УИХ-ын ээлжит сонгууль болоод нэгэн жилийн нүүрийг үзэх гэж байна. Өнгөрөгч сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан улстөрийн ууган хүчин эдийн засгийн хямралт байдал, нийгмийн бусад салбарт хүрэхүйц төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хичээж байгаа ч үр дүн нь амьдралд бодит тусгалаа олсон нь цөөн гэхэд болно. Сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан нам тодорхой бодлогын салбарт өөрсдийнхөө хүмүүсийг томилж улс орны хэмжээний бодлого, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг зорьдог нь үнэн. Харин сонгууль өнгөрөөд нэгэн жилийн хугацаа өнгөрч байхад зарим нэг газрын дарга нарыг өөрчлөөгүй байгаад эгэл жирийн гишүүд ихээхэн дургүйцэж буй. Аливаа намын уналт ялалт бол итгэл үнэмшлээ өгсөн эгэл жирийн мянга мянган гишүүдээс шууд шалтгаалдаг. Тэгвэл МАН-ын эгэл жирийн гишүүд өөрсдийнх нь хүчин зүтгэлээр байгуулсан ялалт дээр АН-ын зарим нөхөд алба хашиж байгаад дургүйцсэн хэрэг. Тухайлбал, нийслэлийн нэгдүгээр төрөх тэргүүтэй зарим эмнэлэг, СУИС тэргүүтэй зарим сургуулийн захирал, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлстийн дарга гээд нийгмийн олон салбарт Ардчилсан намын хүмүүс алба хашиж байгааг буруушааж байгаа юм. Ялалт байгуулсан нам бодлогын хүрээнд өөрсдийнхөө хүмүүсийг тодорхой албан тушаалд томилдог жишиг бий. Гэтэл өөрсдийнх нь байгуулсан ялалт дээр өөр намын нөхөд тоглож байгааг хаа хаанаа буруушааж байгаа юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Shudarga (June 05, 2017 4:32:55 pm )
AN iig taraaval taarna
-
зочин (June 05, 2017 4:36:54 pm )
АН-н хийж бүтээсэн дээр МАН -хан тогтлох гээ юу хуцваа
-
Зочин (June 05, 2017 4:42:31 pm )
Энэ бол ардчилсан намын буруу биш. МАН-ын арчаагүй, удаан, хойрго байдал. Санал аваад маргааш нь намын жирийн гишүүд, ард түмнээ мартдагийн маш том илэрэл. Хаа сайгүй л бидний итгэл сэтгэл дээр ардчилсан намынхан тансаглаж байна. Үүнийг харах нүд, сонсох чих МАН-ын удирпдлагуудад байна уу?
-
Anonymous (June 05, 2017 8:43:04 pm )
MIAT.iim zaxiraliig soliogui sh tee bas
4 Comments