МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний талаар хамтран мэдээлэл хийлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх сонирхол олон нийтийн дунд ихээхэн байсан юм. Гэтэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээн хийхээс татгалзжээ. Тиймээс МАН болон МАХН-ын зүгээс АН-ын нэр дэвшигчийг хов жив биш, холыг харсан мэтгэлцээнийг дэмжихийг уриаллаа.
Л.Оюун-Эрдэнэ: “Сарьсан багваахай шиг харанхуй газар битгий нуугдаач. Гэрэлтэй газар гарч ирээд мэтгэлцээнээр бодлого яриач ээ”
Хэд хоногийн өмнөөс гурван намын ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзаж хууль эрх зүй, шударга ёс, эдийн засаг, аюулгүй байдал, гадаад бодлого гэсэн гурван сэдвээр мэтгэлцээнийг явуулахаар зөвшилцөлд хүрчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Дэлхий нийт мэтгэлцээнээр дамжуулж төрийн тэргүүнээ сонгодог тогтсон жишиг байдаг. Гурван намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтаар МАН-аас миний бие, МАХН-ын Б.Тулга, АН-аас О.Магнай бид гурав мэтгэлцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг ахлахаар болсон. Өнөөдрийг хүртэл хагас сайн өдөр бүр буюу энэ сарын 10, 17, 24-ний өдрүүдэд мэтгэлцээнийг хийе гэсэн зөвшилцөлд хүрсэн боловч харамсалтай нь АН-ын штаб хуралдаад “Гурван шатны мэтгэлцээнийг хийх боломжгүй, нэг шатны мэтгэлцээнийг хийсэн тохиолдолд зөвхөн манай сонгосон телевизээр хийх боломжтой” гэсэн шаардлагыг тавилаа. Энэ бол иргэдийн мэдэх эрхэд халдсан, холыг харсан бодлогоор шударга өрсөлдөхөд халдаж байна гэж бидний зүгээс дүгнэж байна. Мэтгэлцээнээр дамжуулж хов жив биш холыг харсан бодлого өрсөлддөг, ийм соёл тогтдог болоход иргэд та бүхэн болон хэвлэл мэдээллийг байгууллага хамтдаа уриалга гаргаасай гэж хүсч байна. Сарьсан багваахай шиг харанхуй газар битгий нуугдаач ээ. Гэрэлтэй газар гарч ирээд мэтгэлцээнээр бодлого яриач ээ” хэмээн уриалсан юм.
МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга: “АН тус шийдвэрээ эргэн харж, мэтгэлцээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна”
Монголчууд дараагийн дөрвөн жилд удирдах хүнээ сонгох чухал сонголтын өмнө тулж ирээд байна. Олон нийт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлье гэсэн аян өрнүүлсэн. Энэ нь иргэдийн мэдэх эрхтэй холбоотой. Иймээс хов жив биш. Шийдэл ярья. АН тус шийдвэрээ эргэн харж, мэтгэлцээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
А.Алтан
Холбоотой мэдээ
-
bataa (June 06, 2017 12:36:03 pm )
nuuh yumtai medleg muutai hun yaj metgeltsej chadah bilee ard tumnee hundel ted tng bish shu jenkooo
-
Судар (June 06, 2017 12:36:43 pm )
Яахаараа ийм байдгийм бэ нуух хаах юм байдаг болхоороо ингэж байдгийн байхдаа.Арчаагүйн бэ
-
Uuree (June 06, 2017 12:37:08 pm )
ali bolh metgeltsehgui talaas ni huutsulduud bgaa zurgtai bsan bitii im hogiin bgaach
-
ard (June 06, 2017 12:38:11 pm )
ard tumen husch bhad metgelzeh balguidee tumur zamiin herg asuuna ghees aigaad bgaa yum boluu
-
Батболд (June 06, 2017 12:38:47 pm )
АНын нэр хүнд ингэж шороотой хутгалдах гэж дээ !!! АНы дэмжигчийн хувьд хэлхэд арай л манай намыг гутааж байнаа !!! мэтгэлцээн чинь хамгийн чухал өөрийгөө илэрхийлэх бусдын булхайг илчлэх зүйл шүүдээ !!!
-
Ганболор (June 06, 2017 12:40:53 pm )
Шш чааваасдаа боловсролгүй болхоороо яаж мэтгэлцэхээч мэдэхгүй байгаамуу хаашаа юм
-
temuulen (June 06, 2017 12:42:38 pm )
Ядаж хүний хөгжил, гадаад бодлого, эдийн засгийн асуудлаар 3 удаа мэтгэлцэх соёл тогтчуул,Зарим нь мэтгэлцэхгүй ч гэх шиг
-
Хурцаа (June 06, 2017 12:43:40 pm )
Баттулга бодлогын мэтгэлцээнд амжилт олохгүйгээ мэдэж байгаа л даа
-
Эгээ нь (June 06, 2017 3:32:39 pm )
Маш сайн ярьдаг нь маш бага хийж,маш сайн хийдэг нь маш бага ярих юмдаа,,,ойлгууштай, бас л бодууштай юм шиг ээ
-
дОРЖ (June 06, 2017 4:13:06 pm )
ЭНЭ БОЛ БАТТУЛГЫГ ХӨДӨӨ ЯВУУЛЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙЛГЭХГҮЙ ХОТЫН ТӨВД БАРИХ ГЭСЭН МАН ЫН НЭГ ЗАЛЬ МЭХ ҮҮНИЙГ ТЭНЭГ БИШ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА ДАА ЭРХ БАРЬЖ БАЙГАА МАНЫН ГАР ХӨЛҮҮД ХӨДӨӨ БОЛ ХАНГАЛТТАЙ ШҮҮ ДЭЭ
10 Comments