Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны харилцан тохиролцсон зарим асуудлын биелэлтийг хангаж ажиллах талаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасныг танилцуулсан юм.
“2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар санхүү эдийн засгийн хувьд хямралтай, маш хүнд нөхцөл байдалтай улс орныг хүлээж аваад ажилласан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс тодорхой шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай арга хэмжээг авсны үр дүнд эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Төсвийн орлого өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад нэлээд нэмэгдлээ. Хэдийгээр бид ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа боловч тооцоолж байсан эдийн засгийн үзүүлэлтүүд маань эергээр гарсан.
Эдийн засаг тэлж, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр хамгийн чухлаар хөндөгддөг асуудал бол тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдлийн тухай. Өнгөрсөн даваа гарагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын хэлэлцээрийн үндэсний хороо хуралдсан. Уг хурлын өмнөхөн Ерөнхий сайдаас чиглэл авч Үндэсний гурван талт зөвшилцлөөр тохиролцсон хэд хэдэн зүйл заалтын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулсан. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тэтгэврийг нэмэх, ингэхдээ бага тэтгэвэр авдаг иргэдийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч буй иргэдийнхийг харьцангуй бага хувиар нэмэх зарчмаар ажиллах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт Засгийн газар Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо тус тус ороод ажиллаж байна.
Яамны зүгээс 600 мянган айл өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж дууссан. Тэгэхээр бид хэд хэдэн ангиллаар шугам татаж таарна. Үүний дараа судалгааны хэсэг маань хэдэн хувийг бага тэтгэвэр авч байгаа иргэдэд зориулах вэ, өндөр тэтгэвэр авч байгаа хэдэн ахмадад хэдий хэр мөнгө нэмэгдэх вэ гэдэг нь гарах юм. Энэ бүгдийг хийх боломж маань 150 тэрбум төгрөг.
Үүнийг шийдвэрлэх процедур маш тодорхой. Улсын төсөв цаг хугацаатай, хуультай. Засгийн газар удахгүй 2018 оны төсвөө хэлэлцэж эхэлнэ. УИХ, Байнгын хороогоороо оруулаад шийдвэр гарна. Харин бид үүнээс өмнө Засгийн газарт тодорхой болгоод оруулах юм. Үүнийгээ бид дангаараа шийдэхгүй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны санал, байр суурийг харгалзаж шийдвэрлэх зохицуулалттай” гэж танилцуулсан юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
г. (June 15, 2017 4:27:54 pm )
төрийн албан хаагчийн цалинг нэмэхгүй харин цөөлнө гэвүү Но сайдаа. ман-нхан их хөөрч байх юм. биднийг л үлдээх гэж байгаа юм… гэж ирээд л.
-
иргэн (June 15, 2017 7:00:23 pm )
хөдлмөрийн хөлсний доод хэмжээг торгуулиа нэмхийн тулд хэд хэд дахин нэмсэн тэгхэд тэтгэвэр тэтгэмж одоо болтол нэмэгдэдгүй арайч дэ мөн төрийн албан хаагч нарын цалин ч яахав хувийн компаниудад ажилладаг ажилчдын цалинг нэг эргэж хармаар да дэндүү шүү зарим нь цалинч авдгүй юм шиг бналэ
-
иргэн (June 15, 2017 7:08:09 pm )
төрийн албанд сайд дарга нарын хүүхэд танил талуудл ордог ороод цалинг нь голсоор бгаад идэцгээж дампууруулдаг дампууруулаад хувьдаа авдаг хувьдаа аваад жирийн иргэдийг авч ажиллуулж ямар нэгэн аргаар цалинг нь өгөлгүй эсвэл дутуу өгч боолоо болгодог хувийн компаниуд иймд хувийн юмыг буцаагаад улс нь авах нь маш зөв
-
иргэн (June 15, 2017 7:11:30 pm )
энэ хувийн компаниудийг “Цалинтай тэмцэх газар” гэж байгуулж шалгуулж баймаар бна нөгөө “Авилгатай тэмцэх газар ” гэдэг шиг
-
zochin (June 15, 2017 9:52:04 pm )
тэтгэвэрийг боломжийн овоо дориун нэмээд өгчих хэрэгтэй дэ тэгвэл ахмадуудын амьдрал ахуйд тустайсан, их бага авдаг гээд яах вэ адилхан л ахмадууд шүү дээ, тэдний уудаг эм нь үнэтэй байна, эмнэлэг эмчилгээ сувилгаа гээд үнэтэй байна, цайны сүү мах гурил нь үнэтэй байна, өмсөх хувцас орон байрны үнэ гээд үнэтэй байна тиймээс ахмадуудынхаа тэтгэвэрийг олигтойхон шиг нэмээд өгөх нь маш зөв шүү сайдаа.
-
zochin (June 15, 2017 9:54:32 pm )
Saihan medee bna hamgiin ehleed ahmadiinhaa tetgeveriig nemeh ni mash chuhal. Tetgeveriig heden huviar nemeh ve, Nomtoibayar saiddaa ih bayarlalaa
6 Comments