antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2017 Comments are off

Улс төрийн гаргалгааны золиос

нийтлэсэн Admin

    Жагсаалаа авсан цэргүүд ар араасаа хөврөлдөн, агаарт хөөцөлдөн тоглоцгоож байгаа юм шиг тэнгэрээр дүүрэн цаас хийсэлднэ. Салхитай зэврүүхэн зуны үдэш байсан болохоор нимгэхэн хувцасласан хүмүүс даарсандаа юуг ч анзаарах ч сөхөөгүй зөрөлдцгөөсөөр. Шувуу адил дур зоргоороо тэнүүчилж байсан өнөөх цааснууд салхины намдуухан илбээнд газардан, зорьж буй замын үзүүрт намайг их л удаан хүлээсэн шинэхэн амраг минь юм шиг… нэг л дотно мэдрэмж төрүүлнэ. Уулс шигээ тайван алхаж явсан охин би, чихэр харсан шоргоолж мэт газар ариглалгүй алхасаар тулж ирвэл баахан сонингууд хог дунд хог болоод хэвтэж байлаа. Сэтгэл зурагдаж голоор хүйт даагаад л явчихлаа. Яагаад монголчууд нэгнийхээ бичсэн юмыг уншихгүй хог новш мэт дорд үздэг юм бол гэж дотроо уйлагнасаар сонингуудыг ажиглаллаа. Сайн харваас сонгуулийн суртчилгааны хуудас, сонингуудаар дүүрэн өөрсдийгөө магтаж алиалсан баатрууд. Тоос шороотой  хутгалдаж, урагдсан ч, үсэгнүүд нь гаргагдаж байсан болохоор хэдэн өгүүлбэр уншиж зогссоноо юуг нь нуухав. Нэр хүндтэй эрхэмүүд яагаад, ард түмэндээ хог новш мэт ингэж дорд үзэгдэн адлагдах болов? Адлагдаж байгаагаа мэдэж байгаа болов уу?хөөрхийс хэмээн дөнгөж 19 настай атлаа улс төрчдийн үнэн төрхийг ялгаж салгах гэж хөндүүрлэн нүдэндээ ирээдүйгээ зураглаж алхлаа.

          Гудамж тойроод л нэр дэвшигчдийн уриа лоозонтой самбарууд, замын наана, цаана, ер нь тэгээд хаа сайгүй. Самбар дээрх том үсгээр бичсэн үгс л харин хараа булаав. Яг л дайны үед амьдарч буй мэт санагдуулам үгс хэрэглэсэн бөглүү хотын бөглүү сэтгэлгээт ерөнхийлөгч болохыг тэгэтлээ их хүссэн, ард түмний тархийг угаагчдын өмнөөс ичиж зольтой газар ухаад доор нь ороод нуугдчихсангүй.Хүн бүр л хэн нэгэнд амлалт өгч, амныхаа хэмжээгээр чалчидаг… Биелүүлж чадах зүйл үү? биелүүлж болохгүй зүйлүү? Биелүүлж чадах хүн үү? Чадахгүй хүн үү? гэдгийг ард түмэн ялгаж салгаж чаддаг юм шүү дээ. Ядуурлыг бууруулна, оюутолгойг зөв зохистой ашиглана, ажилгүйдлийг бууруулна, малчидаа дэмжинэ гээд л мөрийн хөтөлбөртөө бүгд л тусгаж. Чухам яаж шийдэхээ, ямар гаргалгаа олсоноо л энд тайлагнах ёстой. Тэрнээс биш хэн ч цалин нэмнэ, бүх хүнийг ажилтай болгож чадна гэж амныхаа хэмжээгээр ярьж чадна. Би гэж ингэж хэлж чадна. Улс төрчид өө бодсон бодлоо биелүүлж чадна гэсэн гаргалгаагаа ард түмэндээ тайлаглахыг бид хүсэж хүсэж байна…

Самбар дүүрэн мөнгө

          Эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа зольж хоёргүй сэтгэлээ зориулсан баатруудынхаа төрхийг үр хойч болсон залуусдаа олигтой ч таниулж чадаагүй байж, өөрсдийнхөө зургийг хоёр гуравхан километрийн зайтай өндөр самбар дээр эгнүүлэн тавьж байна. Хичнээн сая төгрөг зарцуулагдаж байгааг лав тааш дийлэшгүйнэ. Самбарт ингэж мөнгө зарлагадаж байхын оронд нэг хүүхдийн цэцэрлэг бариулж, асрамжийн газрын хүүхдүүдэд тэдний уншихыг хүссэн номнуудыг бэлэглэсэн бол монголынхоо ирээдүйн төлөө сэтгэлээ чилээж явдагаа үйлдэлээрээ харуулах боломжтойл байлаа. Хэдий сонгуульд хэн нэгэн нь ялагдсан ч ядаж мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулсан болохоор бүтэн нойртой хонох байсан болов уу? Сонгуулийн дараа бүх самбаруудыг буулгаад л хаяна. Эсвэл дөрвөн жил хадгалаад дараагийн сонгуулиар ашиглана гэж үү? Үгүй дээ үгүй тийм юм гэж байдаггүй юм. Зургаа дахь ерөнхийлөгчийн сонгуулиар л ийм алдаа битгий гаргаасай гэж орой бүр л тэнгэртээ сүслэн залбиръя даа. Одооноос л мөрийнхөө хөтөлбөрийг боловсруулж шийдлийг нь хайж, 2021 онд эмэгтэй гишүүн нэр дэвшээсэй. Монгол Улс анхны эмэгтэй Ерөнхийлөгч хэн байх бол эсвэл би ч байж мэдэх юм.Эх орноо хөгжүүлэх шийдлийг гаргах золионы хүн хэн нь байх бол? Хэлсэндээ хэр хүрдэг хүн байх бол…

СУИС РТМУС  Сэтгүүлзүй 2-р дамжааны оюутан Э.Булган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car