antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2017 2 comments

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД “ТОСК–999” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

нийтлэсэн Admin

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.


“ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан 4.9га газарт эхлүүлэх бөгөөд нийт 848 айлын 50 блок, 4-өөс 5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм. Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллаж байна.


“ТОСК-999” төслийн онцлог нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтад орох, нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа, материалыг түлхүү ашиглаж, Монгол Улсын барилгын норм дүрэм, стандартад бүрэн нийцсэн орон сууцны жишиг хотхоныг байгуулах юм.


Улаанбаатар хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд “ТОСК-999” төсөл нь өөрийн хувь нэмрээ оруулна.


Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол 6 сарын 9-ны өдөр 12 цагт болох бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар болон бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцно. Байршил: Баянхошууруу салдаг замын баруун талын МТ шатахуун түгээх станцын баруун талд болно

Холбоо барих утас 91994422


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • H Delgertsogt (June 11, 2017 9:05:29 pm )

    GISHUUN NUAMBAATAR ERGEDIIN TULUULUGCH Sandui ta nar Songino hairhan duuregiin 4r horooniihoo ard irged bid nart gar hul barig manai horoog tohijuulj uguh amlalt ugchuud yagaad hoish ni taviad baina gehdee ehluulj baigaa buteen baiguulaltiin ajid chini amjilt hudie

  • H Delgertsogt (June 11, 2017 9:07:53 pm )

    GISHUUN NUAMBAATAR ERGEDIIN TULUULUGCH Sandui ta nar Songino hairhan duuregiin 4r horooniihoo ard irged bid nart gar hul barig manai horoog tohijuulj uguh amlalt ugchuud yagaad hoish ni taviad baina gehdee ehluulj baigaa buteen baiguulaltiin ajild chini amjilt husie

antalya rent a car