antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2017 1 comment

Т.Бархүү эрүүл, аюулгүй орчинд ажиллахыг уриална

нийтлэсэн Admin

 

        “Боловсрол суваг” телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг-2” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар тодорч, олон гайхалтай үзүүлбэрээр үзэгч олныг баясгаж, алмайруулж чадсан жүжигчин Т.Бархүү ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ.

 

Монгол улсын хэмжээнд 2016 оны жилийн эцсийн байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас идэвхтэй хяналтад 3532 хүн, үйлдвэрийн осолд 332 хүн өртсөнөөс 31 хүн нас барсан байна. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь ХАБЭМТөвийн  томоохон зорилго юм.

 

 

Тиймдээ ч “Яг түүн шиг-2” шоуны ялагч жүжигчин Т.Бархүүтэй хамтарч үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахин ажиллахыг олон нийтэд уриалж байгаа юм.  Жүжигчин Т.Бархүү  мөн адил нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ХАБЭМТөөс тавьсан саналыг сайшаалтайгаар хүлээн авсан нь хамтарч ажиллахад түлхэц боллоо.

 

Үзэгчдэд өөрийнхөө авъяас, ур чадварыг бишрүүлж чадсан жүжигчин Т.Бархүүгийн бас нэгэн сайн үйлсийн ажил нь  гэр бүлийн хамт Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн дүүд сэтгэлийн хандив өргөсөн явдал билээ.

 

 

Г.Одгэрэл

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 08, 2017 8:41:53 am )

    Аргагүй авьяастай залуу бнлээ, эхнэр охиноо сайхан аваад явах эр хүний чимэг шүү. Гэр бүлд нь аз жаргал хүсье. Ер нь Х түцээс гарсан төрсөн хүмүүс их сайн явдаг хаяа сайтай хамтлаг. Тэгтэл шинэ үе яасан? Нилээн хэд өнгөрлөө, гэр бүл нь салсан, нэгнийгээ түлж шоронд орохоо шахсан, хоорондоо муудалцсан бүгд салаад амь амиа даасан. Бооёо хаяа муутай ганцаараа баяжих гсн шуналын хар тулам нь мэдэгдсэн

antalya rent a car