Монголчууд бид агаараар гадагшаа зорчихдоо гуравхан цаг нисээд 600-700 ам.доллар төлдөг нь зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр байсан юм. Нөгөө талаар ийм өндөр өртөг төлж байж ая тухгүй суудалд шахцалдан сууж зорьсон газраа хүрдэг байлаа. Харин Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНСУ-ын “Асиана Эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцож, тус компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жон Илнам Инчон–Улаанбаатар–Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтийг тавьсан байна. Хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөжээ.
Энэ үеэр “Эйр Монголия” компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар мэдээлэл хийсэн. Хамгийн сайшаалтай мэдээлэл гэвэл дээрх компаниуд нислэгийн тийзний үнийг урьдчилсан байдлаар 20-40 хувиар бууруулах боломжтой гэдгийг хэлсэн юм. Өдгөөгийн зорчиж байгаа ханшийг 40 хүртэлх хувиар буурлна гэдэг бол зах зээл дээрх хамгийн хямд өртөг гэж хэлж болно. Тухайлбал, дундажаар 30 хувь бууруулахад 600 ам.доллараар зорчдог байсан бол 400 орчим ам.доллараар зорчино гэдэг ихээхэн завшаантай хэрэг.
Мөн үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэлэхдээ “Зам, тээврийн хөгжлийн яам байгуулагдсан цагаасаа бүхий л түвшиндээ нислэгийн тийзний хөнгөлөлтийг хэрэгжүүлэх талаар зорьж ажиллаж байна. Олон улсын агаарын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар тодорхой үе шаттайгаар тийзний үнийг бууруулах боломжийг эрэлхийлж байна. Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар иргэд, олон нийт хөнгөлөлттэй, хямд үнээр зорчих бас нэгэн боломж нээгдэнэ” хэмээсэн юм.
Дашрамд дурдахад 2013 оноос хойш ам.долларын ханш огцом өссөнтэй холбоотойгоор санхүүгийн алдагдал хүлээсэн ч нислэгийн тийзний үнийг нэмээгүй гэдгийг МИАТ компанийнхан хэлж байв. Нийт 26 төрлийн тарифыг цаг хугацаа болон ангиллаас хамааруулж тогтоосон. Тийзээ эрт захиалж авсан тохиолдолд хамгийн бага үнээр тийз худалдан авах боломжтой бөгөөд 60-70 хувийг хямд тийз эзэлж байгаа аж. Тухайлбал хоёр талын тийз 970 мянган төгрөгөөс эхэлдэг талаар энэ үеэр мэдээллээ. Мөн оюутнууд, гэр бүл, ахмад настны гээд хямдралууд байдаг бөгөөд тарифын хөнгөлөлтийн талаар ажлын хэсэг байгуулж, судалгаа хийж эхэлжээ. Эдийн засгийн таагүй байдал, нийгмийн нуруун дээрх ачаалал хүнд байгаа үед энэ мэт гэгээ татуулсан ажил явж байгааг дуулгахад таатай байна.
Х.Баатар
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (June 14, 2017 11:07:17 am )
Сайн бна аль
хэдийн асианаг оруулж ирэх байсан юм -
Ts.T.K.-nii ondor nastan. (June 14, 2017 12:59:30 pm )
Ugui bur ovoogiin ovoo sh dee.
-
Zochin (June 14, 2017 1:10:06 pm )
Би саяхан тийз худалдан авсан хамгийн хямд тийз гэсэн мөртлөө л наад үнээс чинь бараг 2 дахин өндөр байна. хямд тийз л сая 500-гаас сая 700 гаргаад байгаа гээд л байсан ш дээ. Зарүүгээ авмаар байна аа
-
Shudarga (June 14, 2017 1:44:20 pm )
Ard tumeniig arai denduu shulj mungu olj bgaa shuu
-
Зочин (June 14, 2017 2:50:25 pm )
Үнэн бол сайхан мэдээ байна. Миат кореайн айр 2- үнэ арай дэндүү үнэтэй. Естой үнийн хөөрөгдлөөр. Ард түмнийг шулсан даа. Гэтэл адилхан км / тэй орнуудад 156$ зорчиж байна шүү дээ. Ядаж л КАЛ – н монополь эрхийг цуцлах нь шударга явдал шүү !!!!!
-
Зочин (June 14, 2017 2:54:29 pm )
2-сарын өмнө. Корайн айрт захиалга өгөхөд билет байхгүй гэсэн. Гэтэл 400- нэмээд үнэтэй. Нь байна гээд гарцаагүй байдалд ороод авлаа. Естой галзуурсан үнэ. Монголд даан ч хяналт алгаа. Гадныхан гэдсээ хагартал баяжиж байнаа!!!!!!
6 Comments