Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналын дагуу БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Улмаар 64.3 хувийн саналаар огцруулсан. Харин УИХ-ын дарга М.Энхболд дараагийн сайдаа хурдан томилоорой гэсэн юм.
Тэгвэл түүний оронд академич Г.Чулуунбаатарыг томилох саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын даргад өргөн барилаа.
Ерөнхий сайдын өргөн барьсан энэхүү саналыг яг одоо УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх гэж байна. Хэрэв бүлгийн гишүүд дэмжвэл УИХ-ын чуулганаар оруулж ирэх аж.
Г.Чулуунбаатар нь Шинжлэх ухааны академийн дэд захирлын албан тушаал хашдаг юм байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 08, 2017 9:13:22 pm )
Mash sain seheeten. Demjij bna
-
багш (June 09, 2017 12:41:59 am )
Их сургуульд насаараа багшилсан, шинжлэх ухааны байгууллагыг олон жил удирдсан ёстой чадварлаг хүнийг сайдад дэвшүүлсэн байна. Зөв хүнээ сонгож дээ
-
Anonymous (June 09, 2017 6:51:29 am )
Сайд нь огцорсон
Сэдэв нь задарсан
Систем нь гацсан
Яам нь тоггүй
Яах нь тодорхойгүй
Ядарсан хэдэн багш нар нараар тоголосоор байх уу БҮТ -өө-
holduu novsh (June 09, 2017 9:39:38 am )
enenees iluu tohiroh hun chi olchooroi
-
4 Comments