antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2017 2 comments

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хандивын дансаа нээлээ

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Сонгуульд нэр дэвшигч, нам аль аль нь сонгуулийн зардлын данс нээлгэх юм. Зардлын дансаа нам, нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй аж. Энэ дагуу нэр дэвшигчид өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсныхаа дараа хандивын дансаа нээсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоосон Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал сонгуулийн зардлын данснаасаа зардал гаргаж болох юм байна. Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулна. Нам нэр дэвшүүлсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болох аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (May 29, 2017 2:52:03 pm )

    ман нам амласнаараа ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмээд өгчвөл тун сайн байна уг нь маш олон ахмадууд амлалтыг дэмжиж саналаа өгч байсан юмсан

  • buyka (May 30, 2017 9:38:04 am )

    ner devshij bui nuhduuded bi huviasaa neg neg tugrug handivlay..dansniihaa dugaaraa yvuulaarai..

antalya rent a car