antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2017 7 comments

“Амаа үдүүлсэн” АТГ”

нийтлэсэн Admin
Авлигатай тэмцэх газрыг байгуулаад арав дахь жилтэйгээ золгож байна. Энэ хооронд АТГ-ын удирдлагыг дөрвөн ч удаа сольсон. Хэр баргийн аавын хүү шийр зааж очдоггүй уг албан тушаалд цагдаагийн хурандаа Х.Энхжаргал зориг гарган очсон гэж хэлж болно. Энэ албан тушаалыг эрхэлж байсан Б.Дангаасүрэн харамсалтайгаар амиа алдаж, Ч.Сангарагчаа шоронд орж, түүний карьер дууссан. Харин Н.Ганболд яагаад ч юм өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн байдаг.Цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг  хаана алба хашсан, ямар ажлыг хэрхэн сайжруулсныг хуулийнхан мэддэг. Ахлах төлөөлөгчөөс эхлээд газрын дарга болтлоо дэвшсэн тэрбээр ажилдаа хий гаргаж үзээгүй, чанд хатуу нэгэн гэдгээр нь хуулийнхан үнэлдэг.Цагдаагийн байгууллагаас буурь сэлгэж АТГ-ыг удирдах болсон Х.Энхжаргалыг шударга, зарчимч чанараараа энэ ажилд тохирно гэж албаных нь хүмүүс итгэж байсан.
Гэхдээ төдийгөөс өдийг хүртэл хийж буй ажлынхаа талаар ганц ч үг дуугарсангүй. Энэ өнцгөөс нь харвал Х.Энхжаргал авлигатай тэмцэж буй нь харагдахгүй, чимээгүй байх бодлого бариад байх шиг. Жишээ нь сонгуультай холбоотойгоор АТГ-ын тэргүүн комиссар ард түмний олон хардлагад хариулт өгөх учиртай. Тухайлбал, АТГ-аас 2016 оны гуравдугаар сард Х.Баттулгыг сэжигтнээр тооцсон. Х.Баттулга эрх мэдэл, албан тушаалаа урвуулан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Шинэ төмөр зам” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хоёр компаниар хөрс хуулалтын ажил хийлгэсэн гэдэг. Гэхдээ эхний ээлжид өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлчих, дараа нь Хөгжлийн банкны мөнгө орж ирэхээр санхүүжилтийг шийдвэрлэж өгнө хэмээсэн бололтой юм. Тиймээс түүнийг бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэн сэжигтнээр татсан.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт түүнийг буруутган шалгаад багагүй хугацаа өнгөрснийг Х.Энхжаргал тэргүүн комиссарт сануулъя. Мөн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал хийгээд ойр орчимд байсан хүмүүсийг хуулийнхан саатуулан шалгаж буй. Ер нь Х.Баттулга төмөр зам, аж үйлдвэрийн парк, Майдар төсөл… өөр олон зүйлд хариулт өгч, санаачилсан ажлынхаа ард гарч, ямар нэг хардлагагүй дуусгаж чадаагүй. Товчхондоо, томоохон хэмжээний хэд хэдэн төслийн мөнгийг Х.Баттулга авсан гэх хардлага бий. Энэ мэтчилэн олон нийтийн дунд дуулиан тарьж, АТГ-т очоод намжчихдаг авлигын томоохон хэргүүдээс нэг нь ч прокурорт очиж, шүүхээр шийдвэрлээгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь, дээрх хэргүүдийг шалгаж эхлэхэд ард түмэн Х.Энхжаргалд итгэсэн юм. Тиймээс Х.Энхжаргал эдгээр дуулиантай хэргийн талаар хуулийн хүрээнд хариулт өгч, ард түмний итгэл сэтгэлээр тоглоогүй гэдгээ батлах ёстой болов уу. Ер нь тэргүүн комиссар дуугүй байх бодлого барьж, алба хаагчдынхаа “амыг үдэх” нь хэнд ашигтай юм бэ. Ард түмний дунд бас нэгэн хүлээлт бий. Угтаа бол төрийн албан хаагч оффшор бүсэд данс эзэмшиж болохгүй.
Сонгууль болгоны өмнө өндөр авдаг уг асуудал АТГ-т хамаатай гэж хүмүүс үздэг. Хувийн хэвшилд ажиллаж байгаад төрийн албанд орох бол оффшор бүсэд эзэмшдэг дансаа ил тод мэдээлж, хуулийн хугацаанд дансаа хаах зэргээр асуудлыг зохицуулах ёстой байдаг. Ер нь, сургууль, цэцэрлэг, ясли эсвэл томоохон үйлдвэрийн төслийн санхүүжилт болчих хэмжээний хөрөнгийг тэрбум, тэрбумаар нь гадагш хилийн чанад руу зөөх нь энгийн үзэгдэл яав ч биш байлтай. Тэгээд ч өдгөө хэн дуртай нь жагсаал, цуглаан хийж, төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг авлигачид, оффшорчид хэмээн цоллох болсон. Угтаа бол та тэдгээр албан тушаалтныг шалгаад авлигач бол авлигачийг, цэвэр бол цэврийг батлаад өгөх нь ажлын тань үндсэн чиг үүрэг биз дээ, Х.Энхжаргал дарга аа. Гэтэл өнгөрсөн хугацаанд оффшор бүстэй холбоотой хэд хэдэн хэрэг гарсан. Товчхондоо, авлигачид баялгийг хилийн гадна гаргаад байгаа нь Х.Энхжаргал даргад хамаарах л асуудал бөгөөд хөрөнгөө хил гаргахаас нь өмнө таслан зогсоох үүрэг хүлээсэн хүн. АТГ-ыг атгаж байгаагийн хувьд тэрбээр энэ талаар ард түмэнд товч, тодорхой алин боловч мэдээлэх үүрэгтэй юм. Гэтэл мэдээлэх зүйл байхгүй юу, хүсэлгүй байна уу гэдэг нь ойлгомжгүй байсаар албаа авснаас хойш жилийн хугацаа өнгөрлөө.
Үүнээс гадна олон нийтэд ил болгох учиртай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн  газрын гишүүд яам тамгын газрын  дарга , орон нутгийн прокурорын удирдлага гээд төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнөөдрийг хүртэл зарлаагүй байна. АТГ-ын өмнөх удирдлагууд жил болгоны хоёрдугаар улиралд багтаан өндөр дээд албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлдэг сайн жишиг Х.Энхжаргал даргын үед царцаж байх шиг. АТГ-ын төсөв данхайж, Прокурорын дэргэх Мөрдөн байцаах албыг хүртэл дэргэдээ авч,алба хаагчдынхаа тоог нэмсэн. Мөн барилгаа ергөтгөснөөр гурван ч том байшинтай болсноос өөр бусдаар ажил хийсэн гэж харагдахгүй байна. Олон нийт уг нь Х.Энхжаргалыг хурц, шийдэмгий, шударга хэмээн дүгнэж, авлигачдын зүрхэнд шар ус хуруулна гэж хүлээж, хүсч байсансан. Даанч юун авлигачдыг цээрлүүлэх. Харин ч улам өөгшүүлж, оффшор данстай эрхмүүдийн талаарх мэдээлэл Монголд байтугай дэлхийн хэмжээнд гарсаар байна. Энэ мэтээр Х.Энхжаргал чимээгүй байж ажиглалт хийх маягаар асуудалд хандсаар байвал иргэдийн итгэл суларсаар, оффшорчдын тоо өсч нөгөө “Магтсан хүүхэн хуримандаа…” гэгчийн үлгэр болохвий.
Д.Мягмаржаргал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (June 13, 2017 4:33:24 pm )

    Энхжаргалыг огцруулсан нь дээр

  • Anonymous (June 13, 2017 5:07:11 pm )

    Х.БАТТУЛГЫН ОФФШОР БҮСД КОМПАНИ БАЙГУУЛСАН ХЭРГИЙН МӨРӨӨР ЦАГДААГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙГААД ОГЦОРСОН ЧИНГЭС ЯГ ОРСОН ТА НАР САНАЖ БАЙГАА БОЛ Х.БАТТУЛГЫН ЭЗЭМШЛИЙН БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХОЁР КОМПАНИЙГ ЦАГДАА ШАЛГАХААР ОЧХОД ЦАГДААГИЙН ДАРГАА ОГЦОРУУЛАХГҮЙ БОЛ ЗАСГИЙН ГАЗАРТ САЙД ХИЙЖ БАЙГАА МоАХ САЙД БОЛСОН УЛСУУДАА ТАТАЖ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАН ГЭЖ ДАРАМТЛАН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ДОРЛИГЖАВААР АЛБАН БИЧИГ ХИЙЛГҮҮЛЭН ЕРӨНХИЙ САЙДАД ӨРГӨН БАРЬЖ БАЙСАН ЭНХЖАРГАЛ ДАРГАТАЙ АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ШАЛГАЖ ЧАДАХГҮЙ УЧИР ОГЦОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД ХЭВЭЛ МЭДЭЭЛЭЭЛЭЭР ГАРСАН МЭДЭЭ НИЙТЭЛ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ ҮНДЭС БОЛНО ГЭЖ ЗААСАН Х.БАТТУЛГА ОФФШОР БҮСЭД КОМПАНИЙ БАЙГУУЛСАН МЭДЭЭЭД ГАРААД ГУРАВ ХОНОХОД АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ГҮЛДИЙГЭЭД ДУУГҮЙ СУУСААР БАЙГАА ТУЛ Х.ЭНХЖАРГАЛЫГ ЯАРАЛТАЙ ОГЦОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГ АЛБА ХААЧГАА АВЛИГ,АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙГ ТОГТООЖ ЦАГДААГААС ХАЛЛАА ГЭЖ МЭДЭЭЛСЭН ГЭТЭЛ ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭБАТЫН ТОМИЛСОН ШИНЭ ЦАГДААГИЙН ДАРГА АВЛИГИЙН ХУУЛЬ ЗӨРЧИГИЙГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН ИЙМД ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ АЖЛЫН ХАРИУЦЛАГ АЛДАЖ ХУУЛЬ ЗАВХАРУУЛЖ БАЙГАА ЦАГДААГИЙН ДАРГА, АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА НАРАА ОГЦОРУУЛАХ БОЛООГҮЙ ЮМ УУ? ЕӨРНХИЙ САЙДАА АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫГ ТОМИЛСОН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ ЭНЭ ОФФШОР БҮСЭД КОМПАНИЙ БАЙГУУЛАН ТАТВАРААС ЗАЙЛС ХИЙЖ МӨНГӨ УГААЖ БАЙГАА БАЙГАА УЛСУУДТАЙ ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГ ТООЦОХ ЮМ, ХЭЗЭЭ ШАЛГАХ ЮМ, ТӨРИЙН АЛБАНД ИЙМ АВЛИГИЙН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ НАР ТАНИЛ ТАЛААРАА ОРООД БАЙГААГ ХЭЗЭЭ ЗОГСООЖ АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЛСУУДАА ХЭЗЭЭ АЛБАН АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ТӨРИЙН АЛБЫГ ЦЭВЭР БОЛГОХ ЮМ ЕРӨНХИЙ САЙДАА

  • зочин (June 13, 2017 5:14:07 pm )

    ОФФШОРЫН ХЭРГИЙГ ЭНХЖАРГАЛ ШАЛГУУЛЖ ЧАДАХГҮЙ ТОЛЛГОЙ ХҮРЭХГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БАЙХДАА ЭДИЙН ЗАСГИЙН ХЭРЭГ ШАЛГАЖ ЧАДАГҮЙ ХҮН БАЙСАН ГЭДЭГ ЯАРАЛТАЙ ОГЦОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ Х.БАТТУЛГЫН ОФФШОРТ КОМПАНЫ БАЙГУУЛАН ТАТВАРААС ЗАЙЛС ХИЙЖ МӨНГӨ УГААЖ БАЙГАА ХЭРГИЙН МӨРӨӨР ЧИНЬ ЦАГДААГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙГААД ОГЦОРСОН ЧИНГЭС ЯГ ОРСОН ШҮҮДЭЭ ТА НАР САНАЖ БАЙГАА БОЛ Х.БАТТУЛГЫН БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ Х.БАТТУЛГЫН ХОЁР КОМПИНАИЙГ ЦАГДАА ШАЛГАХ ГЭЖ ОЧХОД ЦАГДААГИЙН ДАРГАА ОГЦОРУУЛАХГҮЙ БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАН ГЭЖ ИХ ХУРАЛД СУУЖ БАЙСАН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД МЭДЭЭЛЖ БАЙСАН НЬ АРХИВТ ҮЛДСЭН Х. БАТТУЛГЫН ОФФШОР КОМПАНИ ТУХАЙ БАРИМТ ГАРААД ХОНОЖ БАЙНА ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР ГАРГСАН МЭДЭЭ НИЙТЛЭЛ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАХ ҮНДЭС БОЛДОГ ГЭТЭЛ АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫНХАН НҮЛДИЙГЭЭД ДУУГҮЙ ЯВЖ БАЙНА. АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛГА АЛБА ХААГЧАА АВЛИГН АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙГ ТОГТООН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛЛА ГЭЖ МЭДЭЭЛСЭН ГЭТЭЛ ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНБАТЫН ТОМИЛСОН ЦАГДААГИЙН ШИНЭ ДАРГА АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГААС ХАЛАГДСАН НӨХӨРИЙГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН. АВЛИГ, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИН ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАГДСАН УЛСУУД ЧИНЬ ТАНИЛ ТАЛАА ТАТАН ЭРГЭЖ ТӨРИЙН АЛБАН ОРСОН АСУУДЛЫГ ХЭЗЭЭ ТАСЛАН ЗОГСООЖ АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАГДААД ЭРГЭН ТӨРИЙН АЛБАН ОРСОНУЛСУУДАА ХЭЗЭЭ ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛЖ ТӨРИЙН АЛБЫГ ЦЭВЭР БОЛГОХ ЮМ ЕРӨНХИЙ САЙДАА

  • иргэн (June 13, 2017 6:48:39 pm )

    Монгол улс авилгал хээл хахуульд идэгдэж иргэд, аж ахуй нэгж хохирсоор авилгачид хахаж үхэтлээ мөлжиж сав нь хальж гадагш воган вогооноор мөнгөө зөөсөөр АТГ -ын мануухай нар унтсаар?????????????????

  • Иргэн (June 13, 2017 7:06:34 pm )

    Заавал хэн нэгнийг шоронд хийх гэж зүтгэдэг муухай зан монгол хүнд зохихгүй ээ бас АТГ,н ажлыг заах ч шаардлага байхгүй ээ

  • Иргэн (June 13, 2017 10:47:43 pm )

    Хамгийн зоригтой хүн АТГ-т ажиллаж байх цаг гэхлээр бас цөвүүхэн үе юм даа

  • Shudarga (June 14, 2017 12:29:13 am )

    Mongol hugjihud berh

antalya rent a car