antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2017 13 comments

Эмч нараа хулхидсан ЭМЯ

нийтлэсэн Admin

Манайхан ямар нэгэн уралдаан  тэмцээнд өндөр амжилт гаргасан хүмүүстээ янз бүрийн шагнал урамшуулал амлах нь олонтой. Олимпийн анхны аваргтаа Монголдоо л толгой цохидог пүүс компани, хувь хүмүүс ам уралдан янз бүрийн шагнал амласан ч яг цаг дээрээ биелүүлсэн нь тун цөөхөн хэмээн аварга маань ам алдсан байдаг.  Сүүлийн үед телевиз болгон их бага хэмжээний мөнгөн шагналтай олон уралдаан тэмцээн зохион байгуулж  үзэгч олныг байлдан дагуулж байгаагаа гайхацгаах болсон. Түүний нэг нь 2016 онд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, 25-р суваг телевизтэй хамтран “СЭРЭЛТ-2” реалити шоу зохион байгуулж Монгол эмч нарын ур чадвар, мэдлэг боловсролыг олон түмэнд танилцуулсан сайхан нэвтрүүлэг хийсэн билээ. Үзэгч түмэн ч олон  сайхан эмч нарынхаа уран ухаан, эр зориг, мэргэжлийн ур чадварыг гайхан шагшиж ёстой цагаан нөмрөгт баатарууд хэмээн магтаж байсан санагдана. Нэвтрүүлэг ч амжилттай явагдаж өнгөрсөн 2-р сард дүнгээ гарган үзэгчдийн саналаар ГССҮТ-ийн “ШОНХОРУУД” баг түрүүлэн баяр хөөр болжээ. Түрүүлсэн багт нэвтрүүлгийн дүрэм ёсоор 5 сая төгрөгийн шагнал, багаараа гадаад оронд мэргэжил дээшлүүлэхээр  болж нүүр дүүрэн инээсэн олон дарга нар том том хэвлэмэл самбар гардуулсан байна. Харин саяхан сураг сонсвол өнөөх амлаад байсан шагналын сураг тасраад удаж байгаа бололтой. Яг үнэндээ өнгөрсөн жилийн олон уралдаан тэмцээнээс хамгийн өгөөжтэй нь “СЭРЭЛТ-2” шоу байсан гэхэд болно. Дуулж хуурдсан, нүүр амаа будсан, хувцас өмсөж алхаж гишгэсэн, хүнийг дуурайсан шоунуудаас хүний амь аварсан, олон түмнийг эрүүл мэнддээ анхаарахад уриалсан, мэргэжлийн ур чадварыг харуулсан шоу болсон гэж олон хүн ам сайтай байлаа. Гэвч манай дарга нар хульхидаж орхилоо. Нөгөө л хуурамч амлалт үргэлжилсээр. Бусад шоунууд амласнаа биелүүлж байгаагаа баримт нотолгоотой олон түмэнд хүргэнэ. Харин ЭМЯ-ныхан таг чиг алга болж. Эмч нар маань түүний хойноос хөөцөлдөж явах зав ч алга, зарга хийх сонирхол ч алга гэнэ. Яасан хуурч хандаггүй  дарга нар, нам засаг вэ? Хэзээ хэлсэндээ хүрдэг удирдлага, төртэй болох улс вэ бид. Энд бичээч миний бие шагналын мөнгө төгрөгөнд шунаад байгаа юм биш. Зөвхөн амалсан хэлсэндээ хүрч чаддаггүй дарга нар өдрөөс өдөрт олширч, ард түмэн, чадвар боловсролтой олон арван мэргэжилтнүүдээ гомдоож харин даргын цүнх барьдаг бөгс болоогч нараар тойрон хүрээлэгдсэн төрийн томчуудыг шүүмжлэх гэсэн хэрэг. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг үг байдаг л юмсан даа дарга нар минь. Эцсийн бүлэгт өөрсдийн эмч нараа хуурч, хульхдаж байгаа ЭМЯ-нд иргэд бид хэрхэн итгэх вэ?

Х.Баатар    

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Zorig (June 08, 2017 1:40:24 pm )

    Shuurhai medee!!!!!! Ta nar bitgii shaagaach ta bvgd darag tsereggui Enkhboldod hudaldagdsan bna. Enkhbold mongol ulsiin Gazariig zaraj bayjsan pizdaa.

  • зочин (June 08, 2017 2:21:40 pm )

    Хүн ардынхаа халуун амь насны төлөө цаг наргүй зүтгэж байгаа алтан гарт эмч нарынхаа зүрх сэтгэл, оюун ухаан, ур чадварыг хөсөрдүүлж байгаа эрүүл мэндийн яамны сайдыг огцруул. Дээрхи сэтгүүлч үнэхээр бодиттой сэдэв хөндөж тавьсан байна. Телевизүүдээр янз бүрийн шоу хийж байгаа нь ард түмэнд тийм өгөөж өгөөд байгаа нь мэдрэгдэхгүй тухайн үедээ л болж өнгөрч байна.

  • монгол (June 08, 2017 2:47:41 pm )

    чингэлтэй дүүргийн эмч сувилагч нарыг м,энхболдын сонгуулийн шоунд ажлыг нь таслуулан хүчээр цуглуулж байна, үзлэгийн цаг тараасан байхад иргэдийг буцаалаа, очихгүй бол 1 өдрийн цалин хасна гэсэн гэнээ, ажлын цагаар ингэж албадан шахаж болдог юуу

  • Үргээ (June 08, 2017 3:50:56 pm )

    Монголын төрөөс муу муухай худало хуурмаг замхран үргэх болтугай Алай муу хулгайчаа ес төртэйгөөр шагналыг нь олгоочэээ Муу сайн юумнууд дандаа ингэж элгийн юм хийж байхын

  • иргэн (June 08, 2017 4:54:18 pm )

    эмч, багш нарынхаа цалинг хангалттай нэмэх хэрэгтэй. монголын ирээдүй болсон хүүхдүүдэд боловсрол олгож байгаа багш нар, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа эмч нарынхаа цалинг яагаад нэмж болохгүй гэж. амьдралд нь хүрэлцэхүйц хангалттай нэмэх хэрэгтэй шүү дээ.

  • zul (June 08, 2017 5:27:05 pm )

    Arai heternee neeree.songuuliin show ntr bolhoor duuchid jujigchdiig ni heden arwan sayaar ni mungu ugdug baij. emch nar zawgui hunii ami hariutsdag bolhooroo heruul temtsel hiih zawgui bgam shdee.

  • o (June 08, 2017 5:27:21 pm )

    ene enhbold odo boliosoi,mongoliig hytaduudiin hurunguur hudaldaj avah ni l dee,daldagnaj bga urlagiinhan,mongolchud mini vr hvvhediinhe tuluu odoogiin heden haltar tugrugnuus tatgalzajeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee

  • Zochin (June 08, 2017 5:34:41 pm )

    Busad shownuudad iveen tetgegch zunduu l garch irdeg. Yagaad uursdiinh ni rruul mendiig hamgaaldag humuusee iveen tetgej boldoggui yum boloo. Hunii ami iim hyamdhan gej uu

  • Anonymous (June 08, 2017 6:30:38 pm )

    ariach dee

  • h (June 08, 2017 6:31:14 pm )

    ariach dee

  • баагий (June 08, 2017 10:31:36 pm )

    Монголын төр нөгөө “заазлаад, лаазалчихмаар амьтадаар” дүүрчдээ. Наад худалчуудыг чинь тэр дурлаад байгаа “хуулиар нь” шоронд нь амраавал таарна.

  • Anonymous (June 11, 2017 3:16:35 pm )

    emch nar hohirood bdag tsag udahgui duusah baihaa. saihan tsag ireh baih

  • Ариунаа (June 13, 2017 12:38:59 am )

    Эмч
    нарын цалинг бага байлгаж, олон жил эрхийг ноцтой зөрчсөн.Цаг наргүй ,шөнө,өдөр,хүнд ,халдвартай,хортой нөхцөл ,баяр ёслол,амралтаар олон жил зүтгүүллээ шдээ.Одоо цалингаа нэммээр юм даанч дээ.

antalya rent a car