antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2017 Comments are off

168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

нийтлэсэн Admin

Н.МӨНХЖИН

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан тоо баримтаар, дэлхий даяар 168 сая хүүхэд ажил хийж, тэдний тал хувь нь буюу 85 сая нь амь насанд аюултай хөдөлмөр эрхэлж байна. Хүүхэд, багачуудыг ажил хөдөлмөрт дайчилдаг явдлыг нэн даруй халах ёстой хэмээн тус байгууллагын илтгэлд онцолжээ. Учир нь, хүүхдийн ажил хөдөлмөр эрхлэлт нь ихэвчлэн боолчлолтой холбогдож байдаг, мөн хүүхдийн сургуульдсурах, тоглож наадах эрх хаягддаг аж. Хүүхдүүдийг хамгийн ихээр ажиллуулдаг салбар нь хөдөө аж ахуй. Арванхүүхдийн зургаа нь буюу 98 сая хүүхэд хөдөө аж ахуйн салбарт нуруугаа авахуулсан морь мэт зүтгэж байгаа бол, үйлчилгээний салбарт 54 сая, үйлдвэрлэлийн талбарт 12 сая хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэ ондхүүхдийн хөдөлмөр нь дайн мөргөлдөөн, байгалийн гамшгийн улмаас улам хүнд бэрх, өрөвдмөөр байдалтайболжээ.

Цаг агаарын өөрчлөлт, байгалийн гэнэтийн гамшиг зэрэг нь хүүхдийн хөдөлмөрийг ашиглах явдлыг улам гааруулжбайна хэмээн илтгэлд дурдсан юм. Никарагуа дахь нөхцөл байдлыг судалж үзэхэд, байгаль, хүрээлэн буй орчнынөхцөл байдал муудахын хэрээр хүүхдийн хөдөлмөрийн шинэ хэлбэр үүсч байгаа аж. Үүний нэг жишээ нь илзадгай хогийн цэг ихээр үүсч буй явдал. Хогийн цэг нэмэгдэхийн хэрээр тэнд ажиллах, тэндээс орлого олох гэсэнхүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Ливанд ирсэн сири дүрвэгчдийн хүү Али гэр бүлдээ туслахын тулд хогдээрээс олсон эд зүйлсийг зарж суудаг тухай Дэлхийн зөн байгууллага жишээ татан мэдээлж байна. Иордан, Ливидахь дүрвэгсэд ажил, хөдөлмөр эрхлэх эрхгүй байдаг. Хууль бусаар аахар шаахар ажил хийдэг ч маш багацалинтай. Тиймээс хүүхдүүд нь сургуульд суухын оронд ажил хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй болдог байна.

Хүүхдийн эрхийг хамгаалагч Plan International байгууллагаас гаргасан тооцоогоор, 10 сая хүүхэд, тэдний 67 хувь ньохид, боолчлолын нөхцөлд гэрийн үйлчилгээний ажил хийж байна. Энэ орон сууц, гэрт байдаг “нууц” ажил тулхянах боломжгүй үйл ажиллагаа юм. Латин Америк, Африкийн олон оронд хүүхдүүд гэрийн үйлчилгээндажиллахыг нийгэм нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр улс оронд хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлаж, сурахбололцоогоор хангахыг шаарддаг ч олигтой ахиц гардаггүй аж. НҮБ-ын гишүүн орнууд Тогтвортой хөгжлийнзорилгын хүрээнд 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг устгах үүрэг, амлалт авсан ч биелэх төлөв харагдахгүйбайгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car