antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2017 12 comments

Энэ наадмын ГОЛ ярих харах бөх №3: П.Бүрэнтөгс

нийтлэсэн Admin

Энэ наадмын ГОЛ ярих харах бөх Энэ жилийн наадмаар долоогийн даваанд гурван аварга зогсож гэмээнээ тунах магадлал өндөр болоод буй

Увс аймгийн Давст сумын уугуул “Алдар” спортын хороо, “Олимп” дээд сургууль, ДЦС-4 ТӨХК-ийн бөх аймгийн арслан

2012 онд Улсын Их баяр наадамд түрүүлсэн бөх. Ардын хувьсгалын жилүүдэд түүнээс өмнө улсын цолгүй бөх түрүүлсэн ганцхан тохиолдол байдаг 1955 оны наадам. Уг наадамд 256 бөх сугалаагаар барилдаж, Төв аймгийн Баянбараат сумын уугуул, залуу бөх С.Оргодол найм даван түрүүлж, шууд улсын арслан цол хүртэж байснаас хойш 57 жилийн дараа П.Бүрэнтөгс энэхүү амжилтын эзэн болсон. П.Бүрэнтөгс 2006 онд Увс аймгийн Давст суманд дунд сургуулиа төгсөж, “Олимп” дээд сургуулийн чөлөөт бөхийн ангид элсэн оржээ. Түүний үндэсний бөхийн эрдэм ухаан заасан анхны багш нь Даян аварга Агваансамдангийн Сүхбат.

Д.Рагчаа заанаар 9 даван түрүүлж, начин, харцага, заан, гарьд цолыг алгасан шууд Улсын арслан цол хүртэж байсан П.Бүрэнтөгс 2013-2014 онд бэртэл гэмтлийн улмаас сайн барилдаж чадаагүй, доогуур даваанд унасан. Хоёр жил доогуур даваанд өвдөглөсөн тэрбээр 2015 онд улсын харцага Энхтөгсийн Оюунболдод наймын даваанд унан анх удаа үзүүрлэсэн билээ. Өнгөрсөн жилийн наадмаар Р.Пүрэвдавгатай есийн даваанд маргаантай барилдаан хийн тахимаа өгсөн.
Түүний давуу тал бол чац урт, хав барьцнаас хөл мэх сайн хийдэг. Тогтоож барилдахгүй бол шууд дайраад давдаг. Сул тал нь мэхний холбоос муутай, бужигнасан барилдаанд амархан өвдөглөх гээд байдаг гэмтэй. Улсын наадамд гурвантаа шөвгөрсөн ч өндөр даваатай учраас бүх арслангуудаа манлайлдаг. Энэ жилийн наадмаар долоогийн даваанд гурван аварга зогсож гэмээнээ тунах магадлал өндөр болоод буй. Долоо, наймын давааны барилдаанууд түүнд хамгийн их хүч шавхсан, хүндхэн барилдаанууд болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (June 12, 2017 11:23:03 am )

    Бүрэнтөгс 5-н даваанаас дээш явахгүй болсон байна. нөгөө талаар зодог тайлчаагүй билүү зүлэг ногоон дэвжээгээ үнсээд мөргөөд байсан шиг харагдсан

  • zochin (June 12, 2017 12:10:27 pm )

    amjihgui,sanjaa damba turuulne, hangai, nileen deesh tsol awna

  • Anonymous (June 12, 2017 2:04:03 pm )

    санжаадамба,пүрэвпагва нар илүү хүчтэй байгаа сансны гарз

  • Zochin (June 12, 2017 2:09:19 pm )

    Turuulne

  • mongol ard (June 12, 2017 5:24:01 pm )

    devjeegee unseed uilaad tiichleed zodog tailsan bizdee

  • зочин (June 12, 2017 6:08:15 pm )

    Энэ уйлнхай нөхөр чин зодог тайлсан юм биш үү?

  • zochin (June 12, 2017 6:25:49 pm )

    Энэ үстэй гүзээ 3ын даваа давахгүй эргэж буцсан уйлагнуур сумын сургуулийн дотуур байрны хүүхдээс дор амьтан

  • Зочин (June 13, 2017 6:44:10 pm )

    Энэ жил Бүрэнтөгс түрүүлэхгүй бол хэн түрүүлэх юм вэ. Бүрэнтөгс Батсуурь Баасанхүү Хангай нар үлдэнэ дээ.

  • ZOCHIN (June 14, 2017 2:08:50 pm )

    ХАЛХЫН НААДАМ БОЛДОГООРОО БОЛНО САЙХАН БОЛНОО

  • zochin (June 14, 2017 5:04:31 pm )

    Хангайг харж байна даа

  • zochin (June 14, 2017 7:43:32 pm )

    Бүхэнтөгс түрүүлж Хангай үзүүрлэнэ.

  • Hurel (June 15, 2017 10:27:22 am )

    Mayglaad baival 5-davaa ruu ch oruulahgui shu yaahav hangaig7-davaa hurtel yavuulah eshee harj baij bolii busad unguluh buhchuud ni medeej tuv halhiin buhchuud baih ni oilgomjtoi bolood baina gej itar tass agentlag battai eh survaljaas medeelj baina!!!!!!!!!!!!

antalya rent a car