Энэ шалгуурын хамгийн эхэнд тавигдах энгийн зүйл нь нэр дэвшигчдийн боловсролын түвшинг харах юм. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн сүлжээгээр иргэд Төрийн тэргүүнд боловсрол чухал байдаг эсхит санал сэтгэгдлээ илэрхийлэх болсон байна.
Монгол Улсын бүх цаг үеийн түүхэн удирдагч, төрийн өндөрлөгүүдэд боловсролын өндөр шаардлага тавьсаар ирсэн нь учиртай. Улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн боловсрол тухайн шийдвэрт шууд нөлөөлдөг, харин тэр шийдвэр нь ард иргэдийн амьдралд нөлөөлдөг учраас чухлаас чухал гэж эртний гүн ухаантнууд хэлж байжээ.
Ирэх дөрвөн жилд улс орны эдийн засаг сэргэх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, ажилгүйдэл ядуурал буурч хөгжин дэвших, уруудах нь ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгчийн бодлогоос шууд хамааралтай.
Өнөөдөр олон улсын мэргэжилтэн шинжээчид тухайн улс орныг удирдан залж байгаа, дэлхий дахинд улс үндэснийхээ нүүр царай болдог энэхүү Төрийн тэргүүн хэмээн албан тушаалын эхний шалгуурт гарцаагүй боловсролын түвшин орно гэдэг дээр санал нэгдэх болжээ.
Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед боловсролын түвшингээсээ шалтгаалан сайхан амьдрах үгүй нь шалтгаалдаг болж хүн бүр хүүхдээ дээд сургуульд сургаж боловсрол эзэмшүүлэхээр зорьж буйг буруутгах биш дэмжих хэрэгтэй юм. Олон улсад өрсөлдөх чадвартай, чадварлаг боловсон хүчин ирээдүйд Монгол Улсын хөгжлийг тодорхойлно.
Боловсролын үнэ цэнийг нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч ийм хүмүүсээ дэмжиж ажилладаг, өндөр мэдлэг чадвартай Ерөнхийлөгчийг бид сонгох учиртай. Харин Монгол Улсын нэрийн хуудас болохоор өрсөлдөж буй нэр дэвшигчдийн боловсролын түвшинд шалгуур тавьж МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хэнийг сонгох эрхийг танд үлдээе.
Д.ДОРЖ
Холбоотой мэдээ
-
tseegii (May 25, 2017 7:28:35 pm )
bolowsroltoi bn gedeg chuhal gehdee hvn bolgon ih deed surguulid suraad chanargui diplom awch bhaar chanartai mergejliin surguuli tugsuud chadwarlag saihan gedgee haruulaad chadwargui diplom uwurtulsun negniig udirdaad ywj bgaa 1000 1000n hvn bii.minii bodloor bolowsrol gedeg olon too bodoj nom unshsan hvn bish tuhanin orchind tohiron huwirch uurchlugduj zohitsoj chaddag medremjtei tiim l hvn bh ni chuhal.songuuli ymar hiih ni bidnii gart l geed bhiin gehdee bidnii amidral deerdeed bgaa ym bhguid gaihaad bas haramsaad bgaa.ymartaich songoltiig bi hiiseen
-
зочин (May 26, 2017 9:53:57 am )
Улсын ерөнхийлөгч гэдэг хүнийг дээд боловролгүйгээр төсөөлөх ч аргагүй , дээд боловсролгүй хүн нэр дэвшүүлж байгаа нь энэ улс орныг , ард түмнийг доромжилсон хэрэг шүү, Бичиг үсэггүй байдлыг арилгаж эртнээс боловсролыг шүтэж ирсэн монгол түмэн маш сайн ойлгож байгаа байх аа,
Дээд боловсролгүй хүн сонговол бусад улс орон хүлээн зөвшөөрч харьцахгүй биз дээ, Африкийн улсуудын араас орно шүү
2 Comments