antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2017 6 comments

Увсын Засаг ноён шиг л бай л даа

нийтлэсэн Admin

      Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа орон нутагт ид үргэлжилж, орон нутгийн иргэд дэмжиж буй нэр дэвшигчдийнхээ уулзалтад очин уухай хадааж, дэмжихгүй байгаа нэгэндээ эсэргүүцэл үзүүлсэн газар ч бий. Өнгөрөгч орон нутгийн сонгуулиар дийлэнх аймгуудад МАН-аас ялалт байгуулсан учраас МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд ёстой л гараас гар дээр бөмбөрөн явж сурталчилгаа хийж байгааг орон нутгаас мэдээлж байна. Арга ч үгүй, МАН-аас /Ерөнхий сайдаас/ батламжилсан аймгуудын Засаг дарга намынхаа даргыг очихоор хөлөө хугалахаас ч өөр яахав. Харин аймгуудад засаглалгүй АН, МАХН-ынхан ард түмний эрч хүчин дунд л тоостой хутгалдаж явна, зарим газарт. Тэр ч бүү хэл зарим аймагт АН, МАХН-ын нэр дэвшигчдийг ойшоон үзэхгүйгээр үл барам зарим Засаг дарга нар хүрэлцэн очдоггүй тухай ч яриа бий. Тэр ч бүү хэл эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулаад авсан газар бий. Сонгогдох сонгох эрхийн дагуу итгэл үнэмшлээ ямар ч хэлбэрээр гаргаж болох ч эцсийн дүндээ бид жагсаж хашхирах бус цаасан дээр гуравхан нэрний нэгийг дугуйлаад л итгэл үнэмшлээ өгчихнө шүү дээ.

      Уг нь бол Монгол Улсын хэмжээнд үндэснийхээ эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч өө сонгох хариуцлагтай ажил орон даяар өрнөж байхад аймгуудын удирдлага ийн хандах нь туйлын буруу. Иргэд ч дүүрсэн хэрэг. Энэ чинь төрийн ажил, тиймээс та төрийн хүн учраас хүссэн хүсээгүй үйлчлэх учиртай л баймаар. Харин алс баруун хязгаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан гурван нэр дэвшигчийг ижил түвшинд хүлээн авч, сонгуулийн компанит ажилд орон нутгаас яаж оролцох ёстой юм тэр ном дүрмээр нь угтаж үдсэн тухай хүмүүс ярьж байна. Увсын Засаг ноён бол МАН-аас батламжлагдсан хүн. Гэтэл тэр төрт ёсны уламжлалт үүргээ ухамсарлан жинхэнэ төрийн хар хүн шиг байж чадсан нь бусдадаа үлгэр жишээ болсон сайхан явдал байлаа. Бид сонгуулийн хүрээнд хэдхэн хоног талцаж, хоорондоо заамдалдах нь холгүй аж төрж байна. Үнэн хэрэгтээ хэдхэн хоногийн дараа дэлгүүрт хамтдаа оочёрлож, хол ойрын сонин нэгэндээ дуулгаж, нэгнээсээ дуулж гээд амьдрал мөнхийн жамаараа л үргэлжилнэ шүү дээ.

С.Баяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Zochin (June 15, 2017 12:49:39 pm )

    Mongolyn tur, turiin alba, Turiin alban haagchid iim l baih yostoi l doo. Ene yag l zuv handlaga aa…

  • ГОТОВ (June 15, 2017 1:27:38 pm )

    Зөв шүү

  • бббббббб (June 15, 2017 2:22:30 pm )

    ухаантай хүн байна. одоо зайлуул ажилгүй болгох байх даа.

  • baatar (June 15, 2017 4:04:57 pm )

    nuguu baahan mungu husdag Batsaihan gej ene shuudee odoo namdaa aluulah baihdaa

  • baatar (June 15, 2017 4:07:35 pm )

    Altanhuygiin nuluu gej Ubs aimagt baihguidee dur isgej yvj baigaa ym er ni bol Jenko garchval hiisen hergee tsairuulah sanaatai l yvj baigaa tuunees bish setgeleerei yvna gej yu l boldoo

  • зочин Ж ,Лхамхүү /жүжигчин/ (June 16, 2017 9:56:04 am )

    ингэжл ижил түвшинд хүндэтгэн хандаж байхнь зөвшүүдээ эв эеээ хичээж амьдарцгаая монголчуудаа

antalya rent a car