antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2017 2 comments

Сайхан эхнэртэй байх ийм амархан

нийтлэсэн Admin

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн юунаас хамаардаг вэ? Ээж аавын гень, эрүүл мэнд, амьдралын боломж гээд олон л зүйл байдаг байх. Гэхдээ хамгийн гол гурван зүйл нь мөнгө, цаг зав, халамж гэдэгт би сүүлийн үед баттай итгэдэг боллоо. Энэ гурвын дор хаяж хоёр нь байж эмэгтэй хүн гоо сайхнаа хадгалж чадах юм. Яагаад ганц бие бүсгүйчүүд гоо сайхан байдаг вэ? Мөнгө, цаг зав, халамжаа өөртөө хүссэнээрээ зарцуулдаг болохоор л тэр. Яагаад зарим бүсгүйчүүд нөхөрт гарахаараа зүс царай нь гундаж зарим нь эсрэгээрээ өнгө ордог вэ? Өөрөөсөө бүгдийг харамлаад өнгөтэй өөдтэй бүхнээ гэр бүлдээ зориулж байгаа болохоор царай алддаг бол хань нөхөр нь буцаагаад анхаарал тавьдаг эхнэрүүд улам өнгөлөг сайхан болдог юм байна. Тэгэхээр эхнэрээ сайхан хүүхнүүдтэй харьцуулж голж, илүү харж билүү долоож явдаг эрчүүд тасалсан цэцэг хагдарч, усалсан цэцэг ургадгийг санаж яваасай!

Жишээлбэл : мөнгө + цаг зав = Миний хайрт долоо хоногийн дөрвөн өдөр фитнесст явж биеэ гоё болгоод, нэг өдөрт нь гоо сайханд ороод хөөрхөн болоорой. Хүүхдүүддээ санаа зовох хэрэггүй, ажлынхаа хажуугаар хоёулаа ээлжлээд амжуулаад харъя

Мөнгө + халамж = энэ сард яаж ийж байгаад өөртөө хэрэгцээтэй гоо сайхны бүтээгдхүүнээ заавал аваарай, би энэ сард найзуудтайгаа доргих төсвөө жаахан таначихъя

Цаг зав + халамж = за хайраа өнөөдөр би хоолоо хийе, чи минь сайхан хөөстэй ваннанд орж амраад, хумс хуруу үс гэзгээ янзал даа.

Сайхан эхнэртэй байх ийм л амархан!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • бат инж (June 07, 2017 10:00:49 am )

    Зөв шүү,Сайхан эхнэртэй байх ийм л амархан. Эрчүүдээ энэ хорвоод учирсан түшиг тулгуураа хайрлаж яваарай.

  • xap XvH (June 07, 2017 2:09:20 pm )

    tordlogo awahgui hun bs bn

antalya rent a car