ажилчид, барилгачид, тээвэрчид гэх мэт) үгэн бус жинхэнэ материаллаг баялаг үйлдвэрлэдэг. Ийм материаллаг баялаг үйлдвэрлэдэггүй орны төгрөгийг (валютыг) хэн тоох юм вэ? Тэгээд л ханш нь навс уначихаад байгаа юм. Хоёрдугаарт, стратегийн нэн чухал бүтээгдэхүүн болох алтны олборлолт, цэвэршүүлэлтээ Монгол төр гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидад бүрэн хэмжээгээр алдчихсан. Ийм л байна даа. Манай улс төрчид өөрийн өчүүрэн амин хувийн эд хөрөнгө, мөнгө, эрх мэдэл, албан тушаалынхаа хэмжээлшгүй шуналд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурч улс орноо удирдах чадваргүй болсон .

  • зочин (June 15, 2017 3:29:52 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • зочин (June 15, 2017 3:30:19 pm )

    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

  • зочин (June 15, 2017 3:30:51 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • зочин (June 15, 2017 3:31:11 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • зочин (June 15, 2017 3:31:43 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • зочин (June 15, 2017 3:32:10 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • зочин (June 15, 2017 3:32:49 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • зочин (June 15, 2017 3:33:26 pm )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд Монголын 3 сая ард түмний 70 жил улаан гар, хөлс хүчээрээ бүтээсэн өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид, оффшортонгууд дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, оффшортонгууд, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе.

  • зочин (June 15, 2017 3:33:52 pm )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчид, дээрэмчдэд өгдөг дээрэмчдийн бүлэглэл юм, харин МАН бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.

  • зочин (June 15, 2017 3:34:11 pm )

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

  • Магсаржав УВС аймаг Давст сум (June 15, 2017 9:15:31 pm )

    Ухаантай ” Улс төрч” ард түмнээ хайрлаж баяждаг .Тэгэхэд монголын “УЛС ТӨРЧИД ” голоо цохиж баяжиж байна .Ардчилалаас төрсөн “Ард түмний луйварчдыг -З.Энхболд ,,ЦЭлбэгдорж , Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ариунсан , Баярцогт нарыг цөмийг нь “461”-р ангид ачиж аваачиж ард түмний “хөрөнгийг” эргүүлж өгтөл нь Н.Энхбаяр шиг шоронд хатаа,бүх насаар хатаа ,”БУРХАН”-багш шийтгэлээ хүртээх нь дамжиггүй урагшаа та минь

  • Оогий (June 15, 2017 11:34:51 pm )

    МАН-ын Энхболдыг сонгох нь хамгийн зөв төвч сонголт болно гэж үзэж байна. Баттулга энэ улсыг самрана талцуулна, ганбаатарын ард Энхбаяр өшөө авах төлөвлөгөө гаргаад мярааж байна.

  • Shudarga (June 16, 2017 1:52:41 am )

    AN odoo bolno savaagui nohoi sarand hutshutsna gecheer ta nar ner turuu ali hedeenii aldsan

  • ЗОЧИН (June 16, 2017 2:41:50 pm )

    ХАРИН Ч МАН НАМЫХ НЬ ИЛҮҮ ХӨГШИН ТӨГЦӨГҮҮД ЮМ БИШ ҮҮ?? НЯМДОРЖ, ЛҮНДЭЭЖАНЦАН, С. БАЯР, М. ЭНХБОЛД ГЭЭД ЖАГСААЛТ ГАРГАВАЛ БҮГД Л ОРЧИХ ШИНЖТЭЙ ДЭГЭЭ. ТЭР ЛҮНДЭЭЖАНЦАН БОЛ БҮР ИЛҮҮ, ИЛҮҮ, ТЭРНИЙ ХЭРЭГ, ШААРДЛАГА ҮНЭНДЭЭ АЛГА ДАА.

antalya rent a car