Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Цагдаагийн хотхоны зарим байр халуун усгүй байгаад иргэд оршин суугчид бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Тэрээр оршин суугчид 3-4 жилийн турш халуун усгүй амьдарч байгаа төдийгүй гэр хороололд амьдарч байгаа мэт усаа халаан хэрэглэсээр өдийг хүрээд байна. Харж байгаачлан энэ байр бол Академийн 16 дугаар байр юм.
2013 онд ашиглалтанд орсноосоо хойш хэрэглээний ямар ч халуун усгүй өнөөдрийг хүрчээ. 21 дүгээр зуунд орон сууцанд амьдарч байгаа мөртлөө гэр хороололд амьдарч байгаа аятай халуун усгүй өдийг хүрч байгаа нь оршин суугчдын бухимдлыг төрүүлсээр нэлээдгүй хугацааг ардаа орхисон аж. Цөхрөнгөө барсан оршин суугчид халуун усгүй учраас бойлуураар усаа халаадаг ч цахилгааны төлбөр асар өндөр гардаг тухай учирлаж байна.
Түүнчлэн 16 дугаар байрны оршин суугчидтай яг адилхан бэрхшээлтэй бас нэгэн байр бол өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтанд орсон 72 айлын орон сууц болох 12 дугаар байр юм. Мөн л ямар ч халуун усгүй цахилгаанаар усаа халааж өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэдийгээр цалин багатай ч тушаалаар ажилладаг цагдаагийн алба хаагчид орон байртай болсон нь сайхан хэрэг ч “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг хүн амьдрахад тухтай байж чадахгүй байгааг оршин суугчид ам уралдан хэлж байна. Сар болгон өндөр хүү төлж банкны зээл авсан алба хаагчдыг дорд үзэж иймэрхүү байдлаар харьцаж байгаа нь байж боломгүй хэрэг юм.
Орон сууцанд амьдарч байгаа иргэд ямар ч байсан халуун хүйтэн устай дулаанхан тохилог байх нь нэн тэргүүнд тавигдах зүйлийн нэг. Гэтэл харин ч эсэргээрээ хүний гэр орондоо тохитой тухтай байх эрхийг нь хязгаарлаж байгаагаас өөрцгүй байгаа нь илхэнээ харагдаж байна. Уг нь бол эдгээр байнууд тавдугаар цахилгаан станцын хажууд байрлалтай байгааг харахад энэ мэтийн халуун усны асуудлыг шийдэхэд тийм ч бэрхшээлтэй биш санагдах юм. Тиймээс холбогдох албаныхан энэхүү асуудалд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээ авахыг хүсч байна. Манай сайт тус хэргийн талаар үргэлжлүүлэн хүргэх болно. Цагдаагийн алба хаагчдыг эх орны энхийн манаанд зогсож хэзээд бэлэн байлгадаг мөртлөө ард нь байгаа халамжит хань, хонгор бяцхан үр хүүхдийг нь тохитой тухтай байлгах тал дээр яагаад анхаарч болохгүй гэж.
Үргэлжлэл бий…
Ч.БЯМБАА
Холбоотой мэдээ
-
mongol (May 27, 2017 12:21:16 am )
Yamar haramsaltai yum be.tsagdaa nariigaa bolon ger buliig ni hundeltsgeeyie.haluun usiig ni tavij uguuch .
-
нараа (May 27, 2017 11:34:15 am )
tom stants barisan mortloo teriig toirson mash olon jijig uuriin zuuhnuud ajillaj bnaa uuniig bodlogoor boliulahgui bol utaanaasaa salah uu ter habiin tohijolt muu shoroon zamuud ikhtei oron suutan dunduur tsagdaagiin surguuliin mashin ikh ybdag bairnii tohijiltiin tal deer khoroo ni ankhaaral tabidaggui ee
-
Anonymous (May 27, 2017 11:47:48 am )
Яацийн, хажууханд нь дулааны станц ажиллаж байхад.
-
irgen (May 27, 2017 5:28:36 pm )
Юу гэсэн үг вэ?Ийм сайхан байр байхад халуун усгүй ийм удаан байхдаа яахав дээ.АН нээрээ юу ч хийгээгүй нь мэдэгдэж байгаа шдэ.Үнэхээр ярихаас өөр юм байдаггүй хүмүүс шүү.Ардчилал нэрээр хамаг үйлдвэрүүдийг хувьдаа авч баяжчихаад ичих ч үгүй Ерөнхийлөгч болно гээд зогсож байх юм.Ёстой булай юм аа
-
irgen (May 27, 2017 6:09:52 pm )
Zagdaa nar minee yugaa hiij iim olon jil hel am hiihgui tesej suuna ve ????
Bairnuudiin haluun usnii asuudal hariuzsan hymyyst hatuu arga hemjee avah heregtei,,,,iim udaan yu hiij baidag uls ve, tegeed medeej hamag tolboroo avch baigaa shdee,,,hasuulah heregtei, erhiinhee toloo duugarch temzeech !!!! -
irgen (May 28, 2017 12:32:00 am )
hotiin ydirdlagyyd anhaaraldaa avaacee araic dee
-
Мөнхсүрэн .БЗД . (May 29, 2017 9:29:06 am )
Цагдаагийн албан хаагчидаа . . .”Халуун усаа өгөхгүй бол ” ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ” сонгуульд битгий оролц ,энэ сонгуулиар л шалтаг хийхгүй бол хэзээч “халуун ” усны бараа харахгүй шүү та минь ээ .Арай дэндүү хүлцэнгүй байна ш дээ “Цагдаагийн албан хаагчид аа Тэр хотын “МЭЭР” СҮ.Батболдод “ӨРГӨХ” бичиг бариад жагсаа чээ ,ямар их тэвчээр вэ арай ч дэндэж байна шүү дээ “МАНАН”-гийнхны “ГАВЬЯА” -мөнөөс мөн
-
7758 (May 29, 2017 12:43:32 pm )
битгий солиор, хүйтэн ус уугаад амьдарч болоод байна за
-
8 Comments