antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2017 Comments are off

Буддаг сонгууль

нийтлэсэн Admin

      “Яг өнөөдөр сонгууль болбол Та хэнийг дэмжих вэ”. Сонгуулийн үеэр аль ч улсад энэ төрлийн судалгааг хийдэг. Энэ асуулт Танд ирвэл шийдлээ олчихсон, эсвэл дугуйлах хүнээ хараахан тооцоолоогүй байна уу. Монгол төрийг ирэх дөрвөн жил тэргүүлж, Та биднийгээ дэлхийн дайдад төлөөлөх энэ эрхмийг сонгохын тулд бид хариуцлагатай хандах учиртай. Монгол Улс Үндсэн хуульдаа парламентийн засаглалтай хэмээн тодорхойлсон ч энэ тогтолцоог бий болгосон  бусад улстай харьцуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгодог. Нэгэнт нийт монголчуудын хүсэл, захиалгаар сонгогдсон учир Төрийн тэргүүндээ хангалттай эрх мэдэл эдлүүлдэг билээ.

МАН үнэмлэхүй олонхи болж ялсан учир бүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан бүх эрх мэдлийг зангидахаар хичээж байна. Ингэхээс ч аргагүй. Тус намын генсэк Д.Амарбаясгалан  “Засгийн газрын түвшинд хэчнээн олуулаа байсан ч гаргасан зарим шийдвэр, шударга ёсыг тогтоох шийдлүүд ажил хэрэг болохгүй байх тохиолдол ажиглагддаг.  МАН засгийн эрх барьж байгаа болохоор нэг дуугаар шийднэ гэсэн хүлээлт байдаг ч Ерөнхийлөгч өөр намаас сонгогдсон нөхцөлд энэ бүхэнд саад бэрхшээл гардаг” хэмээн учирлаж байсан. Үнэхээр МАН энэ сонгуульд тэд ялж байж л жинхэнэ утгаараа засаг барина.

        АН-ын тухайн өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгуулиар санаанд оромгүй ялагдсан хүлээсэн учир бухимдуу байгаа. Унасан хүн ууртай байдаг жишгээр үсчсэн дайрсан, дайсан эрсэн тоглолт хийж  байна. Парламент дахь цөөнхийн бүлэг төрийн үйл ажиллагаа шийдвэр гаргах явцад оролцох боломж тэг хувьтай. Нэгэнт хууль тогтоох, засаглах тээд байгууллагад хүчгүй учир тэд ямар ч хамаагүй үнээр эрх мэдэл хүрэх, хууль, шүүхийн байгууллагыг төлөөлсөн Ерөнхийлөгчөөрөө дамжуулан авахыг чармайж байна. Ингэж чадвал тэд засагласан дөрвөн жилийн хугацаанд хариуцлагагүй байсан, хазааргүй байсан буруугаа далдалж чадна.

     Ганц хүний нам гэхдэх МАХН-ын тухайд энэ сонгуульд ялалт байгуулах гэхээсээ илүүтэй ийм нэгэн нам байдгийг мэдүүлэх, Өөрсдийн мэдлийн телевизээр Монголын төр “эзэнгүй” байгаа гэдгийг сануулах, Монголын нийгмийг чинээнд нь тултал хараар будаж зөвхөн ганц л хүн энэ бүхнийг өөрчилж чадна шүү гэдгийг хэлэх гэж энэ сонгуульд өрсөлдөж байна.

Дээрх болон бусад шалтгаанаар намууд энэхүү сонгуульд ялалт байгуулахны тулд шилдэг хүмүүсээ өрсөлдүүлэв.  Нэр дэвшигчийг бүртгэсэн цагаас хойш л өрсөлдөгч намууд ямар нэг хэлбэрээр тулж байсан бол сурталчилгааны 18 хоногт “гал гарсан тулаан” өрнөнө. Урьд өмнө болж байгаагүй хар сонгууль болох төлөвтэй.  Нэгэн телевизийн хөтлөгч тоглоомгүйгээр “Толгой тасдах, түүнийгээ тойорн бүжих” талаар сурталчилж байна. Эрүүл нийгэмд ийм “галзуу”-г олон нийтийн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах нь бүү хэл сэтгэлийн эмнэлэгт аваачих байх. УИХ-ын гишүүн байхдаа л Монголчуудын цусны бүлгийг тогтоох гэж оролдсон нэгэн эрхэм өнөөдөр ч тэрхүү ажлаа үргэлжлүүлж байна. Төрөхдөө л хөмхий зуучихсан байсан юм болов уу гэмээр өөр нэг нөхөр “МАНАНГ  хусах”, хувийн өмчийг хураах талаар тухай зогсоо зайгүй сурталчилна. Бас нэг хүн Монголчуудын эе эвийг сахиулах гэж мэрийнэ. Сонгуулийн сурталчилгааны гараанд дээр байдал ийм байна. Бариа ч иймэрхүү байдалтай байх болов уу.

       АН-аас нэр дэвшигч Х.Баттулга энэ сонгуульд ялбал бидэнд өмнөд хөрш маань таатай хандах эсэх нь эргэлзээтэй. Нүүж, холдож болдоггүй өнө мөнхийн хоёр хөршийнхөө нэгийг нь илт муулж, басамжлан доромжилж буйг нь өмнөд хөршийнхөн огт анзаарахгүй  байна гэж үгүй. Нэг өдөр визатай зорчуулдаг шийдвэр гарахад л эдийн засгийн харилцаа эрс доголдоно. Монголын эдийн засгийн гол жин авдаг уул уурхайн салбарын 90 хувь нь зөвхөн өмнөд хөрштэй холбогддог.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар сонгуульд тэргүүлбэл түүнээсээ ч дор байдал үүснэ. Хяналт тогтоох Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй мэдээл гарах төдийд л санхүүгийн зах зээлд байр эзэлдэг хэвлэлүүдэд энэ талаарх мэдээлэл түгсэн. Ард түмэнд таалагдах гэсэн “поп”-чид чанга дуугархад бүтээсэн баялаг, хураасан хөрөнгө хуй салхинд хийсэн мэт үгүй болдог гэдгийг тэд мэднэ. Өмнөд Америк, Африкийн олон улсад “Босоо” шиг хүмүүс наанаа сайхан ярьж, цаанаа эдийн засгийг нь унагаж байсан. Баялаг дээр сандайлсан ч ч ужиг дайн, самуун бүхнийг эхлүүлсэн хүмүүс  нь Ард түмэндээ хайртай “баатрууд” байсан.  УИХ-д хэлсэн үг бүрийнх нь төлөө түүнээс хямралын хариуцлагыг нэхвэл зүйд нийцнэ.

МАН-аас нэр дэвшигч  М.Энхболд ялалт байгуулбал Ерөнхийлөгчийн инстути УИХ болон  Засгийн газартайгаа нэг хэлээр ойлголцож улстөр дэх “дажин” зогсоно. Төр илүү төвширч, түмэн олон амар жимэр болно. Эвийг сахисан төр эдийн засгийн гол тулгуур багана болж хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ очно.

   Бид эдийн засгаа солнгоруулж олон тулгууртай болохыг ярьж, хэлж, бичсээр ирсэн. Яг нарийндаа бараан саарал, тас хар, олон өнгөт гэх гурван сонолт бидэнд байна. Алийг батлах нь Таны л зураг болж дээ. Ингэхэд Та яг өнөөдөр сонгууль болвол хэнийг дэмжих гэж байна.

А.Тэргэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car