antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2017 1 comment

Чуулган: ЭМДҮЗ-ийг Н.Номтойбаяр ахлахаар боллоо

нийтлэсэн Admin

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж, дарга, гишүүдийг томиллоо.

Уг зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг томилсон юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Эрүүл мэндийн даатгалын сан жилд тодорхой үлдэгдэлтэй байдаг тул үүнийг тухайн жилд нь зарцуулдаг байх хэрэгтэй. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд ахалдаг байх нь зүйтэй”

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Энэ бол УИХ-аас томилогдож буй дөрөв дэх албан тушаал. УИХ-ын гишүүнээс гадна Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга гэсэн албан тушаалыг надад оноосон. Одоо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ахлуулахаар яригдаж байна.  Энэ бол хуулийн дагуу оноож буй алба болохоос ашиг сонирхол огтоос биш” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Чуулганы хуралдаанаар тус зөвлөлийн дэд даргаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэл, гишүүнээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг,  Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Европын холбооны төслийн Эрүүл мэндийн эдийн засгийн бодлогын шинжээч Ц.Цолмонгэрэл, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү, “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэгдагва, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нарыг томилсон юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Чимэг 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • nergui (June 04, 2017 5:39:21 pm )

    Nomtoi bayr caidaa; deed, dynd bolovcroltoi bolovch ajilgui baigaa zalyycaa ajiltai bolgohiin tuld Toriin bolon,huviin baiguulguudad, tetgeveree togtoolgochihood ajillaj baigaa humiiciig choloond ni cuulgaad, zaluucaa ajiltai bolgoh talaar bodmoor baina shuu. Tetgeveree togtoolgood mongoo avaad baigaa mortoo ah duu,tanil talaaraa dulduidaj ali negen baiguulgad ajillaj tsain avaad zaluuciinhaa ajilii bairiig bulaaj baigaa ahmaduud yacan zovdoggui um bee. Bur 60 ba 70- tuuneec deesh nactanguud ajilaj baina. Zaluuctaa ajiliin bairiig ni ogooch dee.

antalya rent a car