antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2017 38 comments

Судлаач Д.Ганхуяг: Хоёр том үйл явдал

нийтлэсэн Admin
Биднийг сонгууль гээд балайрч байх хооронд манай хоёр аварга хөршид хоёр том үйл явдал болов. Нэг нь энэ 05 сарын дундуур Бээжинд болсон “Нэг бүс – нэг зам” олон улсын форум, нөгөө нь 06 сарын эхээр Санкт-Петербургт болсон “Санкт-петербургийн эдийн засгийн форум” юм. Энэ хоёр үйл явдал дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэж үзэж болно. Энэ хоёр үйл явдал Монгол Улсад туйлын их хамаатай атал манайхан сонгуулийн хэрүүлээсээ болоод огт тоохгүй байна. Энд өгүүлэх зүйлс Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоогүй, гэхдээ Монголын хувь заяанд олон талаар хамаатай. Иймээс эдгээр том үйл явдлыг товч өгүүлэх нь монгол судлаач миний үүрэг юм. 
Санкт-Петербургийн форум
Уг нь энэ форум бүр 1997 онд үүссэн юм. “Орос Давос” гэж нэрлэдэг энэ форумыг саяхан болтол нэг их тоож байгаагүй. Орос нь алдагдсан байр сууриа сэргээх, Баруун нь түүнийг доош хийх гэсэн далд тэмцлийн дунд энэ форум болж байсан. Анхандаа тус Форум ердөө л бүс нутгийн форум байлаа. Гэвч ОХУ улс төр, эдийн засаг, цэргийнхээ хүчийг бүрэн сэргээснээр үл барам Барууны тавьсан хоригийг үл тоон ихээхэн амжилт олсны нотолгоо нь энэ удаагийн дэлхийн хэмжээний XXI форум болов.
Зөвхөн Форумын хөтөлбөрийг боловсруулахад ОХУ, Европ, АНУ, Австрали, Азийн 500 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүд оролцсоноор Форумын цар хүрээг төсөөлж болно. Сэдэв нь “Даяар эдийн засгийн тэнцвэрийн шинэ цэгийг олох оролдлого”. Аварга сэдэв шүү…
Барууны тавьсан эдийн засгийн хоригийг үл харгалзан тус Форумд дэлхийн 143 орны 14 мянган төлөөлөгч, түүний дотор ОХУ-ын 700, гадаадын 400 компани оролцсон ба анх удаагаа АНУ – ОХУ-ын яриа (диалог) болов. Гадаадын 30 орны 45 ерөнхий сайд, сайд оролцов. Форумыг дэлхийн 83 теле суваг мэдээлж, 28 телевиз шууд дамжуулжээ.
Форумын үр дүнд 1817,9 миллиард рублийн 475 гэрээ хэлэлцээр байгуулжээ. Харьцуулахад 2015 онд 205, 2016 онд ердөө 356 гэрээ хэлэлцээр байгуулж байсан юм.
Санкт-Петербургийн Форумд В.Путин оролцож үг хэлсэн ба түүний гол санааг ихэд товчлон хүргэе:
Дэлхийн эдийн засаг 2008-2009 оны хямралын дараа санхүүгийн балансаа зарим талаар тулгаж, өрийн өсөлтийн асуудлыг даван туулж чадаагүй ч мөнгөн урсгалыг тунгалаг, удирдагдах болгож чадлаа. Гэсэн хэдий ч даяар эдийн засагт хуримтлагдсан бүтцийн асуудлууд хэвээрээ байна. Өсөлт гаргах гэсэн оролдлогууд болж бүтэхгүй байна.
Эдийн засгийн тодорхойгүй байдал, өсөлтийн өмнөх эх сурвалжууд шавхагдсан зэрэг нь өнөөгийн геополитикийн хурцадмал байдалтай холбоотой. Дэлхийн тэргүүлэх гүрнүүд өсөлтийн эх булаг хайж байна, технологийн аварга их потенциалаа ашиглах, капиталжуулах боломж хайж байна.
Тоон болон аж үйлдвэрийн технологи, робот техник, эрчим хүч, биотехнологи, ангаах ухаан болон бусад салбарт гарч буй нээлтүүд нь технологийн жинхэнэ хувьсгал, хөдөлмөрийн бүтээмжийн тэсрэлтэт өсөлтөд хүргэх чадвартай бөгөөд ийм үйл явц гарцаагүй болж бүхэл бүтэн салбарыг хүртэл шинээр зохион байгуулах, олон үйлдвэр, активууд үнэгүйдэх, мэргэжил, нэр хүндийн эрэлтийг өөрчлөх, уламжлалт болон бүрэлдэн буй зах зээл дэх өрсөлдөөнийг улам хурц болгож байна.
Өнөөдөр бид шинэ үеийн технологиос гарах үр ашгийг өөрөө л хүртэх, түүнийг монопольчлох оролдлого гарч байгааг харж байна. Гэвч орчин үеийн ертөнцөд шинэ технологийг хаалттай орон зайд удаан торгоон барих боломжгүй.
Өнөөдөр бүрэлдэн тогтсон технологийн болон эдийн засгийн зорилтуудын цар хүрээ зөвхөн хоршоолсон холбоо байгуулж, хамтран ажиллаж байж шийдвэрлэх боломжтойг харуулж байна.
2025 он гэхэд Евразийн эдийн засгийн Холбоо (ЕАЭЗХ) эрчим хүч, нүүрс ус төрөгч, санхүүгийн нэгдсэн зах зээл бүтээнэ. ЕАЭЗХ-той 40 гаруй улс, олон улсын байгууллагууд хамтран ажиллах саналаа илэрхийлээд байна. Бид ЕАЭЗХ-г илүү өргөн интеграцийн хүрээ төлөвшин хөгжих төвүүдийн нэг болж чадна гэж үзэж байна.
Саяхан бид Астана хотноо хуралдаж, ЕАЭЗХ-ны орнууд бидэнтэй дотно харилцаатай Хятад, Энэтхэг, Пакистан, Иран зэрэг орнуудтай хамтран ажиллах замаар Евразийн том хамтын ажиллагааны талаар бодож үзэхийг санал болгож байна. 
Энэ оны 6 дугаар сараас эхлэн бид Хятад хамтрагчидтайгаа нийлж ЕАЭЗХ-ын улсууд болон БНХАУ оролцсон бүхнийг хамарсан худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа бүтээх гэрээ хэлэлцээрийн албан ёсны гарааг эхэллээ. Энэ бол Евразийг хамарсан том хамтын ажиллагааны анхны алхмын нэг болно болно гэж бодож байна.
Бидний санал болгож буй “Том Еврази” төсөл бол мэдээж хэрэг Европт нээлтэй бөгөөд ийм хамтын ажиллагаа Европын Холбоонд ч ашигтай юм. Евразийн Эдийн засгийн Холбоо болон Европын Холбооны хооронд зөвшилдөөн (консультаци) явуулах Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагад баяр хүргэж байна.
Орос улс эдийн засаг дахь хамгийн хурц, урсгалд асуудлаа шийдвэрлэж чадлаа. Бид ойрын ирээдүйд өсөлтөө сэргээнэ гэж тооцож байна. 
Бид технологийн хөгжлийг удирдах системээ бараг бүтээж дуусгаад байна. Ерөнхийлөгчийн дэргэд Стратегийн хөгжил, ирээдүйтэй төслийн Зөвлөлийг байгуулж байна.
Дараагийн арван жилд дэлхий ихээхэн өөр болох нь мэдээж хэрэг. Эдүгээ болж буй аварга үйл явцыг үл тоомсорлох, үгүйсгэх нь хөгжлийн замын хажууд гээгдэнэ гэсэн хэрэг мөн. 
Бээжингийн “Нэг бүс-нэг зам” форум
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 оны намар “Торгоны замын эдийн засгийн бүс”, “XXI зууны Далайн Торгоны зам” гэсэн хоёр аварга төсөл санаачилсан юм. Сүүлийн үед энэ хоёрын нэгтгэн товчилж “Нэг бүс- нэг зам” төсөл гэж нэрлэх болсон. Энэ аварга төслөөр болсон Форумд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид оролцжээ. Хятадын төслийн үзэл санаа 4 жилийн дотор НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлийн баримт бичгүүдэд ямар нэг байдлаар туссан аж.
Форумыг нээж Ши Жиньпин дарга түүхийн гүн ухаанаас эхэлсэн ба энэ үгээс товч өгүүлье: Хоёр мянган жилийн өмнө эртний торгоны зам хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Агуу Их Торгоны замын үзэл санаа хүмүүний соёл иргэншлийн үнэ цэнэтэй өв мөн. Энэ нь энх тайван ба хамтын ажиллагаа, нээлттэй бөгөөд өргөжин тэлэх шинж (инклюзивность), харилцан суралцах, харилцан ашигтай, бүгдээрээ хожоотой байх зэрэг олон ойлголтыг багтаадаг. Түүх бол хамгийн шилдэг багш мөн. 
Орчин үед эерэг өөрчлөлтүүд олон гарсан хэдий ч хүн төрөлхтөн ноцтой дуудлагын өмнө ирээд байгаа ба энэ талаар байнга бодож эрэлхийлж байна.
Ши Жиньпин “холбогч 5 элемент” гэж нэрлэсэн хамтын ажиллагааны 5 хүрээнд хийсэн ажлаа дурдав. Энэ “холбогч 5 элемент” нь: улс төрийн зохицуулалт; дэд бүтцийн харилцан холбоо; хориг саадгүй худалдаа; капиталын чөлөөт шилжилт; ард түмнүүдийн холбоо харилцааг бэхжүүлэх зэрэг болох аж.
Улс төрийн хүрээнд асар их ажил хийжээ: ОХУ-тай ЕАЭЗХ-той холбоотой байх; Казахстантай “Гэрэлт зам” хөтөлбөр; АСЕАН-ны гишүүд болон Турктэй “Төв коридор” хөтөлбөр; Вьетнамтай “Хоёр коридор, Нэг тойрог”; Их Британитай “Northern Powerhouse”; Польштой “Хувны (янтарь) зам”, мөн Монголтой “Хөгжлийн зам” төслийн асуудлаар улс төрийн хувьд тохирсон байна. Эдгээр төслүүд нь бүгдээрээ тухайн улсын санаачилсан төслүүд аж. Одоо Лаос, Камбож, Мьянма, Унгартай бодлого зохицуулах ажил хийж байна. Ийм маягаар Хятад 40 гаруй улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба одоо 30 гаруй улстай үйлдвэрлэлийн хүчин чадлын хүрээний хамтын ажиллагаагаа хүчтэй болгож байна.
Хятад 4 жилийн дотор Индонезид хурдны төмөр зам; Хятад – Лаосын төмөр зам; Аддис – Абеба (Эфиопи) – Жибутийн төмөр зам; Будапешт – Бергийн (серби) төмөр зам зэрэг дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөж чадсан байна. Одоо Хятад – Пакистан, Хятад – Монгол – Орос гэсэн эдийн засгийн коридор бүрэлдэж байна.
Худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээнд мэдэгдэм амжилт олсныг Ши Жиьпин дурдав. Тухайлбал, Казакстан болон Төв Азийн бусад орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалиар нэвтрэх хугацаа 90% багасчээ. 2014-2016 онд Хятадын “замын дагуу” орнуудтай хийсэн худалдаа 3 триллион доллар хүржээ. Мөн Хятадын “замын дагуух” стануудад хийсэн хөрөнгө оруулалт 50 миллиард доллар давжээ.
Хятад улс 20 гаруй орны эдийн засгийн хамтын ажиллагааны 56 бүсэд 180 мянга ажлын байр бүхий үйлдвэрийн газар барьсан байна.
Санхүүгийн хүрээнд Ши Жиьпин “лонхны хоолой”-ны тухай онцгойлон дурдаж энэ талаар хийж буй ажлаа дурджээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк “Бүс болон зам”-ын хүрээний 9 төсөлд 1,7 миллиард долларын зээл олгожээ.
Торгоны замын Сангийн хөрөнгө оруулалт 4 миллиард доллар хүрэв. Хятад хийгээд Төв болон Зүүн Европын 16 улс “16 + 1” хэлбэр бүхий хамтарсан санхүүгийн холдинг байгуулав. Хятад “замын дагуу” орнуудад жил тутам 10 мянган оюутанд Засгийн Газрын олгохоор болов.
Эцэст нь Ши Жиньпин “Нэг бүс нэг зам”-ыг Хятад хэрхэн үзэж байгааг танилцуулав:
Нэг. Энэ бол энх тайвны зам. “Замын дагуу” улс орнууд бие биеийнхээ бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам, нийгмийн байгуулал, чухал ашиг сонирхлыг хүндэтгэх байх ёстой.
Хоёр. Энэ бол хөгжил дэвшлийн зам. Хөгжил бол бүхий л асуудлыг шийдвэрлэх универсаль түлхүүр юм. Нийтээрээ хөгжихийн тулд аж үйлдвэрийн хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой, орчин үеийн эдийн засгийн “цус болсон” санхүүгийн эргэлт саад тотгоргүй байх ёстой, мөн харилцан хамааралт дэд бүтцийг хөгжлийнхөө үндэс болгох ёстой.
Гурав. Энэ бол нээлттэй байдлын зам. Нээлттэй байдал дэвшил хөгжлийг, хаалттай байдал хоцрогдлыг авчирдаг. Хятад улс бүх талын хамтын ажиллагааны нээлттэй тавцан (платформ) бүтээх, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамгаалж, хөгжүүлэх, хөгжилд нээлттэй таатай орчин бүтээхийг зорьж байна. Худалдаа бол эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр учраас олон талт худалдааны системийг хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах нь чухал. Хятад нээлттэй, өсөн тэлэх, тэнцвэржсэн, бүхэнд хожоотой эдийн засгийн даяаршлын төлөө байна.
Дөрөв. Энэ бол инновацын зам. “Бүс ба зам”-ыг бүтээхэд цифрийн эдийн засаг, хиймэл оюун ухаан, нанотехнолои, квантын компьютер зэрэг инновацийг ашиглах болно. “Ногоон” хөгжлийн шинэ үзэл санааг хэрэгжүүлэх замаар 2030 он гэхэд бүх нийтийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхээр төлөвлөж байна.
Тав. Энэ бол соёлын зам. “Замын дагуу” улс орнуудын хооронд соёл хоорондын солилцоо идэвхитэй хөгжих болно.
Ши Жиньпин дэлхий нийтэд хандаж: Хятад энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр “замын дагуу” улс орнуудтай найрамдал, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүх дэлхийтэй хөгжлийн туршлагаа хуваалцаж, ямар ч тохиолдолд бусад улсын дотоод хэрэгт хутгалдан оролцохгүй гэдгээ онцлон дурдав. 
Хятад Торгоны замын Сангаа ахин 100 миллиард юанаар нэмэгдүүлэв. Хилийн чанад дахь юанаар хийх гүйлгээг тус Сан дэмжинэ. Урьдчилсан тооцоогоор энэ нь ойролцоогоор 300 миллиард юань болох аж. “Бүс ба зам”-д Хятадын Хөгжлийн улсын банк 250, Хятадын Импорт-экспорт банк 130 миллиард юаны зорилтот зээл олгосон байна.
Ирэх 5 жилд Хятад 2500 залуу эрдэмтдийг богино хугацаагаар өөртөө хүлээн авах, 5000 эрдэм шинжилгээ-техникийн болон удирдах боловсон хүчин бэлтгэх, 50 хамтарсан лаборатори байгуулахаар төлөвлөжээ. Ойрын 3 жилд “Бүс ба зам” төсөлд оролцож буй улс орон, олон улсын байгууллагуудад 60 миллиард юаны санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Мөн “замын дагуух” хөгжиж буй орнуудад 2 миллиард юаны хүнсний тусламж үзүүлнэ гэв.
Хамгийн сүүлд Ши Жиньпин хятад, араб, европын түгээмэл зүйр үг хэлсэн ба энэ нь “ямар ч том ажил бол урт удаан, шаргуу хөдөлмөрийн үр дүн байдаг” утгатай аж. 
Бодол
Манай хоёр талд ердөө л 10-аад хоногийн зайтай хоёр аварга үйл явдал болсон нь санамсаргүй явдал биш. Гаргаж буй шийдвэр нь хэт алсыг харсан, аварга цар хүрээтэй, удаан жилийн үйлс байна. Энэ нь Монгол Улсын хувьд заяанд хамгийн их хамаатай том үйл явц гэж бодож байна.
Орос “Том Еврази”, Хятад “Нэг бүс-нэг зам” хэмээх аварга төсөл санал болгож байна. Мөн энэ хоёр аварга төслөө нэгтгэх, уялдуулах, зохицуулах талаар гэрээ хэлэлцээр хийж эхлээд байна. Хятад нь зам, дэд бүтэц зэрэгт асар их мөнгө хаяж төслөө шамдуулж байгаа бол ОХУ улс төр, эдийн засгийн төрөл бүрийн механизм ашиглан бодлогоо хэрэгжүүлж байна. Мөн хоёулаа шинжлэх ухаан-технологийн дэвшилд асар их анхаарч байгаа нь илт байна.
Энэ өгүүлэлд бусад дэлхийн улсын тухай огт хөндөөгүй. Дэлхийд Орос, Хятад хоёроос гадна АНУ, Европын Холбоо зэрэг олон хүчирхэг улс байдаг, тэдний мэдэлд энд дурдсан аварга тоо баримтаас дутахааргүй улс төр, эдийн засгийн аварга их чадавхи бий. Мөн ОУВС, Дэлхийн банк зэрэг хүчирхэг санхүүгийн бүтэц бий. Ингээд үзэхэд монголчууд бид хамгийн түрүүнд ам хэлээ биш, толгойгоо ажиллуулах ёстой болоод байна. 
Манайхан аливаа асуудлыг сонгуультай холбон түүнийг механик байдалд оруулан хэрэлддэг нь үнэндээ адгийн тэнэглэл мөн. Энэ өгүүллийг МАН: харин тийм, манай нам, М.Энхболд дарга энэ интеграцид нэгдэн орно гэж байгаа. Тэгсэн чинь Х.Баттулга “саад” болоод Хятадтай “муудалцах” гээд байна. АН: Хятадын мэдэлд орохгүй, тэдэнд эзлэгдэхгүй байх нь монголчуудын язгуур мөн чанар гэж зүтгэхийг би сайн мэдэж байна.
Интеграцид орно гээд өөрийн язгуур эрх ашгаа умартаж, хэт тэнцвэргүй, нэг улсаас хамааралт байдалд орох нь нэгэн тэнэглэл. Интеграциас зайлсхийн ухран зугтаж, түүнээс хоцорч ганцаараа үлдэх нь өөр нэгэн тэнэглэл.
Хэрэв нэгэнт интеграци зайлшгүй ахул өөрийн язгуур эрх ашиг, тэгш эрх, тэнцвэрт байдлыг хамгийн эхэнд бодох нь түмэн зөв. Иймээс Х.Баттулгын хэлдэг санаа илүү зөв…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn– ээс уншина уу?

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • зочин (June 15, 2017 3:57:04 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (June 15, 2017 3:57:23 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • зочин (June 15, 2017 3:57:42 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • зочин (June 15, 2017 3:58:00 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • зочин (June 15, 2017 3:58:33 pm )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • зочин (June 15, 2017 3:58:50 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • зочин (June 15, 2017 3:59:28 pm )

    МАН, АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • зочин (June 15, 2017 3:59:43 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (June 15, 2017 4:00:06 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • зочин (June 15, 2017 4:00:29 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • зочин (June 15, 2017 4:01:20 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах нийгмийн бодит баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) өөрийн улаан гараар, хөлс хүчээр шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг хулгайлсан хулгайчид юм.

  • зочин (June 15, 2017 4:01:38 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • зочин (June 15, 2017 4:01:57 pm )

    Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

  • зочин (June 15, 2017 4:02:26 pm )

    Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)

  • зочин (June 15, 2017 4:02:41 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • зочин (June 15, 2017 4:02:57 pm )

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • зочин (June 15, 2017 4:03:13 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • зочин (June 15, 2017 4:03:35 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • зочин (June 15, 2017 4:03:54 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • зочин (June 15, 2017 4:04:15 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • зочин (June 15, 2017 4:04:39 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • зочин (June 15, 2017 4:05:16 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • зочин (June 15, 2017 4:05:34 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • зочин (June 15, 2017 4:05:50 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • зочин (June 15, 2017 4:06:06 pm )

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  • зочин (June 15, 2017 4:07:58 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)!

  • зочин (June 15, 2017 4:08:16 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • зочин (June 15, 2017 4:08:37 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • зочин (June 15, 2017 4:09:02 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • зочин (June 15, 2017 4:09:22 pm )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • зочин (June 15, 2017 4:09:41 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • зочин (June 15, 2017 4:10:03 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  • зочин (June 15, 2017 4:10:36 pm )

    АН-хан сүүлийн 20 гаруй жилд Монголын 3 сая ард түмний 70 жил улаан гар, хөлс хүчээрээ бүтээсэн өмч хөрөнгийг, хувьчлал, тендер, хөрөнгө оруулалт, менежментийн удирдлага нэрээр бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж аваад одоо ханаж цадахгүй Эрдэнэтийг бүхэлд нь дээрэмдэж авахын тулд үхэн хатан тэмцэж байна. Монголын бүх өмч хөрөнгийг хэдхэн хулгайч, луйварчид, оффшортонгууд дээрэмдээд авчихахаар 3 сая Монголчууд Монгол газар шороон дээр яаж амьдрах болж байна. Авилгачид, хулгайч, луйварчдын эсрэг тэмцэцгээе. Авилгач, луйварчид, оффшортонгууд, хулгайчдын дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхийн төлөө эцсээ хүртэл тэмцэцгээе.

  • зочин (June 15, 2017 4:11:04 pm )

    АН бол ард түмний өмч, хөрөнгийг булаан авч мафи, олигархиуд, оффшортонгууд, луйварчидад өгдөг дээрэмчдийн нам, харин коммунист нам бол мафи, олигархиуд, оффшортонгуудын ард түмнээс дээрэмдэж авсан өмч, хөрөнгийг буцааж ард түмэнд нь өгдөг ард түмний нам. Энэ бол дэлхийн түүх. Энэ бол байгаль, нийгмийн хөдлөшгүй хууль.

  • зочин (June 15, 2017 4:11:20 pm )

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

  • БОДИТ БАЙДАЛ (June 15, 2017 6:50:37 pm )

    ХОЁР ХӨЛТЭЙ, ХОХИМОЙ ТОЛГОЙТОЙ АМЬТАН ХУВИЙН СОНИРХОЛ, ХУВИЙН ӨМЧГҮЙ БОЛ ХӨДӨЛДӨГГҮЙ ЮМАА. ЭХ БАЙГАЛИАС ӨГӨГДСӨН МӨН ЧАНАР НЬ ЕРДӨӨ ИЙМ, ЭВ ХАМТЫН НИЙГМИЙГ САНАГАЛЗАГЧИД АА.
    ЧИ ХООЛ Л ӨГӨХГҮЙ БОЛ ТЭР АМЬТАН ХӨДЛӨХГҮЙ, ЯМАРЧ ГОГО УРИА ЛООЗОНГООР ХӨДӨЛГӨХГҮЙ ШҮҮ. КОММУНИЗМ НУРСНЫ ШАЛТГААН ЕРДӨӨ ЭНЭ.

  • зочин (June 15, 2017 9:44:58 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. Тэгээд энэ чинь бодит байдал, шударга ёс уу? Арииун явдал уу? Тэнэг имнь! Мөнгө, эд хөрөнгийн шуналд нүд чинь таг сохорчээ!

  • Бид (June 16, 2017 8:27:11 am )

    Энэ евген хоер узууртэй зуу шиг юм ярьдаг болсон нь Баттулгатай холбоотой бололтой. Уг нь гайгуй еерийнхеерее гэж боддог байсан чинь бусад биеэ унэлэгчидээс ялгаагуй амьтан байждээ. Та бугдийнхээр танк орж ирнэ энэ замаар гээд бичих хэрэгтэй бусуу

antalya rent a car