antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2017 1 comment

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид

нийтлэсэн Admin

Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Төрийн банкнаас хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр, маргааш хоёр өдөр /06.07-06.08/ Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийт татвар төлөгч нийслэлчүүд та бүхэндээ НИТХ, нийслэлийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс татвар төлөгчдийн өдрийн мэндийг хүргэж байна. Аливаа улс орон оршин тогтнох үндэс суурь бол татвар юм. Монголчууд олон мянган жилийн өмнөөс татварын үндэс сууринд тулгуурлан бүтээн байгуулалтаа хийж, хөгжиж ирсэн.

Төр оршихуй дор татвар, Татвар буй дор төр оршимой хэмээх үг бий. Тэгэхээр Улаанбаатар хотод 106 мянган аж ахуйн нэгж 16,600 төрийн болон төрийн бус байгууллага, 796 мянган иргэн үйл ажиллагаа явуулж, нийслэлийн нийт төсвийн орлогын 85 хувийг бүрдүүлж байна.

Нийслэлийн төр захиргааны байгууллага болон нийт төрийн албан хаагчдынхаа нэрийн өмнөөс татвар төлөгчиддөө баярлаж талархсанаа илэрхийлье. Улс орныхоо өмнө хүлээсэн хүндтэй, хариуцлагатай энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй нийт татвар төлөгчиддөө амжилт хүсье” хэмээлээ.

Мөн энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал болон бусад албаныхан нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН

Баянгол Ж.Алтанзул
Баянзүрх М.Сайннямбуу
Сонгинохайрхан Ж.Энхбаяр
Сүхбаатар Д.Эрдэнэцэцэг
Хан-Уул Ц.Отгонзаяа
Хан-Уул Д.Одзаяа
Чингэлтэй Г.Батбаяр
Чингэлтэй Т.МөнхЭрдэнэ

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ КОМПАНИ

Баянгол “Одод” ХХК Д.Оюунсүрэн
Баянзүрх “Хаан палас” ХХК Ц.Баатарсайхан
Сонгинохайрхан “Золхайрхан” ХХК Д.Баярсайхан
Сүхбаатар “Номадс хоспиталити” ХХК Б.Эрдэнэ
Хан-Уул “Ноён уул эрдэнэ” ХХК Ц.Түвшинбаяр
Чингэлтэй “Блюскай эйжиа” ХХК С.Мөнхбат

ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БРЭНД ҮЙЛДВЭРЛЭГЧ

Баянгол Еден ХХК Ц.Хүрэлбаатар
Баянгол Янмал ХХК Д.Лхагважав
Баянзүрх Баясах фүүдс ХХК Д.Энхболд
Баянзүрх Томбат ХХК Д.Тэгшжаргал
Сонгинохайрхан Агь ХХК Т.Түвшинжаргал
Сонгинохайрхан Талст эрчим ХХК Д.Батсайхан
Сүхбаатар Монгол костюмс ХХК Б.Сувд
Сүхбаатар Мон салат ХХК Ж.Гэрэлцэцэг
Хан-Уул Витафит ХХК В.Майдар
Хан-Уул Монтулга ХХК Ё.Ганбат
Чингэлтэй Цэц зам пласт ХХК С.Ганхуяг
Чингэлтэй Аминаа райсен ХХК Х.Баяраа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 08, 2017 4:59:26 pm )

    Г.Батбаяр өмгөөлөгчид баяр хүргэе. Одонхүү, Баярсайхан өмгөөлөгчдийн удаах 3 дах нийслэлийн шилдэг татвар төлөгч боллоо. Татвар төлсөн дүнгээр өмгөөлөгчдийг эрэмбэлбэл Та мундаг өмгөөлөгчдийн нэг болсон байна. Ажилд чинь амжилт хүсье.

antalya rent a car