antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2017 16 comments

О.Магнай Х.Баттулгын эсрэг ажилламааргүй юм

нийтлэсэн Admin

     Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил гараанаасаа хэдийнээ гарч дунд үедээ дөхөж ирлээ. Сонгуульд нэр дэвшигчээ сойсон улстөрийн намуудын сурталчилагааны ажил хар цагаан хоёр салаалан үерлэж байгаа ч Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны ажил туйлын бүдэг, чухам юу хийгээд байгааг ойлгох зүйл алга. Уг нь айсуй сонгуульд ялах магадлал өндөр бүхий нэр дэвшигч бол яах аргагүй Х.Баттулга гэх. Гэтэл Ардчилсан намын хэвлэлийн алба Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан чухам ямар ажиллагаа явуулж байгааг онцлох зүйл лав алга.

     Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол өнгөрөгч хугацаанд бэлтгэгдсэн нэвтрүүлэг, хар цагаан пиарын шинжтэй мэдээллийг 100 хувь нэр дэвшигч хувийнхаа багийг хийлгэсэн гэнэ. Тодотговол АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнайн хувь нэмэр өчүүхэн ч үгүй хэмээлээ. Нөгөө талаас О.Магнай нар нэр дэвшигчийнхээ төлөө ажиллахгүй байна уу гэсэн хардлага АН-ын дотор тэнүүчилж байна. Уг нь Монгол Улсад ардчиллын анхдагч намын хэвлэл олон нийт хариуцсан нарийн бичгийн даргын ажил бол ундарч байх ёстой.

     Нэгэн цагт гудамж талбайд цээжээ дэлдэж явсан О.Магнай чухам юуны учир ийнхүү нэр дэвшигчийнхээ төлөө ажиллахгүй байна вэ. Тэр өөрийнхөө төлөө явж чаддаг тэмцэгч гэдгийг нийт олон сайн мэднэ. Гудамжинд цаг наргүй жагсаж, “Ганц худаг”-т хүртэл өлсгөлөн зарлаж чаддаг тийм хэмжээний нөхөр. Энэ үедээ тэр ганцаараа байсан, харин одоо бүхэл бүтэн нам ар талд нь байхад чухам яаж ажиллаад байна вэ. АН хэмээх том айлын Нарийн бичгийн дарга болчихсон хэрнээ загас мэт дуугуй байгаа нь эсрэг ажиллаж байгаа ч юм шиг санагдсан биз ээ. АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахгүй бол дууслаа гэсэн үг. Гэтэл хариуцлагтай цаг үед нэг гудамжны жагсагчид намынхаа хамгийн гол ажлыг даалгах ч гэж дээ. Нийгэмд харагдаж байгаагаас үзвэл О.Магнай дарга Х.Баттулгыхаа эсрэг гэмээр ажиллаж байна гэх сонгогчид ч олон бий.

       АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчээ даган зүүн аймгуудад явж харагдсан, харин ар талын албыг залгуулж байгаа О.Магнай тэргүүтэн чухам юу хийгээд байна вэ. Магадгүй, сонгуулийн сурталчилгааны төгсгөл хэсэгт академик түвшний ажиллагаа зохион байгуулаад завгүй байна уу.

А.Баатар

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • зочин (June 12, 2017 11:09:01 am )

    Магнай зүгээр л худлаа дагаж гүйдэг л нөхөр байна даа.

  • zochin (June 12, 2017 11:34:23 am )

    Дарваан пизда урваж мэднэ шүү

  • Anonymous (June 12, 2017 12:29:59 pm )

    Наадмын дараа МАН-д элсэн гэж хүмүүс ярьж байнсан шүү

  • Иш чааваас (June 12, 2017 2:58:36 pm )

    А.Баатар хэний талд хор хутгаж яваа юм бол доо. Ямар ч эх сурвалж, мэдээ мэдээлэл байхгүй, зүгээр л яс шидэж буй нийтлэл.

  • Anonymous (June 12, 2017 3:32:54 pm )

    Магнай шудраг залуу шудраг биш зүүлийг дэмжэх нь өөрт нь их хүнд байгаа болоод тэр Хар хэрээг цагаан болгох зорилгоор хэрээн сүргийн дунд оросон хүмүүс бол Магнай Батзандан нар

  • irgen (June 12, 2017 4:30:42 pm )

    baatar geed bgaa ene setgvvlch mongoor mergejlee hudaldsan hvn ba. dandaa battulgiin esreg medee. jahan ch gesen mergejliin yos zvitei baimaar yum. cham shig daldaakaas bolj setgvvlchiin ner hvnd shalnii alchuur bolj ba.

  • Anonymous (June 12, 2017 6:09:28 pm )

    Битгий зүгээр явж байгаа улсын хооронд яс битий хаяж байгаач.Балиар сэтгүүлч вэ.ХОРЧИН бэ яадаг муу

  • зочин (June 12, 2017 6:14:23 pm )

    Баттулга аа наад эрүүн доорхи сахлаа ав. Ямар муухай харагдуулдаг юм, хүн айж нохой хуцмаар имижтэй хүн юм аа чи. Тэгээд дарваанаасаа холд. Эрдэнээ, Магнай хоёр чамайг ална шүү

  • Zochin (June 12, 2017 7:51:28 pm )

    Bayartsogt. Saihanbileg Elbegdorj nar bol Battulgiin esreg shuud ajilana ene. hunii esreg yabuulj bga har pair tednii nairiulsan hor Iimd ard tumen mash uhaalag songolt hih heregte Ganbaatartai sanal. hubaah bolomj mash ih bgaa Hereb tegeed yum bol Enhbold garj Saihanbileg Bayartsogt Elbegdorj Bayar geh metiin olgarhiudiin nar garch uls oron mohoh bolno

  • nam (June 12, 2017 8:31:39 pm )

    Battulgiin talaar yamarch medeelel awch chadahgui bnshuudee ,tanai saytaas ugsuuleed bargal buh medeelel heregseliig enhbold nuguu 60 awtsiin bishuu nuguu Ganbaatar ni haana yawaan buu med .

  • иргэн (June 12, 2017 11:57:50 pm )

    Яанаа суваг нээхэд хар эрээн дээлтэй хүний зураг л гараад байдгийн хувийнхаа мөнгөөр пиар х йдэг юмуу. Баттулга шиг их сурталчилж байгам хүн байхгүй юм шигээ.хар эрээн могой шиг харагдаад байдгийн

  • zochin (June 13, 2017 11:26:33 am )

    ene magnai geed baigaa sdaag neg l harsan sanagdaad baikh yum..haana harlaa baiz….

  • Anonymous (June 13, 2017 12:05:37 pm )

    Магнай долоон сарын нэгнийгээ л бодож яваа биз ээ Өөр чадах юм байргүй хүн шүү дээ

  • irgen (June 13, 2017 7:15:50 pm )

    har ereen mogoi l baih shig baina. ene ch sain dokio bish shuu

  • одоо цагт эвлэрүүлэгч хэрэгтэй.Зочин (June 14, 2017 10:30:25 am )

    Магнай З.Энхболд хоёр улс төрийн тавцанд байвал хаана байгаа газраа хагалаад дуусгах байх. АН-ын жирийн гишүүд анхааралтай байхгүй бол дээд нөхдүүд иймэрхүү юмнуудаар жийрэг хийж эцэст нь нам хохироод эв нэгдэлд ан цав гараад дуусдаг шүү. З.Энхболдыг бараадсан хүмүүс яаж ч мэднэ. Энэ жилийн сунгаанд АН ын гишүүд боломжоо ашиглаж чадсангүй Хэрүүлч муу санаатай хүмүүс сайн тэмцэгч байдаггүй гэдгийг та нарт зөвлөе. Одоо 90 он бишшүү. Иймэрхүү хүмүүсийн үнэлэмж Үүл ЭБЭ нар шиг будаа болсон. ухаарагтүн.

  • Хеерхий Магнай (June 15, 2017 11:24:57 am )

    Магнай маш хvнд нуман тулгуурт орчихоод яахаа ч мэдэхгvй байгаа нь энэ.

antalya rent a car