antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2017 1 comment

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ЭНЭ САРЫН 9-НИЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

нийтлэсэн Admin

Зуны эхэн сарын шинийн арван таван буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ сарын 9-ний Баасан гарагт тохиож байгаа юм байна. Энэхүү өдрийг тохиолдуулан МБШТ Гандантэгчэнлин хийдээс уриалж, улс орон даяар аравхуй, нигүүлсэхүйн утгат олон  арга хэмжээг зохион байгуулдаг болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Энэ жилийн хувьд  МБШТөв Гандантэгчэнлин хийд нийслэлийн  Засаг даргын тамгын газар болон сүм хийдүүд,  төрийн бус байгууллагуудын хамтран “СЭТГЭЛ АРИУСАХУЙ”  хэмээх арга   зохион байгуулахаар болжээ. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн, 81 сүүдэртэйдээ гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн 3 их үйл давхацсан зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их Дүйчин өдөр хэмээн тэмдэглэжээ.  Энэхүү өдрийг Буддын шашинт улс орнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд, бусдад туслах аливаа сайныг үйлдэх зэргээр ариун цагаан сэтгэлийг улам бүр дэвжээн зуны тэргүүн сарын турш буян номын үйлсэд шамддаг уламжлалтай. Баярын үйл ажиллагаа уламжлал ёсоор сүрт жагсаал, бясалгалын флашмоб, баярын арга хэмжээнээс бүрдэнэ. Энэ жилийн хувьд, сүрт жагсаал /Прад / Гандантэгчэнлин хийдээс Төв талбайруу, баярын үйл ажиллагаа, бясалгалын флашмоб Төв талбайд явагдахаараа онцлогтой. МБШТөв Гандантэгчэнлин хийд, Бурханы шашны сургалт үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас хүнлэг энэрэнгүй, ухамсарт нийгмийг цогцлооход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм мэдлэг энэрэл нигүүлслийг эрхэмлэн, эв нэгдэл өв соёлоо дээдлэх, уламжлуулах эрхэм зорилгын дор нэгдэхийг уриалж байна. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд ухаант хүмүүн биеэ хичээж явбал нэн зохилтой өдөр ажээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Lkam Baahuu (June 06, 2017 8:00:24 pm )

    6-х сарын 9нд бурхан багшын их дүйцсэн өдөр болж байгаа тул хүн бүр буян үйлдэж, архи дарс болон элдэв муу үйлийг тэвчин амар амгаланг эрхэмлэж явахыг хичээцгээе.

antalya rent a car